Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох үйл ажиллагааны журам, аргачлалууд батлагдлаа.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 01 сарын 10


       Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сангийн хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Сангийн яам “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох үйл ажиллагааны журам болон аргачлалууд”-ыг боловсруулан Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар батлууллаа.

       Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд шинжилгээ хийж, шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж, эрэмбэлсний үндсэн дээр төсвийн төсөлд тусгаж байх энэхүү аргачлалыг анх удаа боловсруулан батлуулсан бөгөөд аргачлал батлагдсанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

       Аргачлалын давуу тал нь цахим системд суурилан хэрэгжих бөгөөд хөрөнгө оруулалтын төслүүдийн төсөвт өртгийг бүрэн тооцох, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 2 үе шаттай төлөвлөх гэх мэт олон давуу талтай болно.

Энэхүү аргачлалтай холбоотой санал хүсэлтийг Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газарт ирүүлнэ үү.

Хавсралт файл хэсгээс аргачлалыг харна уу.

Хавсралт файл:
Дахин үнэлэх аргачлал
Эрэмбэлэх аргачлал
Журам
Шинжилгээний аргачлал
Тушаал

Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он