Иргэн Огноо : 2025 05 01
Төсөвт өртгийн дээд хязгаарыг 20 сая төгрөгнөөс дээш болгож болохгүй 15 сая төгрөгт болгомоор бай на.Э.Мөнх-Эрдэнэ Огноо : 2025 03 21
1/ Шууд худалдан авалт хийх үнийн дүнгийн хэмжээг 50.0 сая төгрөг болгох 2/ 10.8.2 ; 10.8.3 дахь заалтууд дээр "аймаг" гэж нэмэх. Зөвхөн Улаанбаатар хот, улсын баяр наадам байх нь амьдралд дээр биелүүлэхэд төвөгтэй байдаг.Г.Баясгалан Огноо : 2025 03 14
10.8.6.улсын чанартай авто замын засвар, арчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг төрийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр хууль тогтоомжид заасан. Энд орон нутгийн чанартай замын засварын ажил орхигдоод байна. Сум орон нутаг багахан хэмжээний төсөвтэй. Дээр нь тендер зарлахад бага үнийн дүнтэй учир оролцогч байдаггүй. Иймд үнийн заагаад эсвэл орон нутгийн чанартай гэж оруулмаар байна.Б.Бямбажав Огноо : 2025 03 06
1. Энэ хуулийн 4.1.1.“ажил” гэж барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, буулгах, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг болон түүнийг дагалдан нийлүүлэх барааг; нэмэн нь Барилгын тухай хуулийн "4.1.1."барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг;" гэснээс энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар "Авто зам, гүүрийн байгууламж" гэдгийг хасаж өөрчлөлт оруулсан тул Авто зам, гүүр хамаарахгүй гэж ЗТЯ үздэгийг анхаарах, 2. инженерийн дэд бүэтц, инженерийн хангамж, инженерийн тооцоо г.м-ийг юу гэж ойлгох вэ? 3. 10.8.6.улсын чанартай авто замын засвар, арчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг төрийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр хууль тогтоомжид заасан. 12.9.Техникийн тодорхойлолтыг хүрээлэн буй орчинд ээлтэй хэлбэрээр боловсруулах аргачлал, зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. энэ 2 зүйлийг хасах