Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журмын төсөл

Дуусах огноо: 2020.04.18

This browser does not support inline PDFs. Please download the PDF to view it: Download PDF

Ирсэн санал

  1. Энхбаатар Огноо : 2020 01 30

    Шалгалтын оноог өөрчилж шалгуурыг хялбар болгох замаар бус шалгалт өгөх эрмэлзэлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. 75-с 70 оноо болж буурахад шалгуур маш их суларна. Өмнө төсвийн байгууллагын ерөнхий нягтлан бодогч заавал мэргэшсэн байна гэдэг заалт өрсөлдөөнийг дэмждэг нэг хэлбэр, олон нягтлантай байгууллагын нягтлангуудын дунд өрсөлдөөн бий болгох хөшүүрэг байсан. Одоо мэргэшсэн нягтлан бодогч ажиллах албан тушаалын хүрээг ахин тодорхойлох хэрэгтэй. Анх нягтлан бодох бүртгэлийн тухай хууль батлагдан мөрдөгддөж эхэлснээс хойш санхүүгийн бүртгэлээрх дотоод хяналт хариуцсан алба нэгжүүд ихээр бий болсон. Эдгээр албан тушаалтнуудын ихэнх нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрхгүй харин шалгуулж байгаа байгууллагын ерөнхий ня-бо нар нь мэргэшсэн нягтлан бодогч байх тохиолдол их байна. Энд ур чадварын болон ёс зүйн хэм хэмжээний ямар ялгаа гарах бол. Мөн нягтлан бодох бүртгэл тооцоотой холбоотой чиглэлээр мэргэшсэн зөвлөх эрх олгодог байгууллагуудын чиг үүргийн давхардлыг харахгүй бол нягтлан бодогч нар хэд хэдэн мэргэшсэн зэрэг авах шаардлагатай тулгардаг. Жишээ: Татварын итгэмжлэгдсэн зөвлөх эрхийг мэргэшсэн нягтлан бодогч эрхийг авсан хүн тодорхой шалгалт өгч тэнцсэн тохиолдолд авна гэх мэтээр. ACCA хөтөлбөрийн шалгалтыг мэргэшсэн нягтлан бодогч хүн дүйцүүлэх боломжтой хөтөлбөрийг тодорхойлох. Санхүүгийн чиглэлээр мэргэшсэн дотоод аудитор болохын тулд мэргэшсэн нягтлан бодогч байх ёстой юу, үгүй юу гэдгийг тодорхойлох. Аль мэргэшсэн зэрэг нь суурь байх ёстой вэ. Нэг чиглэлээрээ нарийн мэргэшиж явах боломжийг бүрдүүлмээр байна. Одоо л цэгцлэхгүй бол санхүүгийн дотоод хяналтын тогтолцоо 2013 онд анх бий болж эхэлсэн тэрнээсээ нэг их сайжирсан зүйлгүй зэврэх вий. Мэргэжлийн зэрэг олгох эрх бүхий институтууд хараат бус ажиллаж чадахгүй нэг хүний өмчлөлийн эсхүл тодорхой бүлэглэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна гэж үзвэл сангийн яам шууд өөрчлөн зохион байгуулах эрхтэй байх хуулийн орчин шаардлагатай.

Санал хүсэлт оруулах :








САНГИЙН ЯАМ © 2020 он