ГАШУУНСУХАЙТЫН ХИЛИЙН БООМТОД ЧИНГЭЛЭГТ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 09 сарын 23


МУ-ын Засгийн газраас нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг байгууллаа.

Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомт дах чингэлэг тээврийн терминал нь нийт 30 га талбайг хамарсан 8100 чингэлэг буюу 259200 тонн нүүрсний багтаамжтай. Жилд 8 сая тонн нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох хүчин чадалтай томоохон бүтээн байгуулалт юм. Тус гаалийн хяналтын бүс нь 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой нийт өдрийн ачаа эргэлт 27 мянган тонн нүүрс байхаар төлөвлөгдсөн.

Чингэлэгт тээврийн жолооч нар биет харилцаа үүсгэлгүй, жолооч тээврийн хэрэгслээсээ буухгүйгээр нүүрсээ ачиж ухаалаг гарцаар орох, гарах үед цахим бүртгэл хийгдэнэ. Ингэснээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай юм.

 


САНГИЙН ЯАМ © 2024 он