ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Дуусах огноо:

This browser does not support inline PDFs. Please download the PDF to view it: Download PDF

Ирсэн санал

  1. Ж.Даваасүрэн 202101.04 Огноо : 2021 01 04

    ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагааг бүлгийн ярилцлага хэлбэрээр зохион байгуулахад хөдөөгийн багт 20 хүн. төвийн багт 30-35 хүн оролцохоор өөгчлөх, ОНХС-ийн үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээ үнэлгээг хэн хэзээ хэрхэн хийх талаар тодорхой заалт оруулах
  1. Цэрэндорж Огноо : 2020 12 27

    Жилийн төсөв батлах, гүйцэтгэл тайлагнах ажлыг 1 сарын 10-20 ны хооронд хийвэл зүгээр юм. Учир нь гүйцэтгэл тайлагнахад тайлангийн үзүүлэлт бүрэн харагдахгүй. Оны эхний үлдэгдлээс санхүүжих тооцоо гаргахад баримжаа тооцоогоор хийх боломжгүй ийм л гол асуудлыг болгооно уу.
  1. Д.Болд Огноо : 2020 12 22

    1. ОНХС-ийн журмын ХШҮ-ний хэсэгт хяналт, үнэлгээ хийх журам, үнэлгээний аргачлал, тайлан бичих зэрэг загваруудыг оруулж өгөх 2. ОНХС-ийн 5.4-т Бүлгийн ярилцлагыг хөдөөгийн багт 20-с доошгүй, сумын төвийн багт 30-с доошгүй иргэний бүрэлдэхүүнтэй гэж өөрчлөх 3. Малын тоо толгойн татвараас орох орлогыг бэлчээрийн менежментээс гадна малын түүхий эд болох мах, ноос, ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулалтыг хийх жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлхэд зориулах зэрэг саналтай байна
  1. цэдэндамба Огноо : 2020 12 21

    1, ОНХС-н ажлын тендер шалгаруулалтыг эрт эхлүүлмээр байна. / Жич. 8,9 сард тендер нь болоод ажил авсан компани нь оройтож ажиллаа эхлээд 12 сард ажиллаа хийж дуусгадаг жишиг их байна үүнийг зогсоох хэрэгтэй / Монголд 5-10 сард л бүтээн байгуулалт хийх боломжтой шүү дээ 2, ОНХС-н ажлын санал асуулгыг бодиттой авч бодиттой дүгнэх ёстой Иргэдээс ирсэн шинэ санаа хогийн савруу орж даргын мэргэн санаа жагсаалтийн 1 эрэмбэлэгдэх жишээтэй аль эсвэл санал асуулгыг шилэн болгох ёстой. 3, ОНХС-н мөнгө төсвийн цоорхой нөхдөг, урсгал засварын мөнгө баймааргүй байна.тэр мөнгө ажлын байр нэмэгдүүлсэн аль эсвэл ашиг тусаа мөнгөн хэлбэрээр өгч зардалаа нөхдөг зүйлд зарцуулмаар байна. 4,ОНХС-г хариуцсан сум аймаг бүрт хөндлөнгийн 1 хүнийг сургаж ажиллуулмаар байна.тэр хүн нь бүх ажлыг зохион байгуулдаг байх төсвийн байгууллагын төсөв хариуцсан хүн нь хариуцаад явхаар улсын төсвөөр хийх ажилд хөрөнгө оруулалт хийгээд байна 5, ОНХС-н хөрөнгө зарцуулах заалтыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй гаргахгүй бол болохгүй байна. 6, Сум хөгжүүлэх сангийн зээлийн сонгон шалгаруулах зөвлөлийг 11 дээш гишүүнтэй байлгаж иргэдийн төлөөлөлийг их оруулмаар байна мөн улс төрийн албан тушаалтанг тэр зөвлөлд оруулмааргүй байна Үүний 6 доошг%үй нь эдийн засгийн мэдлэгтэй /боловсролтой/ хүмүүс оруулах ингэхгүй бол төсөлийн шаардлага хангахгүй хүмүүст зээл олгож тэр нь хугацаа их хэтэрч байна. 7, Малын хөлийн татварын орлогын тодорхой хувийг нь малчид, газар тариалан ,малын ашиг шим, малын эрүүл ахуйн зарцуулах үлдсэн хэсгийг нь ОНХС-д шилжүүлж зөв зүйлд зарцуулах 8, Малын хөлийн татварыг суманд тэр дундаа баг бүрт өөр өөр тогтоох хэрэгтэй байна./малын тоо бэлчээрийн даац зэргийг харгалзан үзэж/
  1. Г. Галсайхан Огноо : 2020 12 15

    Орон нутгийн хөгжлийн сангийн зээлийн зарцуулалт, хяналт сул байдаг. Энэ тал дээр тодорхой заалт оруулах. Энэ сангийн талаарх мэдээлэл иргэдэд дутмаг байдаг энэ талаар тодорхой заалт оруулах.
  1. Энэбиш Огноо : 2020 12 15

    сум хөгжүүлэх сангийн дансыг санхүү бүртгэлийн мэдлэг,мэрэгжилтэй хүн хариуцан ажилмаар байна
  1. Энэбиш Огноо : 2020 12 15

    Санхүүжилтийн сүүлийн хугацаа 9 р сарын 01 Малын тоо толгойн албан татварыг малын тэжээл тариалах,
  1. Б.Ариунболд Огноо : 2020 12 15

    Мал аж ахуйгаас орсон орлогын 50 доошгүй хувийг малчидын нийгмийн асуудал болон мал аж ахуй бэлчээр зэрэгт нь зарцуулах мөн сангийн хөрөнгийн 20 хүртэл хувийг сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусган арга хэмжээг санхүүжүүлэхэд шууд төлөвлөх /иргэдийн саналаас гадуур/. Санхүүжилтыг оны эхний 3-р улирал гэхэд сумдад олгож дуусгаж байх. санхүүжилтээс хамаарч хийгдэх ажил цаг хугацааны хувьд хоцорч үр дүнд нөлөөлж байна. Эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүй бол жилдээ 50-60 сая төгрөгөөр доривтой ажил хийгдэхгүй үр дүн муутай байна.

Санал хүсэлт оруулах :








САНГИЙН ЯАМ © 2024 он