“САНГИЙН ЯАМ”-НЫ УЛИРЛЫН СЭТГҮҮЛИЙН АНХНЫ ДУГААР

Information published: Ministry of Finance - admin

Date of publication: 2021 оны 05 сарын 03


Дэлхий нийтийг хамарсан коранвируст халдвар “Ковид-19” цар тахлын сөрөг үр дагавар манай улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулж байна.

Монгол Улсын Засгийн газар  Ковид-19 цар тахлаас ард иргэдээ хамгаалах, нийгэм, эдийн засагт учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулахын тулд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү цогц төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнг Сангийн яамнаас гаргаж буй тайлан сэтгүүлээр дамжуулан олон нийтэд танилцуулж байна. Сангийн яам мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулан улирал тутам энэхүү тайлан сэтгүүлийг эрхлэн гаргаж хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүргүүлэх болно.

Сэтгүүлийн анхны дугаартай дараах холбоосоор танилцана уу

https://online.fliphtml5.com/lnvfh/jbtv/?fbclid=IwAR0yBUf5ve1-UPapWiqk07Xd2uwy6f8qNwr2Eg9lS3JSEOKV7UB3S2cga4s#p=1


News and information





















MINISTRY OF FINANCE © 2025 year