Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2025 оны 11 сарын 13
Улсын Их Хурлын 2025.11.12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31,930.0 тэрбум төгрөг, нийт зарлага 32,980.0 тэрбум төгрөг, урсгал зардал 24,901.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 8,568.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2,070.9 тэрбум төгрөг /ДНБ-2 хувь/, тэнцвэржүүлсэн тэнцэл -1,050.0 /ДНБ-1 хувь/ байхаар батлав.

