“ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХҮРЭЭНД 380.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОГДООД БАЙНА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 03 сарын 26


 “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сангаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөнд тусгагдсан 10 их наяд төгрөгийн үндсэн ажлуудын хүрээнд авч үзвэл, гуравдугаар сарын 25-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 380.6 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд, Улсын хэмжээнд зээл олгож эхэлснээс хойш банкууд 30.6 мянган зээлдэгчийн 4.2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1208 зээлдэгчид 75,3 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна. Нийт 1208 ажлын байр дэмжих зээл олгогдсоныг бүтцээр болон бүсчиллээр нь ангилбал Улаанбаатар хотын хэмжээнд 246 зээл, орон нутгийн хэмжээнд 962 зээл олгогдсон. Үүний 186 нь ААН-д, 1022 нь бизнес эрхлэгч иргэнд олгогджээ.

Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 407.4 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 173.3 тэрбум төгрөгийн зээлийг 1,307 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.Мөн 384.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1,749 иргэнд 132.0 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Цаашид, Сангийн яамнаас цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Цахим хуудас: Монгол Улсын Сангийн яам (mof.gov.mn)

                        Монголбанк - Монгол Улсын Төв Банк. (mongolbank.mn)

Олон нийтийн сүлжээний цахим хуудас:

  1. Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia | Facebook
  2. Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө | Facebook
  3. Монголбанк /Монгол Улсын Төв банк/ | Facebook

САНГИЙН ЯАМ © 2021 он