“Мэдлэг хуваалцах хөтөлбөр” (KSP)-ийн төслийн санал боловсруулах маягт, зааварчилгаа

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар

Нийтлэсэн огноо: 2021 оны 08 сарын 27


Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хөгжиж буй улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор өөрийн улсын хөгжлийн туршлагыг хуваалцах хөтөлбөрийг 2004 оноос эхлэн тус улсын Санхүү, эдийн засгийн яамаар дамжуулан түнш орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлогын хамтарсан судалгаа хийх, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг нэг жилийн хугацаанд зохион байгуулж байна.

“Мэдлэг хуваалцах хөтөлбөр” (KSP)-ийн хүрээнд Солонгосын талаас дор дурдсан чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх бөгөөд холбогдох яамд болон төрийн байгууллагуудаас санал авахаар байршуулав.

1. Эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө;

2. Макро-санхүүгийн бодлого; 

3. Үйлдвэр, худалдааны бодлого; 

4. Шинжлэх ухаан, технологи; 

5. Бүс нутгийн хөгжил; 

6. Орон нутгийн хөгжил; 

7. Соёл, спорт, аялал жуулчлал; 

8. Төрийн санхүү; 

9. Төрийн захиргаа;

10. Хүний нөөцийн хөгжил; 

11. Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал; 

12. Хөдөлмөрийн зах зээл; 

13. Байгаль орчин. 

 

Хавсралт файл:
KSP төслийн санал боловсруулах зааварчилгаа
KSP Төслийн санал боловсруулах маягт

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он