Эрдэнэтуяа Огноо : 2026 08 31
1.Төслийн 2.1.1.6, 3.1.22-т "цалингийн зардлаас бусад..." гэдгийн өмнө "нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага болон" гэж нэмэх, Нийгмийн даатгалын сангийн орлого нь даатгуулагчийн төлсөн шимтгэл, зарлага нь даатгуулагчдад олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр байдаг ба энэ нь цалингийн зардалтай утга нэг хувь хүний орлого, зарлагын мэдээлэл болно. 2.Төслийн 3.1.26-д нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн талаарх мэдээллийг байршуулах хугацаа, хэлбэр байхгүй байгааг мэдээллийг сар бүр гарган 16 дугаар маягтын дагуу дараа сарын 10-ны дотор цахимаар гэж тодруулах 3.Төслийн хавсралтын 16 дугаар маягтын гарчгийг журамд дурьдснаар "Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн талаарх мэдээлэл" гэж нийцүүлэх 4.Төслийн хавсралтын 16 дугаар маягтын эхний хүснэгтийн төрлийн задаргааг Нийгмийн даатгалын хууль тогтоомжид нийцүүлэх, мөн 2018 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тусдаа зохицуулж байгаа 3 төрлийг хасах 5.Төслийн хавсралтын 16 дугаар маягтыг хүний тоо, зарцуулсан хөрөнгөөр нь тус тусдаа байршуулахаар хүснэгтлэх, Мэдээлэл байршуулах албан тушаалтан нь тус тусдаа байдаг. 6.Төслийн хавсралтын 16 дугаар маягтын 2 дахь хүснэгтийг хасах, Энэ хүснэгт нь албан тушаалтны байршуулах мэдээлэл биш иргэн өөрийн регистрээр өөрийн мэдээллийг авах хүснэгт ба Шилэн дансны тухай хуулиар одоо энэхүү хүснэгтээр мэдээлдэггүй.