ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2024 оны 05 сарын 29


Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.

ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:

1. Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

2. Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

3. Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:

1. Хүсэлт;

2. Төрийн албан хаагчийн анкет/шинэчлэгдсэн/;

3. Иргэний үнэмлэхийн хуулбар;

4. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар болон шимтгэл төлсөн цахим лавлагаа;

7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/;

9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас ;

10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /сүүлийн 12 сарын байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/;

11. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;

12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөнийг гэрчлэх баримт бичиг

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:

Бүртгэлийн хугацаа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17:30 цагт хүртэл хаагдана.

Хүлээн авах хаяг: Zolzaya_t@mof.gov.mn , Сангийн яамны 704  тоотод хүлээн авна.

Холбоо барих утас: 51-267304




Хавсралт файл:
СБГ-ын дарга албан тушаалын тодорхойлолт
ТЗУГ-СХ ахлах шинжээч албан тушаалын тодорхойлолт
ТЗУГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах шинжээч албан тушаалын тодорхойлолт
ТСГ ТТХ мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолт
СХЭУГ-ДАХШҮХ мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолт
ХЭЗГ мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолт

САНГИЙН ЯАМ © 2025 он