Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллалаа

Information published: Ministry of Finance

Date of publication: 2016 оны 11 сарын 04


 

Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллан ОУВС-ийн Дүрмийн IV заалтын дагуу хийгддэг 2016 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийг хийн холбогдох байгууллагуудтай зөвшилцлөө. Хэлэлцүүлгийн хүрээнд ОУВС-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх эдийн засаг, санхүүгийн хөтөлбөрт багтаж болох бодлогын асуудлуудыг мөн хөндсөн бөгөөд бодлогын хүрээнд гол асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадсан.

Талууд энэ оны 12 дугаар сард ОУВС-ийн ажлын хэсэг ирэхэд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

ОУВС-ийн хэвлэлийн мэдээг дараах хаягаар харна уу.


News and information





















MINISTRY OF FINANCE © 2024 year