ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДАЛ - ХАРИУЦЛАГАТАЙ ИРЭЭДҮЙ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 11 сарын 04


Монгол Улсын Сангийн яамнаас төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг 2014 оноос тууштай хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр Монгол Улсын төсвийн эмхэтгэлийг хэвлэмэл хэлбэрээр түгээхээс гадна цахим хэлбэрээр танилцуулах өргөн боломжийг хангаад байна.

Сангийн яам төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг цаашид улам сайжруулах чиглэлийн хүрээнд Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Европын холбоо болон Дэлхийн Банктай хамтран Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн төсвийн ил тод байдлын талаар олон улсад баримталдаг зарчим, стандартуудыг нэвтрүүлж, хэвшүүлэхээр "Төсвийн ил тод байдлын олон улсын санаачилга" (Global Initiative for Fiscal Transparency) байгууллагын дэмжлэгийг аван идэвхийлэн ажиллаж байна.

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл нь Монгол Улсад төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоог хангах чиглэлээр дараах дэмжлэгийг үзүүлж байна.

Төсвийн нээлттэй байдлын индекс

Монгол Улсын Засгийн газар, олон улсын түнш байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт үр дүнгээ өгч хоёр жил тутамд хийгддэг олон улсын судалгаагаар, Монгол Улсын Төсвийн нээлттэй байдлын индекс 2019 онд 56 оноонд хүрч 2017 оноос 10 оноогоор сайжирсан юм.

График 1. Монгол Улсын Төсвийн нээлттэй байдлын индекс сонгосон орнуудаар, 2008-2019 он

Эх үүсвэр: International budget partnership, https://www.internationalbudget.org/open-budget-survey/rankings

График 2. Монгол Улсын Төсвийн нээлттэй байдлын индекс газарзүйн байршлаар, 2008-2019 он

Эх үүсвэр: International budget partnership, http://survey.internationalbudget.org/#map

 

Та Сангийн яамны https://mof.gov.mn/ цахим хуудасны “Иргэдийн төсөв” цэснээс дээрх эмхэтгэлүүдийг татаж авах боломжтой.

Төсвийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэг – судалгааны үр дүнгээс

Төсөв, санхүүгийн ил тод байдлын чиглэлээр манай байгууллага Шилэн дансны хууль, журмын хэрэгжилт, системийн ашиглалт, иргэдийн төсвийн талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад:

  • Иргэдэд төсвийн талаарх мэдээллийг олгох зорилгоор хийгдсэн ажлуудаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018, 2019 оны батлагдсан төсөв, 2018 оны гүйцэтгэлийн “Иргэдийн төсөв” товхимлууд хамгийн их ашиглагдсан байна. Товхимлууд мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангасан эсэхэд дунджаар 60 хувь, энгийн ойлгомжтой байдалд дунджаар 80 гаруй хувийн үнэлгээ өгчээ.
  • “Иргэдийн төсөв”-ийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт хангалтгүй 80 хувь гаруй байгаа нь цаашид энэ ажлыг тогтмолжуулж мэдээллийг нь нээлттэй өгөгдөл хэлбэрээр, цахим хуудас, гар утасны аппликейшн, нийгмийн сүлжээ, хэвлэл, мэдээлэл, олон нийтийг хамарсан компанит ажил зохиох зэргээр иргэдэд ойр суваг ашиглан түгээх шаардлагатай гэж дүгнэж байна.

С.Баттулга, “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” ТББ-ын ахлах судлаач

Үнэн, зөв мэдлэг ойлголттой, мэдээллийг ашиглах чадвартай ИРГЭН та ТӨСВИЙН ҮР АШГИЙГ дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна!

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он