САНАЛ АВАХ ТУХАЙ

Мэдээлэл нийтлэсэн: Хууль, эрх зүйн газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 11 сарын 13


САНАЛ АВАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаарт нийтлэгдсэн.

Тус хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан тул хавсралтад заасан захиргааны хэм хэмжээний актуудын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Холбоо барих: Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс. 267416, enkhjargal_t@mof.gov.mn, gantulga_d@mof.gov.mn

Хавсралт файл:
Ажлын ТШЖББ
Үйлчилгээний ТШЖББ
03. Тендер шалгаруулалт урьдчилан зохион байгуулах журам
04. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм
05. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам
06. Ашиглалтын хугацааны өртөг тооцох аргачлал, заавар

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он