Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сангийн дэд  захиралтай цахим уулзалт хийлээ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 04 сарын 02


Олон улсын валютын сан, Дэлхийн банкны группын 2021 оны Хаврын уулзалт болж байгаатай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сангийн Дэд захирал ноён Мицүхиро Фүрүсаватай цахим уулзалт хийв.

Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Банканд төвлөрөөд байгаа нөөц хөрөнгийг зах зээлд эргэлдүүлснээр дотоодын эдийн засгаа сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч байгааг сайд дурдав. Түүнчлэн Засгийн газар нэн тэргүүнд ард, иргэдээ вакцинд хамруулах ажилд түлхүү анхааран ажиллаж байгаа тухай тэмдэглэв.

ОУВС-гийн Дэд захирал ноён М.Фүрүсава Сангийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газар вакцинжуулалтыг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Талууд мөн банкны секторын шинэчлэл болон ирэх жилүүдэд төлөх гадаад зээлийн эргэн төлөлтийг төсөвт дарамт үзүүлэлгүйгээр хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов.

2021 онд Монгол Улс Олон улсын валютын сангийн гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байна.  

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он