Улсын төсвийн хөрөнгө оруулалт

Улсын төсвийн хөрөнгө оруулалт

Сангийн яам нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтийг дараах холбогдох хууль, тогтоомж болон бусад эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд хэрэгжүүлж байна. Үүнд:

  • 1. "Төсвийн тухай" хууль
  • 2. "Төсвийн тогтвортой байдлын тухай" хууль
  • 3. "Концессын тухай" хууль
  • 4. "Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хууль
  • 5. "Барилгын тухай" хууль
  • 6. Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам”

Монгол Улсын 2017 оны Tөсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 602.1 тэрбум төгрөгийн 373 төсөл арга хэмжээ, концессоор хэрэгжүүлэх 177.7 тэрбум төгрөгийн 15 төсөл, арга хэмжээ батлагдсанаас 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 91.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан.

/ сая.төгрөг/
Хуулийн дугаар Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг Санхүүжих дүн Гарсан санхүүжилт Гүйцэтгэлийн хувь
I Монгол улсын их хурлын дарга 1,688.0 1,688.0 1,661.9 98.5 %
II Монгол улсын ерөнхий сайд 8,100.0 2,778.0 2,582.5 93.0 %
III Монгол улсын шадар сайд 45,243.4 7,055.1 6,985.7 99.0 %
IV Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 17,253.7 5,763.3 4,508.0 78.2 %
V Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2,593.5 824.3 714.2 86.6 %
VI Гадаад харилцааны сайд 5,978.2 1,518.2 1,518.2 100.0 %
VII Сангийн сайд 46,377.8 8,639.7 8,222.6 95.2 %
VIII Хууль зүй, дотоод хэргийн сайд 74,833.1 33,337.3 33,306.2 99.9 %
IX Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 25,720.7 7,810.8 7,464.7 95.6 %
X Батлан хамгаалахын сайд 49,979.4 4,896.9 4,896.8 100.0 %
XI Барилга, хот байгуулалтын сайд 477,699.2 73,811.3 66,096.7 89.6 %
XII Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 420,646.9 104,310.2 98,361.5 94.3 %
XIII Зам, тээврийн хөгжлийн сайд 802,377.7 143,915.3 127,135.7 88.3 %
XIV Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2,848.2 2,848.2 2,833.9 99.5 %
XV Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 52,066.3 26,984.6 22,364.8 82.9 %
XVI Эрүүл мэндийн сайд 194,679.1 61,740.8 60,823.8 98.5 %
XVII Эрчим хүчний сайд 273,284.4 113,245.1 89,320.7 78.9 %
XVIII Авлигатай тэмцэх газар 1,031.4 851.4 851.4 100.0 %
XIX Улсын ерөнхий прокурор 952.7 88.3 88.3 100.0 %
Концесс 354,428.1 177,741.6 176,153.7 99.1 %
Нийт 2,857,781.8 779,848.4 715,891.3 91.8 %
САНГИЙН ЯАМ © 2024 он