“Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийн төсөлд санал авах тухай

Мэдээлэл нийтлэсэн: Хууль, эрх зүйн газар

Нийтлэсэн огноо: 2020 оны 07 сарын 10


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтад заасны дагуу тендерийн жишиг баримт бичгийн төслийг шинэчлэн боловсруулж байна.

Тус яамнаас шинэчлэн боловсруулж буй бодлогын баримт бичигт үе шаттайгаар саналыг авч нэгтгэн ажилласан бөгөөд захиалагч болон тендерт оролцогч, төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган “Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийг эцэслэн боловсруулж, гэрээний стандарт нөхцөлийн хамт санал авахаар хүргүүлж байгаа тул холбогдох саналаа 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Холбоо барих: Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс 267648, 267416, batzul_ts@mof.gov.mn, munkhtsetseg_g@mof.gov.mn.  

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ХЭЛТЭС

Жишиг баримт бичгийн төслийг дараах холбоосоос татан авна уу.  

Хавсралт файл:
01. Албан бичиг
02. Танилцуулга ТЖББ
03. Барааны ТЖББ төсөл
04. Гэрээний загвар

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он