Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэлийн мэдээ гарлаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 07 сарын 29


Нэгдсэн төсвийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор Сангийн яамнаас "Иргэдийн төсөв” цувралыг улирал бүр эрхлэн гаргаж байгаа билээ. 
Үүний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны хагас жилийн гүйцэтгэлийн “Иргэдийн төсөв” товхимол бэлэн боллоо.
Уг товхимолд Засгийн газраас 2019 онд авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Цахим, ил тод, үр ашиг” төсвийн бодлогын хэрэгжилт, төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл болон оны эхний хагас жилд төсвийн чиглэлээр хэрэгжүүлсэн онцлох арга хэмжээг тусгалаа.
 Хагас жилийн гүйцэтгэлээр Засгийн газар нийт 5,548.8 тэрбум төгрөгийн орлого олсон бол 4,708.3 тэрбум төгрөгийн зарлага гаргасан байна.

Та гүйцэтгэлийн мэдээг хавсралт файл хэсгээс татаж харна уу.

Хавсралт файл:
Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэлийн мэдээ

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он