Тендерийн урилга

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 04 сарын 16


Сангийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос оракл өгөгдлийн сан, оракл линукс үйлдлийн системийн техникийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний жилийн эрхийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

            Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017-2018 оны хугацаанд хийж гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх;

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх;

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2017, 2018 он/.

 

Тендерийн хамт 1,960,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө худалдан авах ажиллагааны цахим сайт www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сангийн яам, Засгийн газрын 2 дугаар байр “Д” корпус,

С.Данзангийн гудамж, Чингэлтэй дүүрэг,

Улаанбаатар (713 тоот, Б.Сайнжаргал, 51-267246)

 

 


САНГИЙН ЯАМ © 2024 он