Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2018 оны 07 сарын 03

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06-р дугаар сарын 28-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,173,682.6 сая /таван их наяд нэг зуун далан гурван тэрбум зургаан зуун наян хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,139,637.5 сая /долоон их наяд нэг зуун гучин есөн тэрбум зургаан зуун гучин долоон сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсан.
Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт файлаас татан танилцана уу.