ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 04 сарын 18


Зээлийн дугаар ба нэр Зээл № 3810-МОН: Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл-Нэмэлт санхүүжилт

Гэрээний дугаар ба нэр: Б-13: Боршоо хилийн боомтын уст цэгийн хайгуул, худгийн өрөмдлөг болон барилга угсралтын ажил

Үнийн санал хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 16:00 цаг

1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл-Нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана.

2. Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл  нь  Боршоо хилийн боомтын уст цэгийн хайгуул болон өрөмдлөг, худгийн барилгын ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

3. Сонгон шалгаруулалтыг АХБ-ны харьцуулалтын аргаар зохион байгуулна.

4. Зөвхөн доор дурдсан шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий оролцогч үнийн санал ирүүлнэ:

  • Сүүлийн 5 жилд агуулга ба иж бүрдлийн хувьд санал авах хүсэлтэнд дурдсан ажилтай дүйцэхүйц, нэгээс доошгүй ажлыг хийсэн үндсэн гүйцэтгэгчийн туршлагатай байх;

  • Тухайн ажлыг гүйцэтгэж дуусгасан талаар захиалагчаас ирүүлсэн гэрчилгээтэй байх;

  • Энэ ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусгахад шаардагдах 85,000,000.0 төгрөг (наян таван сая) бүхий санхүүгийн хөрөнгөтэй болох тухай нотлох баримтыг ирүүлэх.

5. Сонирхсон оролцогч Үнийн санал ирүүлэх ажлын техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг дараах хаягаар авч болно.

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Бодь Цамхаг ХХК-ийн байр 1004 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар 15160

Утас: 976-75553387

Цахим шуудан: procurement.ribs@gmail.com

6. Үнийн саналыг дээрх хаягт 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ. Саналуудыг, оролцохоор шийдвэрлэсэн гүйцэтгэгчдийн төлөөлөгчийг байлцуулан, 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 16.00 цагт дээрх хаяг бүхий газарт нийтийн өмнө нээнэ. Үнийн санал нь 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс хойш 30 өдрийн хугацаанд хүчинтэй байна.                                                                                                                                                     


Мэдээ, мэдээлэл


Эмгэнэл ...

2024.03.15




















САНГИЙН ЯАМ © 2024 он