Сангийн дэд сайд

БАТ-ЭРДЭНЭ ХУЛАН
Сангийн дэд сайд
Боловсрол
- 1996-2000 онд Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр дунд сургууль,
- 2001-2006 онд Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль,
- 2006-2011 онд Монгол Улсын Их сургууль, эдийн засгийн математик загварчлал мэргэжлээр бакалавр
- 2013-2015 онд Люксембургийн Их сургууль, банк, санхүүгийн мэргэжлээр магистр
- 2017 оноос Олон улсын итгэмжлэгдсэн Санхүүгийн цолыг эзэмшиж байна.
Ажилласан байдал
- 2011-2013 онд Голомт, Хас банкуудад эрсдэлийн удирдлагын газар эрсдэлийн шинжээч,
- 2014-2015 онд Английн Шродерс хөрөнгө оруулалтын менежментийн компанийн Люксембург дэх салбарт Арилжааны хэлтэс болон Хөрөнгө Оруулалтын Сангийн дата удирдлагын хэлтэст хөрөнгө оруулалтын сангийн дата шинжээч ба дадлагажигч ажилтан,
- 2015-2018 онд Вэйстоун хөрөнгө оруулалтын менежментийн компанид Эрсдэлийн удирдлагын албанд шинжээч,
- 2018-2019 онд Нотз Стуки Европ хөрөнгө оруулалтын менежментийн компанид Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын албанд ахлах шинжээч,
- 2019-2021 онд Английн Эйч Эс Би Си банкны Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын албанд ахлах шинжээч,
- 2021-2024 онд Италийн Рина Консалтинг ХХК, ЗГХЭГ, Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөх
- 2024-2025 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайдын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөх
- 2025.06-12 сард Тэргүүн шадар Сайдын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын ахлах зөвлөх,
- 2025 онд Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан.
- 2025 оны 12 сараас Сангийн яамны Дэд сайд

