Журам, заавар, аргачлалын төсөлд санал авах тухай

Мэдээлэл нийтлэсэн: Хууль, эрх зүйн газар

Нийтлэсэн огноо: 2020 оны 08 сарын 20


Журам, заавар, аргачлалын төсөлд санал авах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.16 дахь заалтыг үндэслэн “Тендер үнэлэх, тендерт оролцогчдод давуу эрх олгох аргачлал, заавар”-ын төсөл, 47 дугаар зүйлийн 47.5, 47.9 дэх хэсгийг үндэслэн “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн сангийн болон үнэлгээний хорооны ажиллах журам”-ын төслийг тус тус боловсруулж байна.

Иймд доорх журам, заавар, аргачлалын төсөлтэй танилцаж, саналаа бичгээр болон Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн batzul_ts@mof.gov.mn enkhjargal_t@mof.gov.mn цахим шуудангаар хүргүүлнэ үү. Холбоо барих утас: 267648, 267416


ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ХЭЛТЭС

Хавсралт файл:
01. Танилцуулга
02. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн сангийн болон үнэлгээний хорооны ажиллах журмын төсөл
03. Тендер үнэлэх, тендерт оролцогчдод давуу эрх олгох аргачлал, зааврын төсөл

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он