Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2023 оны 09 сарын 08

"Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам" буюу Засгийн газрын 160-р тогтоол шинэчлэгдэн батлагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ.
Шинэчлэгдсэн журамд:
- Төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч, эрх бүхий этгээдийн чиг үүрэг
- Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах тухай
- Цахим системийн удирдлага зохион байгуулалт
- Мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаа болон "Төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа" дагасан хавсралтууд дээр өөрчлөлт, шинэчлэлүүд тусгагдлаа.
Та доорх холбоос дээрээс шинэчлэгдсэн журамтай танилцана уу.