Улсын төсвийн хөрөнгө оруулалт

Улсын төсвийн хөрөнгө оруулалт

Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд

Хууль, эрх зүйн баримт бичиг:

  • 1. “Төсвийн тухай” хууль
  • 2. “Төсвийн тогтвортой байдлын тухай” хууль
  • 3. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль
  • 4. “Концессын тухай” хууль
  • 5. “Барилгын тухай” хууль
  • 6. Сангийн сайдын 2016 оны 415, 2017 оны 273 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам”
  • 7. Засгийн газрын 2017 оны “Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” 337 дугаар тогтоол
  • 8. Засгийн газрын 2018 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн тухай” 34 дүгээр тогтоол

Хөрөнгө оруулалтын бодлогын томоохон төсөл, арга хэмжээ:

  • 1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох”, “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, анги дүүргэлт хэт өндөр сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, 3 ээлжтэй сургуулийг 2 ээлжид шилжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр 2018 онд боловсролын салбарт онцгой анхаарал хандуулсан.
  • 2. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • 3. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ.
  • 4. Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээний найдвартай ажиллагааг хангана.
  • 5. Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулна.

Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн мэдээлэл

/ сая.төгрөг/
Хуулийн дугаар Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг Санхүүжих дүн Гарсан санхүүжилт Гүйцэтгэлийн хувь
I Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 770.7 770.7 754.3 97.9 %
II Монгол улсын их хурлын дарга 1,913.3 1,913.3 1,701.4 88.9 %
III Монгол улсын ерөнхий сайд 5,685.3 3,762.8 2,709.9 72.0 %
IV Монгол улсын шадар сайд 12,695.2 6,006.4 5,843.3 97.3 %
V Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 23,920.9 11,881.8 10,459.8 88.0 %
VI Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 12,789.5 10,389.5 10,178.7 98.0 %
VII Гадаад харилцааны сайд 1,800.0 1,800.0 1,800.0 100.0 %
VIII Сангийн сайд 78,098.1 32,810.0 20,786.3 63.4 %
IX Хууль зүй, дотоод хэргийн сайд 59,590.9 37,390.0 37,204.3 99.5 %
X Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 36,723.3 17,340.0 16,852.6 97.2 %
XI Батлан хамгаалахын сайд 19,417.4 3,599.5 3,334.8 92.6 %
XII Барилга, хот байгуулалтын сайд 430,501.9 80,338.4 67,408.4 83.9 %
XIII Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 739,860.0 262,817.6 222,404.6 84.6 %
XIV Зам, тээврийн хөгжлийн сайд 342,951.3 80,796.9 68,408.6 84.7 %
XV Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 3,980.0 3,980.0 3,623.1 91.0 %
XVI Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 41,521.3 27,818.5 22,154.1 79.6 %
XVII Эрчим хүчний сайд 151,489.7 37,661.9 36,905.0 98.0 %
XVIII Эрүүл мэндийн сайд 193,319.5 60,754.8 46,422.7 76.4 %
XIX Авлигатай тэмцэх газрын дарга 195.6 195.6 195.6 100.0 %
XX Үндсэн хуулийн цэцийн дарга 340.0 340.0 339.4 99.8 %
XXI Улсын ерөнхий прокурор 1,562.0 452.0 450.8 99.7 %
XXII Монгол улсын ерөнхий аудитор 500.0 500.0 498.0 99.6 %
Концесс 299,141.7 82,884.4 78,997.8 95.3 %
Нийт 2,458,767.6 766,204.1 659,433.5 86.1 %
САНГИЙН ЯАМ © 2024 он