Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2024 оны 03 сарын 12

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет/шинэчлэгдсэн/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Тангаргийн хуудас
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
- Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
- Тушаал шийдвэрийн хуулбар
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/
- Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /сүүлийн 12 сарын байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөнийг гэрчлэх баримт бичиг.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
Бүртгэлийн хугацаа 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагт хаагдана.
Хүлээн авах хаяг: Zolzaya_t@mof.gov.mn , Сангийн яамны 721 тоотод хүлээн авна.
Холбоо барих утас: 51-267246, 51-267304
Албан тушаалын жагсаалт
№ | Байгууллага | Албан тушаал | Сул орон тоо | Албан тушаалын | Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага | ||||
төрөл | ангилал, зэрэглэл | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | ||||
1 | Сангийн яам | Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн шинжээч | 1 | Ахлах түшмэл | ТЗ-5 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
| Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад хамрагдаж төгссөн байх; | Төрийн албанд 6 -аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; |
2 | Сангийн яам | Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн шинжээч | 1 | Ахлах түшмэл | ТЗ-5 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
| Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад хамрагдаж төгссөн байх; | Төрийн албанд 6 -аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; |
3 | Сангийн яам | Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн | 1 | Дэс түшмэл | ТЗ-7 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
| Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно |
4 | Сангийн яам | Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн | 1 | Дэс түшмэл | ТЗ-7 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Бизнес ба удирдахуй /041301, 041307/. -Олон улсын эдийн засгийн харилцаа/038801/. |
| Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болн |