ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2025 оны 01 сарын 08


Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

1. төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

2. зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

3. зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх бичиг баримт:

1. 
Хүсэлт

2. Төрийн албан хаагчийн анкет/шинэчлэгдсэн/;

3. Иргэний үнэмлэхийн хуулбар;

4. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;

6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;

7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар/он цагийн дарааллаар бүрэн оруулах/;

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/;

9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас ;

10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2023-2024 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/;

11. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээний хуудас;

12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх

13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсныг гэрчлэх баримт бичиг.

Материал хүлээн авах:

Хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагт хаагдана.

Хүлээн авах хаяг: zolzaya_t@mof.gov.mn

Холбоо барих утас: 51-267304


Хавсралт файл:
СХЭУГ ДАХШҮХ хэлтсийн дарга
ТБТГ ТОХ хэлтсийн дарга
ТНХ хэлтсийн дарга
ТСГ ТТХ шинжээч
СХЭУГ СХШХ шинжээч

САНГИЙН ЯАМ © 2025 он