Аргачлалын төсөлд санал авч байна

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2019 оны 10 сарын 29


Засгийн газрын зүгээс Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэн, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Засгийн газрын 2019 оны 77 дугаар тогтоолоор “Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Журмын 3.5 дахь заалтад заасны дагуу Сангийн яам “Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үнэ, өгөөж, хүү тооцох болон арилжааны хуваарилалт хийх, Засгийн газрын дотоод үнэт цаасыг хоёрдогч зах зээлээс буцаан худалдан авах аргачлал”-ын төслийг боловсруулаад байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж та бүхэн уг аргачлалын төсөлтэй энд дарж танилцан, саналаа debt@mof.gov.mn, gantogtokh_l@mof.gov.mn хаягаар болон санал хүсэлт оруулах хэсгээр нээлттэй ирүүлэхийг хүсье.

Саналыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хүлээн авна.


Мэдээ, мэдээлэл












Эмгэнэл ...

2024.03.15










САНГИЙН ЯАМ © 2024 он