САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АХБ-НЫ ЗҮҮН АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 12 сарын 14


 Сангийн сайд өнөөдөр /2020-12-14/  Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Жэймс Линч тэргүүтэй төлөөлөгчидтэй Монгол Улс, Азийн хөгжлийн банкны ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааны стратегийн чиглэл, хүрээ тохирох зөвлөлдөх цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар АХБ-аас өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, тэргүүн ээлжид шаардлагатай тоног төхөөрөмж, бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, ирэх 4 жилийн хугацаанд нэн тэргүүнд КОВИД-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, эдийн засгийн тулгуур салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлж, худалдааг хөнгөвчлөх болон бүс нутгийг цогцоор нь хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Түүнчлэн ойрын хугацаанд КОВИД-19 вакцин худалдан авч, дархлаажуулалтыг бүрэн хийх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилго байгаа тул АХБ-ыг энэ чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллахыг уриалав.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он