Minister of Finance
БОЛДЫН ЖАВХЛАН
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн
Сангийн сайд
Боловсрол
- 1982-1990 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль;
- 1990-1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль;
- 1992-1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль;
- 2007-2008 онд АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль;
- 2008-2009 онд АНУ-ын Индианагийн Их Сургуульд суралцсан. Банкны эдийн засагч мэргэжилтэй.
Ажилласан байдал
- 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч;
- 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч;
- 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч;
- 2004-2006 онд Худалдаа Хөгжлийн Банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
- 2006-2007 онд Худалдаа Хөгжлийн Банк, дэд ерөнхийлөгч,
- 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга,
- 2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдрөөс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
Шагнал
- 2014 Алтангадас одон
- 2017 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон.