Иргэдийн төсөв, Шилэн дансны цахим хуудасны хэрэглэгчийн судалгаа

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн сангийн газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 06 сарын 27


Зорилт 1: Шилэн дансны нэгдсэн цахим системд мэдээлэл оруулах үйл ажиллагаа илүү хялбаршиж, сайжирсан эсэх, цахим хуудаст нийтлэгдсэн мэдээллийн хэрэглээ нэмэгдсэн эсэх хийгээд оруулсан мэдээллийн иж бүрэн болон үнэн зөв байдлын хяналт сайжирсан эсэх талаарх мэдээлэл оруулагч, мэдээлэл хэрэглэгч болон хянагч гэсэн оролцогчдоос судалгаа авч, дүгнэлт зөвлөмж боловсруулах.

Зорилт 2: Иргэдэд зориулсан төсвийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн ил тод байдлыг сайжруулах, иргэдийг бодлого төлөвлөлтөд илүү оролцуулах зорилгоор нэвтрүүлсэн Иргэдийн төсөв /iltod.mof.gov.mn/ цахим хуудасны иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой байдлыг судалж дүгнэлт, зөвлөмж боловсруулах.

Дээрх 2 зорилтын хүрээнд авч буй судалгаанд та бүхэн дараахь холбоосоор орон саналаа өгнө үү.

Судалгааны холбоос: 

1. ИРГЭДИЙН ТӨСӨВ: https://forms.gle/iyAq1gnoYtZDQme27 

2. Шилэн дансны систем Мэдээлэл оруулагч хэрэглэгч: https://forms.gle/rtrBDGXUKv2trbPq8 

3. Мэдээлэл хянагч хэрэглэгч: https://forms.gle/JN3VHzjNZbx3ZLh8A 

4. Энгийн хэрэглэгч иргэд, олон нийт: https://forms.gle/LigFuDWywYdhbCQFA  


САНГИЙН ЯАМ © 2024 он