МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2019 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ ГАРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 03 сарын 25


Нэгдсэн төсвийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор Сангийн яамнаас “Иргэдийн төсөв” цувралыг улирал бүр эрхлэн гаргаж байгаа билээ. Үүний дагуу, Монгол Улсын нэгдсэн төсвийн 4 дүгээр улирлын буюу 2019 оны гүйцэтгэлийн “Иргэдийн төсөв” товхимлыг иргэдэд ойлгомжтой байдлаар бэлтгэн хүргэж байна.  

Уг товхимолд Засгийн Газраас 2019 онд авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Цахим, ил тод, үр ашиг” төсвийн бодлого, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн мэдээллийг багтааснаас гадна гүйцэтгэлд холбогдох тайлбаруудыг оруулсан болно.

2019 оны эцсээр төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 10,801.6 тэрбум төгрөг, нийт зарлага 11,429.4 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -627.8 тэрбум төгрөг байна.

Та мэдээг хавсралт файл хэсгээс татаж харна уу. 

Хавсралт файл:
Иргэдийн төсөв-Нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл

Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он