“САЛБАРЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ’’ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2021 оны 07 сарын 08


Eвропын Холбооны санхүүжилттэй НҮБХХ-ийн “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгаалаллын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамдтай хамтран “САЛБАРЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ” цахим сургалтыг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа. 

Сургалтад ХНХЯ, ХХААХҮЯ болон түүний харъяа агентлагуудын удирдлага, бодлого, төлөвлөлт, санхүүжилт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан 100-аад  төрийн албан хаагчид хамрагдаж,  ТХЗ-той уялдсан үр дүнд чиглэсэн, үр нөлөөтэй, нотолгоонд суурилсан бодлого, төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлэх талаар Олон улсын туршлагаас суралцаж, салбарынхаа 2022 оны төсвийн төслийг боловсруулах бодлого чиглэлийн талаарх мэдээллийг авч, харилцан санал солилцов.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он