САНГИЙН САЙДЫН ДБ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН БҮС НУТГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХАТАГТАЙ МАНУЭЛА В.ФЕРРОТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ТОЙМ 2023.10.14

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 10 сарын 18


Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банк (ДБ)-ны Ази, номхон далайн орнуудын бүс нутгийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Хатагтай Мануэла В. Ферротой уулзлаа.

Тус уулзалтын үеэр Монгол Улсын Дэлхийн банктай хамтран 2024 онд  хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн явц, Засгийн газраас төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэхэд баримталж буй бодлогын талаар хэлэлцэв.

Түүнчлэн олон улсад өрнөж буй зөрчил тэмцлүүд, хориг арга хэмжээнүү хөгжиж буй орнуудын дотоодын эдийн засгаа хамгаалах бодлогуудаас улбаалан үүсээд буй тааварлахад бэрх энэ цаг үед улс орнуудын эдийн засагт дунд хугацаандаа сөргөөр нөлөөлж болохуйц хүчин зүйлсийн талаар санал солилцлоо.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он