ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Дуусах огноо:

This browser does not support inline PDFs. Please download the PDF to view it: Download PDF

Ирсэн санал

  1. Ч.Наранчимэг Огноо : 2020 12 21

    ОНХС-ийн санхүүжилтыг төлөвлөсөн хуваарийн дагуу сумдад шилжүүлдэг болох, санхүүжүүлэх хуваарь гаргахдаа барилгын ажил хийгдэх боломжтой улиралтай уялдуулж, санхүүжүүлэх хувь хэмжээг тухайн жилийн 2,3-р улирлуудад ихэнх хэмжээг нь тавьж өгдөг механизмыг журамд суулгаж өгөх хэрэгтэй байна. Оны сүүлээр санхүүжилт нь хөөгдөж хоцорч ирдэгээс болж, худалдан авах ажиллагааг зохион байгуулахад хүндрэлтэй, гүйцэтгэгчийн зүгээс ихэвчлэн асуудаг санхүүжилт цагтаа хийгдэх тухай асуулгад хариулж чадахгүй байна.
  1. Ч.Наранчимэг Огноо : 2020 12 21

    ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөгдсөн төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нь ихэвчлэн иргэдийн саналын дагуу жил дамнан олон тийшээ мэдээлэгдсэн байдгийн улмаас өөр санхүүжилтийн эх үүсвэрээр шийдэгдсэн байх тохиолдол байдаг, энэ үед төлөвлөгөөнд тодотгол хийх боломж олгох, мөн хэрэгжилтийг хэрхэн тооцох талаар УМС-д хэрхэн оруулах зэрэг дээр гаргалгаа гаргах шаардлагатай байна.
  1. Ч.Наранчимэг Огноо : 2020 12 21

    Сайн байна уу, журмын "3.2.1-д ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг санал бүрээр хэлэлцэн батлах, нийтэд мэдээлэх" заалтын дагуу манай сумын төвд өнгөрсөн зун болсон 2 удаагийн үерийн улмаас хэрэгжих боломжгүй бол "Явган хүний зам тавих" төслийг цуцалсан, мөн "гэр хороололд цахилгааны хүчдэл нэмэх ажил"-д хөрөнгө нь хүрэлцэхгүй байсан тул цуцалсан ажлын хөрөнгийг шилжүүлэн нэмэгдүүлсэн шийдвэр гарсан. Энэ нь маш зөв зүйтэй шийдвэр байсан ч УМС-д үүнийг бүртгэн, төлөвлөлтөнд өөрчлөлт оруулах боломжгүй байгааг болон ЖГҮ-нд зөвтгөл болгон үнэлүүлэх боломжтой байна. Төсвийн тодотгол хийж төлөвлөгөө өөрчлөгдөх талаар журамд оруулж өгөхгүй бол байгалийн гамшиг болон давагдашгүй хүчин зүйл, санхүүжилтийн хоцрогдлоос шалтгаалж улирлын чанартай барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болдог зэргийн дагуу өөрчлөлт оруулах боломжгүй байна.
  1. А.Гэрэл Огноо : 2020 12 21

    Журмын 6 дугаар бүлэг. Сум, дүүргийн түвшинд ОНХС-ийн үйл ажиллагааг төлөвлөх. Энэ бүлэгт сумын ИТХ-ын эрх үүргийг нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Журмын 6.8-д сумын ИТХ төсөл хөтөлбөрийн жагсаалтыг батлана л гэж заасан байгаа. Гэвч төсөв батлах үеэр төсөл хөтөлбөрийг жагсаалтаас хасах нэмэх зэргээр шинээр ажил хөтөлбөр оруулж ирдэг. Энийг зөв эсвэл буруу гэх чиглүүлсэн ойлголт журамд байхгүй. ОНХС-аас хэрэгжих ажил, төсөл хөтөлбөр батлах үйл явцад ИТХ-ын чиг үүрэг, оролцоог нарийн тусгуулая.
  1. Лхагвасүрэн Огноо : 2020 12 20

    6.2 ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж Газрын даамал, ТББ-ыг төлөөлж Сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүнийг нэмж оруулах 8.8.ОНХС-ийн болон сум, дүүргийн ОНХС-д төвлөрөх малын тоо толгойн албан татварын орлогын төсвийн жилд зарцуулагдаагүй үлдэгдлийг бэлчээрийн эрсдлийн санд хувиарлаж зарцуулалтын тайланг оны эцэст ИТХ-д тайлагнана.
  1. Dornod aimgiin ITH-n tuluulugch Огноо : 2020 12 17

    2.1 Сангийн яам нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан /цаашид ОНХНС гэх/-аас аймаг, нийслэлийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 230 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал”, Сангийн сайдын 2016 оны 17 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газрын тос /2014 оны 7 сарын 01-ны өдөр батлагдсан "Газрын тосны тухай хуулийн 31.3-т нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд,.......” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх/ , Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогоос Орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлэг тооцох аргачлал”-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр тооцсон суурь тооцооллыг орон нутгийн төсвийн төсөл боловсруулах удирдамжийн хамт аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
  1. Зочин Огноо : 2020 12 17

    Сайн байна уу?
  1. Ү.Ичинхорлоо Огноо : 2020 12 17

    4.3.1 дэхь заалт Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байх энэ хэсэгт дээрх бодлогын баримт бичигт тусгагдаагүй санал иргэдээс гарсан тохиолдолд тухайн жилийн ЗДТГазрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж ажилладаг байхаар нэмж тусгах
  1. Д.Ганчимэг Огноо : 2020 12 17

    5.4 дэхь заалтанд 5.2.2 -т заасан хэлбэрээр санал авах тохиолдолд 30 - аас доошгүй / сум дүүргийн төвөөс алслагдсан өрхөд 15- аас доошгүй / иргэн оролцсон байх гэж өөрчлөх
  1. С.Золжаргал Огноо : 2020 12 17

    Тус журмын 4.5 дахь хэсэгт Малын тэжээлийн ургамал тариалах, тариалахад шаардлагатай техник тоног төхөөрөмж авах тухай заалт нэмж тусгах
  1. Н.Мөнхбат Огноо : 2020 12 14

    Сайн байна уу Малын амьтаны генетик нөөцийг бүргэх төлөв байдлыг тодорхойлох хадгалах, хамгаалах, тогтвортой, зохистой ашиглах Уламжлалт мал аж ахуйд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, нэг малаас авах ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх Аймгийн чиг үүрэгт заагдсан заалтын дагуу аймгийн төвийн сумын иргэдээс санал маш ихээр гардаг тул аймгийн чиг үүрэгт байдаг заалтуудыг нээлттэй болгох

Санал хүсэлт оруулах :








САНГИЙН ЯАМ © 2024 он