Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авах тухай

Дуусах огноо: 2025.06.12

This browser does not support inline PDFs. Please download the PDF to view it: Download PDF

Ирсэн санал

  1. Amiraa Огноо : 2025 04 12

    15.6 болон 21.3 дахь заалтуудыг хэвээр үлдээж. Цалин хөлсний орлогын татварын хувь хэмжээг шатлалгүй болгож бууруулах. Төслийн 23.1 дэх хөнгөлөлтийг хатуу дүн тавихгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж өөрчлөгдөх боломжтой байдлаар өөрчлөн найруулах.
  1. Амираа Огноо : 2025 04 12

    1. Хялбаршуулсан горимыг хэвээр үлдээж 1хувийн хэмжээгээр үлдээж гарааны бизнес эрхлэгчдийг татварын боловсрол болон эдийн засгийн бааз суурийг нь бий болгож өгөх зохицуулалтыг оруулах. 2. Хялбаршуулсан горимоор явах шаардлага, хугацааг оруулж өгөх. 3. Цалин хөлсний орлогын шаталсан хувь хэмжээг болиулах татварын хувь хэмжээг бууруулдаггүй юмаа гэхэд 10хувь дээр үлдээх. Хувь хэмжээний шатлал байхгүй болвол түүнийг дагасан төвөгтэй тайлагналын асуудал шийдэгдэнэ. 4. Гэр бүлийн орлогыг нэгтгэн тайлагнах, түүнд суурилсан хөнгөлөлт, чөлөөлөлтийн тогтолцоотой болж ард иргэд татварын боловсролтой болох суурийг бэлтгэх
  1. Зул Огноо : 2025 04 11

    Цалин хөлсний орлогоос тооцох татварын шатлалын больж тэгш татвар ногдуулах. Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг хуулийн 23.5 заалтын дагуу ногдох татвараар нь олгох. Одоо хэдэн хувиар татвар төлснийг харгалзалгүй 10 хувиар буцаан олголтыг хмйж байна. Хялбаршуулсан горимыг хэвээр үлдээх
  1. Bayarjavkhlan Огноо : 2025 04 11

    - ХХОАТ-ыг Шатлалгүй болгож, 1%-р татвар төлдөг байх - ХХОАТ-ын хөнгөлөлтийн хэмжээг цалингийн доод хэмжээтэй уяалдаатай өөрчлөгддөг байхаар зохицуулах - 23.1-д заасан орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байх.
  1. Tuul Огноо : 2025 04 11

    ХХОАТ-ыг 1 % болгохыг дэмжиж байна
  1. Цэрэнлхам Огноо : 2025 04 10

    1%. байх нь зөв
  1. Boloroo Огноо : 2025 04 10

    1. Цалин хөдөлмөрийн хөлснөөс авдаг гэлтгүй бүх төрдийэ ХХОТТАТВАРЫГ 1% БУУРУУЛАХ хэрэгтэй. Угаас НДШ гэж хэлбэрээ өөрчилсөн татварт маш их хэрэггүй мөнгө төлж байна. 2. Хялбаршуулсан горимыг цааш үргэлжлүүлэм хэрэгтэй. Татвар бага байх тусам хүмүүс төлөх сэдэл төрдөг. ХГ-ын ачаар баримтжуулалт болон ТАТВАР НИЙТЭЭРЭЭ ТӨЛӨХ УХАМСАР арай дээрдсэн. 3. Ноогдол ашиг болон хадгаламжын хүүгийн татварыг бууруулах хэрэгтэй. Хэн илүү хөдөлмөрлөж мөнгөө бага үрж хадгалсныхаа төлөө илүү татвар төлнө гэж юу байх вэ? 4. ХХОАТ-ын орлогоос хамаарсан шатлалыг байхгүй болглх хэрэгтэй. Мөн л адил илүү хөдөлмөрлөснийхөө төлөө илүү шулуулна гэж юу байхав. БҮГД ТӨЛЬЕ, ИЖИЛ ТӨЛЬЕ
  1. Батхишиг Чимиддамбаа Огноо : 2025 04 10

    ХХОАТ-н хөнгөлөлтийн дүнг нэмэгдүүлэх, хувиар тооцдог болгох саналиай байна.
  1. Нарангарав Огноо : 2025 04 10

    1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогогоос суутгах хувь хэмжээг одоогийноос 50% бууруулах, Ингэснээр байгууллагын нуун дарагдуулдаг цалингийн зардал илүү бодит байдал рүү дөхнө. 2. ХХОАТ-н хөнгөлөлтийг болиулах. Эсвэл мэдэгдэхүйц даацтай хөнгөлөлт үзүүлэх 3. Хувиараа бизнес эрхлэгч иргэний тайлагнадаг хялбаршуулсан горимыг хэвээр нь үлдээх. Энэний ачаар хувь хүмүүс баримт шивж, татвар төлж эхэлсэн. Эхлээд ядаж хүмүүсээ ибаримт шивдэг, тайлан илгээдэг боловсрол, төлөвшилтэй болтол 1% татвар хэвээр байлгах шаардлагатай. Энэ заалтыг цуцалбал далд эзийн засгийг дэмжсэн хэрэг болно
  1. Chuluunbor Altannawch Огноо : 2025 04 10

    Татвар бууруулахгүйгээр цалин нэмээд хэрэггүй дээ. Үр дүн муутай. Бодит нэмэгдэл болохгүй байна. Хулгайч нараас орлогоо төвлөрүүлэх хэрэгтэй байна.
  1. Лхам Баярбат Огноо : 2025 04 09

    Tatwarin huwi hemjeeg buuruulah.
  1. Chimgee Огноо : 2025 04 09

    Хялбаршуулсан горим хэвээр үлдээх хэрэгтэй
  1. Nyambileg Огноо : 2025 04 09

    Хялбаршуулсан горим бол Монголын татварын тогтолцоонд дэвшил авч ирсэн заалт шүү. Энэний ачаар хувь хүмүүс баримт шивж, татвар төлж эхэлсэн. Эхлээд ядаж хүмүүсээ баримт шивдэг, тайлан илгээдэг боловсрол, төлөвшилтэй болтол 1% татвар хэьээр үлдээгээрэй. Энэ заалтыг цуцалбал далд эзийн засгийг дэмжсэн хэрэгэ болно.
  1. Tsatsral Огноо : 2025 04 09

    Хялбаршуулсан горимоо хэвээр нь үлдээе. Орлогын хэмжээ харгалзахгүй 1%
  1. Togtool ulziibayar Огноо : 2025 04 09

    Хялбаршуулсан горимыг хэвээр үлдээгээчээ. Тайлангийн үед ажил хөнгөвчилсөн татварын дэмжүүштэй арга байсан. 100% ибаримт шивдэггүй энэ үед хялбаршуулсан горим маш хэрэгтэй
  1. Nyamkhuu Огноо : 2025 04 08

    Хялбаршуулсан горимыг хэвээр үлдээж, брсгыг 50 сая биш 100-200 сая болгох хүсэлтэй байна.
  1. Энхтогтох Огноо : 2025 04 08

    Хялбаршуулсан горим хэвээр үлдээх хэрэгтэй.
  1. Ууганцэцэг Огноо : 2025 04 08

    Хялбаршуулсан горим ашиглан үйл ажиллагааны орлогын хэмжээнээс үл хамааран 1% төлдөг байдлыг хэвээр үлдээн , нөат төлөгч болох босго дүнг нэмэгдүүлж өгнө үү
  1. Баярмаа Огноо : 2025 04 08

    Хялбаршуулсан горимоо хэвээр нь үлдээе. Орлогын хэмжээ харгалзахгүй 1% байя
  1. Энхжаргал Огноо : 2025 04 07

    1хувь
  1. Анхбаяр Огноо : 2025 04 07

    1% байх нь зөв
  1. Б.Билгүүн Огноо : 2025 04 07

    Цалингаас суутгадаг ХХОАТ-ийг 1% болгох саналтай байна.
  1. Bayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07

    ХХОАТ-ын 8 дугаар зүйл.Үйл ажиллагааны орлого ӨӨРЧЛӨХ САНАЛ: Нөхөрлөл ААН-ийн үйл ажиллагааны ашиг үр дүнг Нөхөрлөгч хувь хүмүүст хуваарилах. Энэ нь тэдгээр нөхөрлөгч хувь хүний бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил үйлчилгээний орлогын нэг хэсэг байх. Ингэснээр Нөхөрлөл нь ААНОАТ-ын татвар төлөхгүй, харин Нөхөрлөгч хувь нь Нөхөрлөлөөр олсон орлогоо ХХОАТ-ын тайландаа тусгаж татвараа төлдөг ОУ-ын жишигт нийцүүлэх. ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: Ингэж зохицуулбал ОУ-ын жишгээр Нөхөрлөл болон Нөхөрлөгч давхар татвар төлөхгүй байх боломж үүснэ. Мэргэжлийн үйлчилгээ, энэ чиглэлийн бизнес ОУ-ын жишгээр хөгжих боломжтой болно.
  1. Bayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07

    ХХОАТ-ын төслийн “23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 14, 15, 18 дугаар зүйлийн дагуу тодорхойлсон 9,600,000 хүртэлх төгрөгийн орлогод ногдуулах албан татварыг 100 хувиар хөнгөлнө.” ӨӨРЧЛӨХ САНАЛ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн тэнцэх орлогыг хөнгөлнө гэж оруулах ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: Хөнгөлөлт чөлөөлөлөнд хамруулах босго дүнг тогтмол мөнгөн дүнгээр бус нийгэм эдийн засгийн байдалтай уялдуулан өөрчлөгддөг байхаар зохицуулах. Жил бүр ХХДХ өөрчлөгдөхөд Татварын хуулиа өөрчлөх шаардлагагүй болно.
  1. Bayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07

    ХХОАТ-ын төсөл дээр 1%-н татварынтай Хялбаршуулсан горимын энэ зохицуулалтыг хассан байна. ӨӨРЧЛӨХ САНАЛ: "Хувилбар 1: Хэвээр үлдээх Хувилбар 2: НӨАТ-ын босго хүртэлх орлоготой бол ашгийн 1%-р татвар төлдөг болгох /хууль хоорондын уялдаа хангагдан/ Хувилбар 3: Бичил ААН-тэй адил 300 сая ₮ хүртэлх орлоготой бол ашгийн 1%-р татвар төлдөг болгох" ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: "Хувиараа аж ахуй эрхлэгч иргэн зардлаа нотлох и-баримт төдийлөн авч чаддаггүй учир нийт орлогоосоо 10%-н татвар төлөх нөхцөл үүснэ. Хялбаршуулсан горим нь и-баримт олголтыг нэмэгдүүлж, орлогоо бүрэн мэдүүлэх, далд эдийн засгийг хумих, татварын бааз суурийг өсгөхөд өндөр үр нөлөөтэй байгаа нь өнгөрсөн жилүүдэд нотлогдсон. ААН байгуулахгүйгээр хувь хүнээрээ бизнес эрхлэх, татварын тайлагнал ногдуулалт энгийн хялбар байх нөхцөл боломжийг хуулиар олгох ёстой."
  1. Bayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07

    ХХОАТ-ын 21 дүгээр зүйл.Албан татварын хувь, хэмжээ ӨӨРЧЛӨХ САНАЛ: " Үйл ажиллагааны орлогод татвар ногдуулахдаа ашгаас 10%-р тооцдог одоогийн зохицуулалтыг хэвээр нь үлдээх. Харин Орон нутагт Цалин хөлс болон Үйл ажиллаганы орлогод ногдох татварын хувь хэмжээг бууруулах, 5%-иас хэтрүүлэхгүй байх." ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: "* Ажил олгогчоос өгдөг Цалин хөлс, Шууд бус орлогын төрлүүдтэй адилтгаж Үйл ажиллагааны орлогыг 10%-15%-20%-н Шаталсан татвар ногдох орлогын бүрэлдэхүүнд оруулж нэг сагсанд оруулах нь зарчимгүй, утга логикгүй. * Иргэн хувиараа бизнес эрхлэх боломж нөхцлийг боомилсон, одоогийн Татварын эрхзүйн байдлыг дордуулсан явдал болно. * Хувь хүний бусдаар хамааралгүй бие даан ажиллаж, хөдөлмөрлөж, бизнес эрхлэж ахуй амьдралаа авч явах Зах зээлийн чөлөөт эдийн засгийн суурь зарчимаас ухарсан үйлдэл болно. *Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутагт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, тэндэх ажилгүйдлыг бууруулах, УБ хотын төвлөрлийг сааруулж Утаа Түгжрэлийг шийдэх"
  1. Амаржаргал Эрдэнэтуяа Огноо : 2025 04 07

    Үйл ажиллагааны хялбаршуулсан горимыг /1%/ хэвээр нь үлдээх хүсэлтэй байна Энэ бол шинэчлэл биш ухралт болно. Бүгд бүртгүүлж байж Татварйн орлого нэмэгдэнэ гэж үзэж байна. энгийн иргэд татварын дарамтанд орохгүйгээр орлогоо үнэн зөвөөр тайлагнах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. 10,15,20 хувийг эсэргүүцэж байна
  1. Лхамаа Бүжинлхам Огноо : 2025 04 07

    Үйл ажиллагааны хялбаршуулсан горимыг /1%/ хэвээр нь үлдээх хэрэгтэй шдээ энгийн иргэд татварын дарамтанд орохгүйгээр орлогоо үнэн зөвөөр тайлагнах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. 10,15,20 хувийг эсэргүүцэж байна
  1. Ганбаа Мөнхсайхан Огноо : 2025 04 07

    Ийм их татварын өрөнд оруулж бна. Энэ улсад чинь амьдрах аргагүй болжээ. Энэ хуулиа ахин нэг эргэж хараач ндш бас бууруулмаар бхад🤬😡😡😡
  1. Байгаль Огноо : 2025 04 06

    Эсэргүүцэж байна. Татварын бодлогоор дарамтлаад байвал яаж амь зуулгаа залгуулах вэ? Хууль нэртэй боловсон дээрэм хийхээ болиочээ,
  1. Эрдэнэбадам Пунцагоргил Огноо : 2025 04 06

    Үйл ажиллагааны орлогын хялбаршуулсан горимыг 1 хувь хэвээр байлгамаар байна . ХХОАТ 1 хувь болгоно гэнгүүтээ үйл ажиллагааны орлогын хувиа 10 , 15 , 25 болгож байгаа чин боловсон дээрэм . Мөн Халамжаас Хөдөлмөрт гэх хөтөлбөрийн чинь эсрэг нэгнийгээ үгүйсгэх дөнгөн данган хөдөлмөр эрхлэх гэж буй иргэн ААНБайгууллагат шууд дарамт , дээр НДШ бүр ч ярих юм биш хувь хэмжээг эсэргүүцэж байна . Ингэж нэмлээ гээд дампуур зүгээр халамжид найдаад хэвтэж бай гэдэг заалтаа авч хаяна уу
  1. yanjin Огноо : 2025 04 06

    цалинг хөлс нэмэгдлээс тооцох ХХОАТ-г 1 хувь болгох /10сая хүртэл цалингийн орлогоос доошид/ Ингэх нь бодит орлого нэмэгдэхэд эерэг нөлөөтэй байх болно
  1. Байгалмаа Огноо : 2025 04 06

    1 хувийн хялбаршуулсан горим хэвээрээ байх хэрэгтэй. Боловсон дээрэм болж байна.
  1. Nandin Огноо : 2025 04 06

    Ingej irgedee darantand oruulj buh talaar haaj boodogoo boliochee. Iim ulsad yamar hun business erhelh amidrah ym be??? Ajil hiih, huwiaraa hudulmur erhleh, business hiih hunsee awah buh zuilees tatwar awna butsaagaad yamarch uilchilgee, irgeded ugch bga demjleg eruul ayulgui orchin, niigem bhgui. Yamar ichdeggui setgelgui tarhi n gashilrsan humuus geheeree iim zaalt oruuldag bnaa. Esergiutsej bn !!!!
  1. Пүрэвсүрэн Пүрэв Огноо : 2025 04 05

    Хялбаршуулсан горимоо хэвээр үлдээ, Юун шаталсан хувиар татвар авах. Авна л гэхий
  1. Иргэн Огноо : 2025 04 05

    Нөат нэрээр 8%, Ххоат нэрээр 10% аж ахуй нэгжийн гэх мэт олон татварууд байсаар байтал дахин нэмэх төсөл боловсруулагдсан байгаа нь маш харамсалтай. Энэ олон буруу шийдвэрийн гороор амьдрахад улам л хүнд болж байна. Боловсон дээрмээ зогсоогоочээ.
  1. Tsetsen Огноо : 2025 04 05

    Энэ хууль татварын бааз суурийг өргөтгөх ирээдүйд үр ашигаа олон талаар өгөх иргэдэд хэрэгтэй заалт нэг ч үгүй толгой тархи нь өнөөдөрөөс өөр юу ч хардаггүй мэдлэггүй мэргэжилгүй мэдрэмжгүй сэтгэлгүй хүмүүс хийж гэж харж байна. Энэ шаталсан гэсэн эргүү заалтаа зайлуулж хялбаршуулсаныг илүү өргөн хүрээнд ашиглагдах боломжийг нээж өгнө үү!!!! Иймэрхүү эргүү хууль хийж далд эдийн засаг авилгал хээл хахуулийг төр нь дэмжихээ больно уу!!!!
  1. Ankhbayar Огноо : 2025 04 05

    Хувь хүний орлогоос хамаарч ХХОАТ 1-5 хувиар тогтоох хэрэгтэй.
  1. Хулан Энхчимэг Огноо : 2025 04 05

    Эсэргүүцэж байна Яахаараа ийм боловсон дээрэм хулгай хийх ёстой юм бэ! Зүгээр хувиараа талхаа зараад амь зогоох ч боломж нөхцөлгүй болгоод байгаа юм бэ яаж амьдрах болж байна?
  1. Otgonbaigal Огноо : 2025 04 05

    Үйл ажиллагааны орлого: Тухайн иргэн үйл ажиллагааны орлогыг олохын тулд ямар зардалууд гаргах(хоол унд, унаа, эрүүл мэнд, сургалтын зардал, гэрээсээ ажилладаг бол байрны зардал хүртэл тооцох л ёстой болов уу, жишээ нь: байгууллага бол оффис түрээсийн зардал зайлшгүй ), тэдгээрийг хэрхэн тайланд тусгах, ямар баримтуудыг бүрдүүлсэн байх зэргийг нарийвчлан тодорхойлж хуулиндаа оруулсны дараа татвар авах хувийг тодорхойлох нь зөв болов уу.
  1. Наранчимэг Огноо : 2025 04 04

    Цалин хөлснөөс суутган төлж байгаа ХХОАТ-г шатлалгүй болгох хэрэгтэй. Тухайн хүн ганцаараа ажил хийн гэр бүлээ тэжээдэг зөндөө л хүмүүс бгаа шүү!
  1. Uyanga Огноо : 2025 04 04

    Иргэддээ амь зогоох юмыг нь үлдээгээч, ХХОАТ 10, 15,20 шаталж ногдуулна гэдэг чинь тэр иргэний ард хэдэн хүүхдийн ам хэрэглээ бга билээ, Ямар муухай уйваагүй төр вэ, иргэдээ бодсон нэг ч юм алга, юун хөгжил, юун чөлөөт эдийн засаг
  1. Khajidmaa Sukhee Огноо : 2025 04 04

    Хялбаршуулсан горим үгүй болвол хувиараа бизнес эрхлэгчид орлогоо нууж эхлэх юм байна даа.
  1. Цацрал Огноо : 2025 04 04

    Хялбаршуулсан горим ашиглах горимыг устгаж болохгүй.Хэвээр үлдээх. өндөр татвар ногдоод эхэлбэл хүмүүс орлогоо нуун дарагдуулж эхэлнэ .Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүст энэ 1хувийн татвар маш чухал зүйл шүү
  1. Enkhee Огноо : 2025 04 04

    төрийн буруу шийдвэр, цагаа олоогүй татварын хууль батлагдах гэж байгааг байгуулага, иргэний зүгээс эрс эсэргүүцэж байна. Одоогийн татварын хууль нь маш хүнд тусч байна ждү зээл тусламж авдаггүй жирийн иргэн болон компаньд, төрийн албан хаагчид хуулиас гадуур иргэд явуулж эхлэхэд баяжиж эхэлдэг. Төр үүнийг хийдэг учраас, эрүүл саруул ухаанаар мэргэжлийн хүмүүс нь энэ хуулиуд дээр ажилж байх хэрэгтэй юм шүү…..
  1. Enkhtogtokh Amarsanaa Огноо : 2025 04 04

    1. Хялбаршуулсан горим ашиглах горимыг устгаж болохгүй өндөр татвар ногдоод эхэлбэл хүмүүс орлогоо нуун дарагдуулж эхэлнэ мөн төрийн албан хаагчидад хахуул өгөх асуудал үүсэнэ. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүст энэ 1хувийн татвар маш чухал зүйл шүү. 2. Байгуулага дампуурах гол асуудал бол 15% тйн татвар юм одоо төлж байгаа ашгийн 10% ийн татвараа маш хүнд нөхцөлд давж байна, НДШ ийн мунхаг хуулиас болж тэхээр ухаалаг төр байж ул суурьтай шийдвэр гаргацгаана уу!!!!
  1. Цацрал Х Огноо : 2025 04 04

    Хялбаршуулсан горим ашиглах горимыг устгаж болохгүй өндөр татвар ногдоод эхэлбэл хүмүүс орлогоо нуун дарагдуулж эхэлнэ .Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүст энэ 1хувийн татвар маш чухал зүыл шүү
  1. Очгэрэд Огноо : 2025 04 04

    Хялбаршуулсан горим буюу үйл ажиллагааны орлогоос 1 хувийн татвар авдагийг хэвээр үлдээх. Цалин хөлснөөс авах татварын хувь хэмжээг бууруулж 5 хувь болгох. Ноогдол ашгийн татварыг 5 хувь болгох.
  1. Б.Болор-Эрдэнэ Огноо : 2025 04 04

    Хуулийн
  1. Uyangaa Огноо : 2025 04 04

    Хувь хүний үйл ажилллагааны орлого 1%төлдөгийг хэвээр үлдээмээр байна.
  1. Мичидмаа Огноо : 2025 04 04

    Хувцааны ногдол ашиг тайлан гарсны дараа хуваарилагддаг тул ААНОАТ төлдөг. ААНОАТ-н дараах ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахад дахиад ХХОАТ төлдөг нь татварыг дхвхардуулж авч байгааг засах хэрэгтэй. Энэ нь ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг хоршоодод болон гишүүдэд татварын давхардал үүсгэж байна
  1. chigsee Огноо : 2025 04 03

    23.3.3.аймаг сум, дагуул хот, Нийслэлийн дагуул хот, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, дэд төвийн хилийн цэсийн дотор анх удаа орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө.” ....... Аймаг, сум, Улсын зэрэглэлтэй хот, дагуул хот гэж оруулах. / Хууль хэрэгжихээр Эрдэнэт Дархан хотуудыг хамруулах шаардлагатай. Уг төслөөр аймаг, сум дагуул хот гэхээр Улсын зэрэглэлтэй хот, нийслэл орхигдсон байна. Эсвэл Эрдэнэт Дархан хот гэж нэр зааж оруулах. 22.1.Дараах орлогыг албан татвараас чөлөөлнө: 0-100 сая төгрөг хүртэлх хадгаламжийн хүүний орлого. гэснийг нэмэх / Хүүхдийн хадгаламжаас ХХОАТ авахгүй байх заалт нэмэх
  1. Даваадорж Огноо : 2025 04 03

    23.3.3.аймаг сум, дагуул хот, Нийслэлийн дагуул хот, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, дэд төвийн хилийн цэсийн дотор анх удаа орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө.” ....... Аймаг, сум, Улсын зэрэглэлтэй хот, дагуул хот гэж оруулах. / Хууль хэрэгжихээр Эрдэнэт Дархан хотуудыг хамруулах шаардлагатай. Уг төслөөр аймаг, сум дагуул хот гэхээр Улсын зэрэглэлтэй хот, нийслэл орхигдсон байна. Эсвэл Эрдэнэт Дархан хот гэж нэр зааж оруулах
  1. Баясгалан Огноо : 2025 04 02

    Хүн амын орлогын албан татварын 5 хувь болгох хэрэгтэй байна. ААН үүд ХАОТ ын дарамт ихээс болж бага цалин олгож байгаа нь тогтвортой бүтээмж сайтай ажилчингүй болгож, баахан ажлын байрны гологдолуудыг сурган авах, гаргасан доголдлоор нь шатаж байна. Ажилчины хувьд ХАОТ дарамтаас болж бодит орлого багасч байна зээлээс зээлийн хооронд амьдрагсад их болсон. Өндөр цалинтай хүмүүсийн орлогоос ахиу татвар авах аргаа өөрчилж, тэдэнд зориулсан тусгай тансаг үйлчилгээ, худалдааны дам аргаар авал даа.
  1. Nansal Огноо : 2025 04 02

    Хялбаршуулсан горимоор 1% татвар төлдгийг сэргээх хэрэгтэй. Бизнес эрхлэгч хувь хүмүүс НӨАТ өгч, татвараа төлж хэвшиж байсан юм. Одоо шууд 20% (ххоат+нөат) татвар авна гэвэл буцаад нуун дарагдуулж эхэлнэ шүү дээ
  1. Оюун-Эрдэнэ Огноо : 2025 04 02

    Хялбаршуулсан горимын 1% албан татварыг хэвээр үлдээх нь зөв. Энэ хөнгөлөлт байхгүй болвол хувиараа бизнес хийж байгаа иргэд баримтаа өгөхгүй болно.
  1. Дорж Огноо : 2025 04 02

    Аутизмыг таниулах дэлхийн өдрийн мэнд хүргэе. /2025.04.02/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийг бүх төрлийн албан татвараас чөлөөлүүлэх байна. Яагаад гэвэл: 1. Хөгжлийн бэрхшээлтэй буюу асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлд эцэг эхийн аль нэг нь заавал хүүхдээ тогтмол харах шаардлагатай болдог. Улмаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж өрхийн орлого зөвхөн 1 хүний цалин болж хувирдаг. 2. Тухайн нэг хүний цалингаар амьдрах гэж буй гэр бүлийн цор ганц орлогоос төр хэт их хэмжээний буюу 36 хувийн татвар, НДШ авч байгаа нь ард иргэдээ дарамт учруулж байна гэж бодож байна. 3. Дээрх төрд суутгуулж байгаа татвар НДШ-ийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ ирээдүйд хувь нэмэр оруулмаар байна. 4. Хүүхдийн асран хамгаалагчийн орологоос авсан татвар төсөвт нөлөө үзүүлэхгүй 5. Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 11/-т "Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;" гэж заасан байна. Тэгэхээр энд хүүхдийн, тэр дундын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах үндэслэлээр тэдний эцэг эхийн орлогоос авах татвараа хөнгөлөх, бүр эсхүл чөлөөлж өгөх тал дээр анхаарч өгнө үү. Дээрх асран хамгаалагчийн тоо 6 мянгаас хол давахгүй гэж ойлгож байгаа тул та бүхэн судалж үзнэ үү
  1. Дариймаа Жанчивдорж Огноо : 2025 04 02

    Үйл аилллаганааы орлоготой лангуутай иргэдээ далд эдийн засаг үүсгэхгүйн тулд одоогийн 1 хувиар татвар төлөх нь оновчтой.
  1. Buyanaa Огноо : 2025 04 01

    400 сая төгрөг хялбаршуулсан горимоор тайлан илгээх боломжтой байх Хялбаршуулсан горим ашиглахдаа хүсэлт илгээх шаардлагагүй, тайлан илгээхдээ сонголтоо хийн илгээх боломжтой байх Иргэн бизнес үйлчилгээ явуулахад харилцагч байгууллага ХХОАТ болон НДШ-г заавал суутгах үүрэггүй байх. НД хуулиа ХХОАТ хуультайгаа уялдуулах
  1. Хишигт Огноо : 2025 04 01

    Иргэний хувиараа эрхэлсэн үйл ажиллагааний нийт орлогоос 1%-р татвар ногдуулдаг хялбаршуулсан горимоор тайлагнадагыг үргэлжлүүлэе. ХХОАТ-ийн хувь хэмжээг бууруулая. /ядаж л 1сая хүртэлх орлоготой хүмүүсийг ХХОАТ-с чөлөөлмөөр байна/. Өөрийн эзэмшлийн ААН-ийн үйл ажиллагаанаас олсон ашгыг хувиарлаж байгаа ногдол ашгийг татвараас чөлөөлөх /татвар ногдуулаад төлчихсөн орлого шүүдээ/.
  1. Баярцэнгэл Чулуун Огноо : 2025 04 01

    Хялбаршуулсан горимоо хэвээр байлгахгүй бол далд эдийн засаг буцаад хөгжинө баримт өгөхөөс зайлсхийх зэрэг олон асуудлуудтай болно мөн 100 сая хүртэл байвал
  1. Өнөр Огноо : 2025 04 01

    Хувь хүн 300сая хүртэлх орлогод хялбаршуулсан горимоор татвар төлдөг болгох саналтай байна.
  1. Dashbat Dagvadorj Огноо : 2025 03 31

    Хялбаршуулсан горимоор тайлан илгээж нийт орлогоосоо 1%-аар татвар төлдөгийг хэвээр үлдээх.
  1. Good Purev Огноо : 2025 03 31

    увь хүн борлуулалтын дүнгээс үл хамааран зардлаа нотлохгүйгээр үйл ажиллагааны орлогоосоо 1% татвар төлж хялбаршуулсан тайлан гаргадаг заалтыг хэвээр үлдээх.
  1. Уранчимэг Огноо : 2025 03 31

    Хялбаршуулсан горим буюу үйл ажиллагааны орлогоос 1 хувийн татвар авдагийг хэвээр үлдээх. Цалин хөлснөөс авах татварын хувь хэмжээг бууруулж 5 хувь болгох. Ноогдол ашгийн татварыг 5 хувь болгох
  1. Уянга Огноо : 2025 03 31

    Хялбаршуулсан горим буюу үйл ажиллагааны орлогоос 1 хувийн татвар авдагийг хэвээр үлдээх. Цалин хөлснөөс авах татварын хувь хэмжээг бууруулж 5 хувь болгох. Ноогдол ашгийн татварыг 5 хувь болгох.
  1. Batmanaljav Огноо : 2025 03 30

    хялбаршуулсан горимыг хэвээр үлдээх буюу босго дүнг нэмэх хүсэлтэй байна.
  1. Баасансүрэн Огноо : 2025 03 29

    Хялбаршуулсан горимоор буюу 1 хувиар татвар төлдөгийг хэвээр үлдээх
  1. Номин Momoko Огноо : 2025 03 29

    Хялыаршуулсан горимоор 1хувь татвар төлдөг хэвээр үлдээх
  1. Батсүх Огноо : 2025 03 28

    ЦАЛИНГААС СУУТГАСАН ХАОАТ-ЫН ХӨНГӨЛӨЛТ ТООЦОХДОО ТАТВАР НООГДОХ ОРЛОГООС ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ХАССАН ДҮНГЭЭС ТООЦОХ
  1. Urnaa Огноо : 2025 03 28

    Хувь хүн өөрөө хүсвэл зардлаа нотлохгүй 1% татвараа төлж хялбаршуулсан горимоор тайлангаа өгөх буюу 15.6-г хүчингүй болгохыг дэмжихгүй байна. Мөн цалин, нөат-н буцаан олголт, банкны хүүгийн орлого гм татвар нь суутгагдсан орлоготой хувь хүмүүс/өөр үйл ажиллагааны орлогогүй/ заавал татварын тайлан өгөх нь илүү ажил буюу татварын байцаагч нарын ажлыг ч улам хүндрүүлж байгаа байх даа .
  1. Zochid Огноо : 2025 03 27

    Хувь хүн борлуулалтын дүнгээс үл хамааран зардлаа нотлохгүйгээр үйл ажиллагааны орлогоосоо 1% татвар төлж хялбаршуулсан тайлан гаргадагийг хэвээр үлдээх.
  1. Отгонбилэг Огноо : 2025 03 24

    Иргэний хувь хүний орлогын албан татвартай холбоотой өр, төлбөрийн мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг болмоор байна. Энэ нь иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэн санхүүгийн сахилга батыг сахиулах аргын нэг гэж үзэж байна.
  1. Ганболор Огноо : 2025 03 21

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийг бүх төрлийн албан татвараас чөлөөлүүлэх эсхүл хөнгөлүүлэх саналтай байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй буюу асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлд эцэг эхийн аль нэг нь заавал хүүхдээ тогтмол харах шаардлагатай болдог. Улмаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж өрхийн орлого зөвхөн 1 хүний цалин болж хувирдаг. Гэтэл тэр 1 хүний цалингаар амьдрах гэж буй гэр бүлийн цор ганц орлогоос төр хэт их хэмжээний буюу 36 хувийн татвар авч байгаа нь ард иргэдээ шулж байгаа зүйл гэж бодож байна. Төрд өгч байгаа тэр татвараар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ ирээдүйд хувь нэмэр оруулмаар байна. Төсвөө багасгаж танадаггүй юм байж татвараа нэмдэг төрд хүүхэддээ зарцуулж болох мөнгөө өгөх хүсэл байхгүй байна. Бидний өгч буй татварын нийлбэрээр бидний бүтээж чадахгүй том хэмжээний үр дагаварыг бий болгож чадахгүй бол татвар авах шаардлагагүй. Тэр мөнгөөрөө бага ч гэсэн өөрийнхөө гэр бүлд хувь нэмэр оруулж үр дүн гаргамаар байна. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 11/-т "Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;" гэж заасан байна. Тэгэхээр энд хүүхдийн, тэр дундын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах үндэслэлээр тэдний эцэг эхийн орлогоос авах татвараа хөнгөлөх, бүр эсхүл чөлөөлж өгөх тал дээр анхаарч өгнө үү.
  1. Narmandakh Lombodagzal Огноо : 2025 03 21

    Surgaltand hamruulakh gekheer surgalt vnetei oron nutagt bl tanhimiin surgalt baihgvi Mun ipotekiin zeeld hamragdmaar bna
  1. Оюунчимэг Огноо : 2025 03 21

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийг бүх төрлийн албан татвараас чөлөөлүүлэх, хөнгөлөх саналтай байна.
  1. Бат Огноо : 2025 03 21

    Хөгжлийн бэрхшээлтэй хүн асарч байгаа иргэний бүх орлогыг чөлөөлүүлэх саналтай
  1. Bolor Dulambayar Огноо : 2025 03 21

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийн бүх төрлийн албан татвараас чөлөөлүүлэх, хөнгөлөх саналтай байна.
  1. Бат Огноо : 2025 03 20

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийн бүх төрлийн албан татвараас чөлөөлүүлэх саналтай байна
  1. Тэгшбаяр Огноо : 2025 03 20

    ххоат-ыг 5% болгох, цалингийн шатлалгүй болгох
  1. MLY Огноо : 2025 03 14

    Цалингаас төлдөг ХХОАТ-ын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсны доод хэмжээтэй уялдуулж, хэмжээг нь нэмж тогтоох саналтай байна.
  1. ulzii Огноо : 2025 03 14

    ХХОАТ хувь хэмжээг шатлалгүй 5 хувь болгох .
  1. Mik Огноо : 2025 03 14

    Tatwaraa bagasgayaa unendee calintai tuldaa l yduu amidrc bn zaluu uyee ushuu demjij ugmuur bn
  1. Saruul Огноо : 2025 03 13

    Ийм их баялагтай улсад огт татвар төлмөөргүй бна дубайн татварыг хардаа бараг бүгд 00 иргэдээсээ татвар авдаггүй баялаг нь монголоос бага гэтэл манайд яаж бна бааж шээхдээ хүртэл татвар төлж бна би дубай иргэн шиг амьдармаар бна!!! Цөөхөн гэр бүл бүх баялагын авцан бид улных дээрээс нь татвар өвчин 2т дарлуулаад сэтгэл гутралд өртөөд бна!
  1. Tuul Огноо : 2025 03 13

    ХХОАТ-ын хувь хэмжээг 5% болгож хөнгөлөгдөх татварын дүнг тогтмол дүн болгох
  1. Tuul Огноо : 2025 03 13

    Цалингаас авах ХХОАТ-ыг бууруулж 5 хувь болгох.
  1. Гэрэлмаа Юра Огноо : 2025 03 13

    цалингаас суутгах ХХОАТ хувь хэмжээг бууруулах буюу цалингийн хэмжээнээс шалтгаалан1-5 % болгох, НӨАТ ийг 5хувь болгох, НДШ хувь хэмжээг бууруулах, эсвэл сайн дурын болгох.
  1. Ochiroo Огноо : 2025 03 13

    Хүн амын орлогын албан татварыг 5% bolgomoor bn
  1. Bolortuul Огноо : 2025 03 13

    НӨАТ-н 10%-г 5 болгох, ХХОАТ-г бууруулах цалингаас авч буй 1% болгох, НДШ-н ажил олгогч, ажилтан 2-н төлдөг %-г 6-8% болгож бууруулах хэрэгтэй. Хэрэглээний үнийн өсөлтийг ажилтан ажил олгогч аль аль нь дийлэхгүй сөхөрч байна. Хувиараа ажил хөдөлмөр хийдэг, аль байгууллагад ажиллаж цалин авч байгаа адилхан л орлого олж амвдарлаа залгуулж байгаа яагаад ялгамжтай байгааг ижилхэн 1% болгох шаардлагатай.
  1. Аз Огноо : 2025 03 13

    Сургалтын буцаан олголтыг хүүхдээ асрах чөлөөтэй бгаа ээж хөнгөлөлтийн тайлан явуулж авдаг болгомоор бна өмнө нь ажлаа хийж бх хугацаандаа хэдэн саяар нь л татвар төлсөн бгаа ш дээ тэрнээс нь нөхөж хөнгөлөлт үзүүлж яагаад болохгүй гэж
  1. Оогий Огноо : 2025 03 13

    Сайн байна уу. ХХОАТ-ын орлого чөлөөлөх зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн асарч байгаа асран хамгаалагчийн орлогыг чөлөөлөх заалтыг оруулах саналтай байна
  1. narantuya Огноо : 2025 03 12

    ххоат-ыг 5% болгох, цалингийн шатлалгүй болгох хөнгөлөлт
  1. Туул Огноо : 2025 03 12

    НӨАТ-н 10%-г 5 болгох, ХХОАТ-г бууруулах цалингаас авч буй 1% болгох, НДШ-н ажил олгогч, ажилтан 2-н төлдөг %-г 6-8% болгож бууруулах хэрэгтэй. Хэрэглээний үнийн өсөлтийг ажилтан ажил олгогч аль аль нь дийлэхгүй сөхөрч байна. Хувиараа ажил хөдөлмөр хийдэг, аль байгууллагад ажиллаж цалин авч байгаа адилхан л орлого олж амвдарлаа залгуулж байгаа яагаад ялгамжтай байгааг ижилхэн 1% болгох шаардлагатай.
  1. Эрдэнэчимэг Огноо : 2025 03 12

    Цалин хөдөлмөрийн хөлснөөс суутган авч байгаа татварыг хүүхдийн тоотой нь уялдуулан багасгаж 3 ба түүнээс дээш хүүхэдтэй бол 2% төлдөг болмоор байна.
  1. Болормаа Огноо : 2025 03 12

    Хувь хүний орлогын албан татварын тайланг гаргахдаа эхнэр, нөхөр хоёр хамтдаа тайлагнадаг сонголттой болмоор байна. Гэр бүл, эхнэр нөхөр хоёр чинь нэг л компани гэсэн үг шүү дээ.
  1. Цоггэрэл Огноо : 2025 03 12

    Хувиараа аж ахуй эрхлэгч иргэн жилийн 50,0 сая хүртэл орлоготой бол жилийн 1%-р татвар төлдөгтэй адил ХХОАТ-г жилийн 50,0 сая хүртэл бол 1% болгож 10%-г болиулах саналтай байна.
  1. отгонцэцэг Огноо : 2025 03 12

    Цалингийн орлогоос суутгадаг албан татварын хэмжээг 3-5% болгож бууруулах
  1. battugs Огноо : 2025 03 12

    Хувь хүний орлогын татварыг 2% болгох.
  1. Амарбаяр Огноо : 2025 03 12

    Цалин хөлсний орлогоос авч байгаа татварын хэмжээг багсгах хэрэгтэй
  1. Б.Түвшинтөгс Огноо : 2025 03 11

    ХХОАТ нь хүн амын өсөлт болон гэрлэлтийг дэмждэг ялгамжтай тогтоодог болох. Үүнд: - МУ-ын иргэн сард 10 сая төгрөг хүртэлхи цэвэр орлого , цалин олдог бол 1% Харин иргэн Нэг сард 10 сая төгрөгөөс их орлого олдог бол: - Ганц бие 10% - Гэрлэсэн 8% - 1 хүүхэдтэй хосд 5% - 2 хүүхэдтэй болход 4% - 3 хүүхэдтэй бол 3% - Эр, эм аль нэг бэлэвсэн 1% … гм төрөлтөө дэмжье. Бид цөөхүүлээ. Үндсэн хуулиар олгогдсон Хүний эрхээ бүрэн эдлэхэд шаардагдах эдийн засгийн эрх чөлөөг иргэн бүрт олгоё.
  1. Дашдулам Огноо : 2025 03 10

    23.3.3-т дүүргийн хязгаарлалт оруулсан нь үндсэн хуульд заасан хүн бүр хуулийн өмнө тэгш байх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцэхгүй байна. Татвар төлөгч бүр өөрийн эрхээ эдлэх эрхтэй шүү дээ тэрнээс биш амьдарч буй газраасаа болж хөнгөлөлт эдлэх эрхийг нь хязгаарлаж болохгүй. Хуучин заалтаас хамрах хүрээг нь улам хязгаарласан бодлого баримталжээ, уг заалтаа эргэн харна уу.
  1. Д.Баяраа /ТЕГ/ Огноо : 2025 03 10

    Энэ өдрийн мэнд хүргэе. 1. Татвар нь тэгш, шударга байх гэсэн зарчимтай тул бизнесийн орлого буюу үйл ажиллагааны орлогод шаталсан хувиар буюу өсөн нэмэгдэх татварын хувь хэмжээг хэрэглэх. Одоогийн хуулиар хөдөлмөр эрхлэлтийн орлогод өсөн нэмэгдэх хувь хэмжээг хэрэглээд бизнесийн орлогод хувь тэнцүү хувь хэмжээг хэрэглэж байгаа нь тэгш бус байдлыг бий болгож байна. 2. Олон төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь татварын тэгш, шударга байдлыг алдагдуулж байдаг тул боломжтой хэмжээгээр цөөлөөд оронд нь 18 нас хүртэлх хүүхэд бүрийн тоогоор 10 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуульчлах. Жишээлбэл 3 хүүхэдтэй өрхийн эцэг, эхэд 30 хувийн, 5 хүүхэдтэй бол 50 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт. Хүн ам зүйн бодлоготой ч нийцнэ. Татварын тэгш, шударга зарчимтай ч нийцнэ.
  1. Нармандах Огноо : 2025 03 03

    ХХОАТ бүх татварын хувь хэмжээг багасгах. Хувиараа хөдөлмөр эрхэлж, үйлчилгээ үзүүлж орлого олгосон бол НДШ суутгахгүйгээр татварын хувь хэмжээг 3 хувь болгох. НДШ хувь хэмжээг компани, ажилтан 2оос суутгах хувь хэмжээг багасгах. Тайлагнах хугацааг дэижиж байна.
  1. Selenge Огноо : 2025 02 26

    Хувийн дунд сургуульд хүүхдийн хувьсах зардал төлдөггүй тул ХХОАТ-ын буцаан олголтонд хувийн дунд сургуульд төлсөн төлбөрийг оруулмаар байна.
  1. Orgil Огноо : 2025 02 26

    Хувийн дунд сургуульд хүүхдийн хувьсах зардал төлдөггүй тул ХХОАТ-ын буцаан олголтонд хувийн дунд сургуульд төлсөн төлбөрийг оруулмаар байна. Хүүхдээ ялгаварламааргүй байна шүү
  1. Дашбалжинням Огноо : 2025 02 21

    Хувь хүний орлогын татварыг 2% болгох. Яагаад гэвэл ААНОАТ болохоор зардал хассан дүнгээс шатлаж авдаг. Яг үүнтэй адил ажилчины орлого бл зөвхөн цалингийн орлого байдаг. Энэ орлогыг шууд 10% аваад багахан дүн хөнгөлдөг. Энэ нь шударга бус бна. Цалингаас өөр орлогогүй ажил хийж амьдардаг хүмүүст хүнд тусаж байна. Ийм учраас бага цалинтай иргэдээс огт татвар авахгүй. Тэгээд 3-5саяын цалинтай бл 2%. 5-8сая бол 4%. 8-12сая бл 6%. 12-15сая бл 8%. 15-с дээш бл 10% . ийм шатлал байвал бага цалинтай ажилчинд илүү амьдралд дэм тусламж болох болно. Үүнийг тусгаж өгөөчээ.
  1. Bolormaa Огноо : 2025 02 21

    1.Шатлалгүй 10%-иар татвараа төлье. Төлөхдөө ганцхан НДШ хасдаг биш, ажил хийхтэй холбоотой гарсан зардлаа хасаад төлдөг баймаар байна. 2. Бизнес эрхлэлтийн орлогын хувьд тусад нь гаргаад шатлалтай болгох. Шатлалын босгыг өндөр тогтоох. Одоо байгаа босго бол бодитой биш шүү. 3. 23.1-р заасан хөнгөлөлт үнэхээр инээдтэй байна. Сарын 80 мянган төгрөг жилийн 960 хан мянган төгрөг хөнгөлөхөөр байна. Энэ ямар ч хөшүүрэг биш шүү дээ. Арай бодитой болгож нэмээчээ. 4. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулаад орон нутгийн хөнгөлөлт өндөр байх ёстой шүүд ээ. Яагаад хасчихваа?
  1. Bolor-Erdene Огноо : 2025 02 21

    23.3.3-т заалтыг Үндсэн хуульд заасан хүн бүр хуулийн өмнө тэгш байх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцүүлэх шаардлагатай.
  1. Бат-Эрдэнэ Огноо : 2025 02 21

    Дүүрэг хамаарахгүй татварын буцаан олголт авах нь зүйтэй гэж үзэж байна.
  1. Javzmaa Огноо : 2025 02 21

    Татварын ерөнхий хуульд зааснаар татвар хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд шударга байх зарчмыг баримтлахаар хуульчилсан. Хуулийн төсөлд дурдагдсан 23.3 дэх заалтыг а. ногоон барилгын стандартын шаардлага хангасан орон сууц /одоогийн байдлаар ногоон барилгын стандартын шаардлага хангасан орон сууц зөвхөн үзэл баримтлалын түвшинд байна/ 23.3.2. гэр хорооллын орон сууц.... с. аймаг, дагуул хот, нэр бүхий хотоос гадуурх дүүргүүдэд орон сууц худалдан авсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдлүүлэхээр зохицуулсан байгаа нь татвар хөнгөлөх үйл ажиллагаа нь шударга байх зарчимд үл нийцэх, цаашлаад МУ-ын үндсэн хуульд заасан хууль хүн бүрийн өмнө адил, тэгш үйлчлэх заалттай зөрчилдөхөөр байна. Мөн түүнчлэн, татварын хөнгөлөлт нь зөвхөн гэр хорооллын орон сууцыг дэмжих бус иргэдийг орон сууцтай болохыг дэмжих, ипотекийн зээлийг дэмжих, цаашлаад орон сууцны зах зээлийг идэвхжүүлэх өргөн хүрээний ойлголтыг багтаадаг тул 23.3 дэх заалтыг ингэж хумихгүй байх нь зүйтэй болов уу.
  1. Tuvshin Огноо : 2025 02 21

    Улаанбаатарын утааг багасгахын тулд орон сууцжуулах бодлогыг дэмжих хүрээнд иргэдийн худалдан авсан орон сууцанд нийслэлийн дүүрэг ялгахгүйгээр 23.3-т заасан 15 сая төгрөгийн хөнгөлөлт эдлүүлдэг болгох шаардлагатай байна. 23.3.3-т нийслэлийн төвийн 6 дүүргийг нэмж Үндсэн хуульд заасан хүн бүр хуулийн өмнө тэгш байх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцүүлэх шаардлагатай. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт 15 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлснээр анх удаа байр авч байгаа залуу гэр бүлүүдэд том дэмжлэг болно.
  1. Erdene Огноо : 2025 02 21

    Орон сууцжуулах бодлогыг дэмжих хүрээнд иргэдийн тухайн жилд ипотекийн зээлд төлж байгаа дүнтэй ижил хэмжээний орлогыг татвараас чөлөөлдөг болох.
  1. Khulan Огноо : 2025 02 20

    Аж ахуйн нэгж 6 тэрбум төгрөгийн ашгаасаа 6%, 10-аас дээш тэрбум төгрөгийн ашгаасаа 15%-ийн татвар төлнө гэнэ. Гэтэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд цалингаараа амьдарч байгаа шударгаар татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс - хувь хүн 10 хүртэл сая төгрөгийн цалингаасаа10%, 10-15сая төгрөгийн цалин авбал 15%, 15-аас дээш сая төгрөгийн цалин авбал 20%-иар ТАТВАР төлөх ХЭВЭЭРЭЭ байх жишээтэй. Зүй нь бага орлогод бага, ахиу орлогод илүү хувь хэмжээгээр татвар ногдуулах ёстой байх.ХХОАТ-ын ХУВЬ ХЭМЖЭЭГ 1%, 2%, 3%....10%... 15% гэх мэтээр БУУРУУЛМААР БАЙНА. Жилийн 9600.0 мянган төгрөгийн цалинд ногдуулах татварыг хөнгөлнө гэнэ. Энэ нь сарын 800,0мянган төгрөгийн цалинд ногдуулах татвар буюу 80,0мянган төгрөг юм уу даа. 80,0мянган төгрөгөөр хүн сард юу хийж, юу худалдаж авч, хэдийг хуримтлуулж , юуг шийдэж чадах юм бол доо. Энэ тоо 2 жил 3 жил 5 жилийн дараа юу ч биш болно. ТОГТМОЛ ТОО тавихаа болимоор байна. Сарын 800,0 төгрөг гэдэг тогтмол тоогоо болимоор байна. 80,0 төгрөг дахиад хууль шинэчлэх хүртэл юу болох бол? ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ 2-ынхоо хольж хутгасныг ядаж засахгүй юм уу? Хуулийн төсөлд байгаа "Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авах, барих, орон сууцны нөхцөл сайжруулахад зарцуулсан төлбөрийн баримтаар нотлогдох дараах зардалтай тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд хөнгөлөлтийн дүн заалт тус бүр 15 сая төгрөг хүртэл байна. 23.3.1.эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандарт хангасан орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө; 23.3.2.гэр хорооллын орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур, дулааны насос худалдан авсан зардал; 23.3.3.аймаг сум, дагуул хот, Нийслэлийн дагуул хот, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, дэд төвийн хилийн цэсийн дотор анх удаа орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө.” гэх мэт толгой эргүүлсэн бөөн нугалаа хугалаа гаргах хөнгөлсөн дүр үзүүлсэн заалтынхаа оронд ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ л Татвар ногдуулах орлогоос хасч тооцоо хийх боломжтой болгох! ЦАЛИНД НОГДУУЛАХ ТАТВАРЫГ компанийн ашгийн татвараас ӨНДӨР тогтоож байгааг засах хэрэгтэй байна. Бусад хөнгөлөлтийн заалтууд ч мөн ижил будилуулсан, оромдсон, нүд хуурсан төдий. Ийм байхад хэн ажил хийх сонирхолтой болох вэ дээ.
  1. Khulan Огноо : 2025 02 20

    Аж ахуйн нэгж 6 тэрбум төгрөгийн ашгаасаа 6%, 10-аас дээш тэрбум төгрөгийн ашгаасаа 15%-ийн татвар төлнө гэнэ. Гэтэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд цалингаараа амьдарч байгаа шударгаар татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс - хувь хүн 10 хүртэл сая төгрөгийн цалингаасаа10%, 10-15сая төгрөгийн цалин авбал 15%, 15-аас дээш сая төгрөгийн цалин авбал 20%-иар ТАТВАР төлөх ХЭВЭЭРЭЭ байх жишээтэй. Мөн 200-300тэрбум төгрөгийн НООГДОЛ АШИГ авбал 5%-иар татвар ногдуулж, жилд 20-30сая төгрөгийн цалин авбал 10%-иар татвар ногдуулна. Үүнийг татварын тэгш шударга байх зарчмыг хангахгүй байдал гэдэг байх. Шууд хэлбэл ШУДАРГА БУС байна. Зүй нь бага орлогод бага, ахиу орлогод илүү хувь хэмжээгээр татвар ногдуулах ёстой байх. ХХОАТ-ын ХУВЬ ХЭМЖЭЭГ 1%, 2%, 3%....10%... 15% гэх мэтээр БУУРУУЛМААР БАЙНА. ДОРВИТОЙХОН ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ БОЛ ингэж бөөн хүсэлт, санал,ажил болоод яах юм бэ? Жилийн 9600.0 мянган төгрөгийн цалинд ногдуулах татварыг хөнгөлнө гэнэ. Энэ нь сарын 800,0мянган төгрөгийн цалинд ногдуулах татвар буюу 80,0мянган төгрөг юм уу даа. 80,0мянган төгрөгөөр хүн сард юу хийж, юу худалдаж авч, хэдийг хуримтлуулж , юуг шийдэж чадах юм бол доо. Энэ тоо 2 жил 3 жил 5 жилийн дараа юу ч биш болно. ТОГТМОЛ ТОО тавихаа болимоор байна. Сарын 800,0 төгрөг гэдэг тогтмол тоогоо болимоор байна. 80,0 төгрөг дахиад хууль шинэчлэх хүртэл юу болох бол? ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ 2-ынхоо хольж хутгасныг ядаж засахгүй юм уу? Хуулийн төсөлд байгаа "Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авах, барих, орон сууцны нөхцөл сайжруулахад зарцуулсан төлбөрийн баримтаар нотлогдох дараах зардалтай тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд хөнгөлөлтийн дүн заалт тус бүр 15 сая төгрөг хүртэл байна. 23.3.1.эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандарт хангасан орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө; 23.3.2.гэр хорооллын орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур, дулааны насос худалдан авсан зардал; 23.3.3.аймаг сум, дагуул хот, Нийслэлийн дагуул хот, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, дэд төвийн хилийн цэсийн дотор анх удаа орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө.” гэх мэт толгой эргүүлсэн бөөн нугалаа хугалаа гаргах хөнгөлсөн дүр үзүүлсэн заалтынхаа оронд ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ л Татвар ногдуулах орлогоос хасч тооцоо хийх боломжтой болгох! ЦАЛИНД НОГДУУЛАХ ТАТВАРЫГ компанийн ашгийн татвараас ӨНДӨР тогтоож байгааг засах хэрэгтэй байна. Бусад хөнгөлөлтийн заалтууд ч мөн ижил будилуулсан, оромдсон, нүд хуурсан төдий. Ийм байхад хэн ажил хийх сонирхолтой болох вэ дээ.
  1. Дашдулам Огноо : 2025 02 20

    ХХОАТ-ын тухай хуулийн 23.4. дахь заалтын "Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр" гэсэн заалт нь тухайн татвар төлөгчийн анх удаа байртай болоход нь зөвхөн санхүүгийн байгууллагаас авсан зээл гэж хувь хүний эрх чөлөөг боогдуулж, татвар төлөгчдийг ялгаварласан заалт бөгөөд хүний амьдралд хэн ч гэсэн байртай болохын тулд олон өөр санхүүжилтийн эх үүсвэрээр байртай болох боломжтой тул уг заалтаа эргэн харж, засварлах. Мөн тухайн татвар төлөгчийн ажилласан жилээс нь хамааруулж заавал орлого нотлохыг шаардахгүй байх хэрэгтэй.
  1. Содбаатар Огноо : 2025 02 20

    Хувь хүний орлогын татвар 400сая дээш орлоготой бол 10 хувь гэдэг маш зөв шийдэл, ЖДҮ бизнес хөгжиж ажилгүйдэл багасана
  1. Чулуунбаатар Огноо : 2025 02 20

    1.Хувь хүний орлогын татварыг 2% болгох. Яагаад гэвэл ААНОАТ болохоор зардал хассан дүнгээс шатлаж авдаг. Яг үүнтэй адил ажилчины орлого бл зөвхөн цалингийн орлого байдаг. Энэ орлогыг шууд 10% аваад багахан дүн хөнгөлдөг. Энэ нь шударга бус бна. Цалингаас өөр орлогогүй ажил хийж амьдардаг хүмүүст хүнд тусаж байна. Ийм учраас бага цалинтай иргэдээс огт татвар авахгүй. Тэгээд 3-5саяын цалинтай бл 2%. 5-8сая бол 4%. 8-12сая бл 6%. 12-15сая бл 8%. 15-с дээш бл 10% . ийм шатлал байвал бага цалинтай ажилчинд илүү амьдралд дэм тусламж болох болно. Үүнийг тусгаж өгөөчээ.
  1. Ulziibayar Огноо : 2025 02 19

    1. Нийт дүнгээрээ 50 сая хүртэл хадгаламтай иргэдийн Хүүгийн орлогын Албан татварыг 00 лэх 1.1. Нийт дүнгээрээ 50 саяаас 100 сая төгрөгний хадгаламжтай бол хүүгий орлогын албан татвар 10 хувь 100-500 саяаас дээш бол хүүгийн орлогын хувийг 15 хувь , 500 саяаас дээш бол Хадгаламжийн хүүгээс 20 -50 хувь 2. Хүүхдийн хадгаламжийн хүүгийн орлогыгн албан татварыг бүрэн чөлөөлөх , Боловсролтой холбоотой хуримтлалыг мөн чөлөөлөх 3. Үл хөдлөхийн албан татвараас Өмчилсөн газрын албан татвар болох 2 % г 00 лэх 4. Үл хөдлөх хөрөнгийн 2 ба түүнээс дээшихэд буюу 3 дахид ноогдох 2% хувийг бууруулж 0.5 хувь болгох 5. Цалин түүнтэй адилтгах орлогоос суутгах татвар дээр 1 сая хүртэлх дээр Албан татвахгүй болгох , 6. НДШ-ийг сайн дурын болгох 7. НДШ-ийн ААНБ-ын хувийг шатлал тай болгох 8. Тэтгэвэрийг тогтоохдоо төлсөн нийт дүнгээсээ л хувилж олгох
  1. tsetsegee Огноо : 2025 02 19

    Бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд олсон орлогоосоо зардлаа хассаны дараа татвар тооцуулдаг бол иргэд цалингын орлогоосоо шууд татвар тооцуулж байгаа нь шударга бус юм. Одоогийн шатлалтай татварын систем нь өндөр орлоготой иргэдэд илүү ачаалал үүрүүлж, татварын тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна.Энэ нь цалингийн хэмжээ нэмэгдэх тусам төлөх татвар ихсэх гэх мэтээр илүү санхүүгийн дарамт учруулдаг. Тиймээс одоо байгаа татварын хувь хэмжээг 1 хувь болгон бууруулах нь зүйтэй юм.
  1. tegshee Огноо : 2025 02 19

    1. Цалин хөлснөөс суутгаж байгаа ХАОАТ-ын хувь хэмжээг бууруулах 1 хувь болгох мөнх шатлалыг байхгүй болгох/ угаасаа өндөр цалинтай хүн цалингийнхаа хэмжээгээр илүү татвар төлж байгаа мөн иргэн бүр тэгш эрхтэй байх зарчмыг ялгавартай татварын хувь хэмжээ зөрчиж байна гэж үзэж байна. / АОНОАТ, болон бусад үйл ажиллагааны албан татварыг тооцохдоо олсон орлогоос уг орлогыг олохтой холбогдуулан гарсан хасагдах зардлын хасч татвар ногдох орлогыг тодорхойлон татвар авдаг бол хөдөлмөрийн хөлс /цалингаас/ шууд орлого орсон дүнгээс татвар авч байгаа нь шударга бус болно. Уг цалин хөлсний орлогоос амьжиргааны зардал /хоол хүнс, хүүхдийн сургалтын төлбөр, эмнэлэг үйлчилгээний зардал, байр сууцны ашиглалт гэх мэт иргэн амьжиргаагаа залгуулахтай холбогдон гарсан бүх зардлыг хасаад үлдэх хэсгээс татварын тайланг үндэслэн татвар авах эсвэл жижиг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн орлого олж байгаа иргэд хялбаршуулшсан журмаар 1 хувь татвар төлж байгаатай адил 1 хувийн ХАОАТ авах шударга байх болно. 2. Ногдол ашгийн орлогоос татвар авахгүй байх / ногдол ашиг нь тухайн аан-г хувьцаа эзэмжшигч нь тухайн аан нь уг орлогоосоо ааноат төлсөн байтал ногдол ашгаа аан-ээсээ хувиарлан авахад дахин иргэний оат авч байгаа нь нэг орлогоос 2 удаа давхардуулан татвар авч байгаа хэрэг болно/ , Хүүгийн орлого нь иргэн татвар төлсөн орлогоосоо хуримтлал үүсгэж олж байгаа орлого ба татвар авах нь татварыг давхардуулж байгаа хэлбэр гэж үзэж байна.
  1. Bat Огноо : 2025 02 19

    Базар Огноо : 2025 02 19 ХХОАТ-н хувь хэмжээг шатлалтай болгох, одоо байгаа хувь хэмжээг бууруулах /Одоогийн ХХОАТ-н тухай хууль 21.1дэх заалт Албан татварын хувь хэмжээ/: Сарын цалингийн хэмжээ 2,000,000₮ (Дундаж цалин хөлс 2,000,000₮ гэж тооцвол) хүртэлх цалинтай бол ХХОАТ суутгахгүй байх 2,000,001--20,000,000₮ бол 5%, 20,000,000₮-с дээш бол 10% болгох
  1. Базар Огноо : 2025 02 19

    “23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 14, 15, 18 дугаар зүйлийн дагуу тодорхойлсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хүртэлх төгрөгийн орлогод ногдуулах албан татварыг 100 хувиар хөнгөлнө.”
  1. Базар Огноо : 2025 02 19

    ХХОАТ-н хувь хэмжээг шатлалтай болгох, одоо байгаа хувь хэмжээг бууруулах /Одоогийн ХХОАТ-н тухай хууль 21.1дэх заалт Албан татварын хувь хэмжээ/: Сарын цалингийн хэмжээ 2,000,000₮ (Дундаж цалин хөлс 2,000,000₮ гэж тооцвол) хүртэлх цалинтай бол ХХОАТ суутгахгүй байх 2,000,001--20,000,000₮ бол 5%, 20,000,000₮-с дээш бол 10% болгох саналтай байна.
  1. Базар Огноо : 2025 02 19

    ХХОАТ-н хувь хэмжээг шатлалтай болгох, одоо байгаа хувь хэмжээг бууруулах /Одоогийн ХХОАТ-н тухай хууль 21.1дэх заалт Албан татварын хувь хэмжээ/: Сарын цалингийн хэмжээ 2,000,000₮ (Дундаж цалин хөлс 2,000,000₮ гэж тооцвол) хүртэлх цалинтай бол ХХОАТ суутгахгүй байх 2,000,001--20,000,000₮ бол 5%, 20,000,000₮-с дээш бол 10% болгох саналтай байна.
  1. javkhlan Огноо : 2025 02 19

    Хялбаршуулсан горимоор тайлан хийхэд заавал хүсэлт явуулдгийг болиулж, ААНОАТ-ын тайлан дээр 300 саяас дээш, доош гэж сонгодог шиг сонголт хийж өгвөл тайлан гаргахад амар болмоор байна. Заавал хэн нэгнийг гуйж, татварын байцаагчийн дарамт шахалтгүйгээр тайлангаа гаргахад хялбар болгож өгнө үү
  1. Урнаа Огноо : 2025 02 19

    Аж ахуйн нэгж 6 тэрбум төгрөгийн ашгаасаа 6%, 10-аас дээш тэрбум төгрөгийн ашгаасаа 15%-ийн татвар төлнө гэнэ. ГЭТЭЛ хувь хүн 10 хүртэл сая төгрөгийн цалингаасаа10%, 10-15сая төгрөгийн цалин авбал 15%, 15-аас дээш сая төгрөгийн цалин авбал 20%-иар ТАТВАР төлөх ХЭВЭЭРЭЭ байх шиг. 200-300тэрбум төгрөгийн НООГДОЛ АШИГ авбал 5%-иар татвар ногдуулж, жилд 20-30сая төгрөгийн цалин авбал 10%-иар татвар ногдуулна. Үүнийг татварын тэгш шударга байдлыг алдагдуулах гэдэг байх. Шууд хэлбэл ШУДАРГА БУС байна. Энэ арай дэндүү биш үү. ХХОАТ-ын ХУВЬ ХЭМЖЭЭГ 1%, 2%, 3%....10%... гэх мэтээр БУУРУУЛМААР БАЙНА. ДОРВИТОЙХОН ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ БОЛ ингэж бөөн хүсэлт, санал,ажил болоод яах юм бэ? Жилийн 9600.0 мянган төгрөгийн цалинд ногдуулах татварыг хөнгөлнө гэнэ. Энэ нь сарын 800,0мянган төгрөгийн цалинд ногдуулах татвар буюу 80,0мянган төгрөг юм уу даа. 80,0мянган төгрөгөөр хүн сард юу хийж, юу худалдаж авч, хэдийг хуримтлуулж , юуг шийдэж чадах юм бол доо. Энэ тоо 2 жил 3 жил 5 жилийн дараа юу ч биш болно. ТОГТМОЛ ТОО тавихаа болимоор байна. Сарын 800,0 төгрөг гэдэг тогтмол тоогоо болимоор байна. 80,0 төгрөг дахиад хууль шинэчлэх хүртэл юу болох бол? ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ 2-ынхоо хольж хутгасныг ядаж засахгүй юм уу?
  1. Ирмүүн Галмандах Огноо : 2025 02 18

    Аж ахуйн нэгж 6 тэрбум төгрөгийн ашгаасаа 6%, 10-аас дээш тэрбум төгрөгийн ашгаасаа 15%-ийн татвар төлнө гэнэ. ГЭТЭЛ хувь хүн 10 хүртэл сая төгрөгийн цалингаасаа10%, 10-15сая төгрөгийн цалин авбал 15%, 15-аас дээш сая төгрөгийн цалин авбал 20%-иар ТАТВАР төлөх ХЭВЭЭРЭЭ байх шиг. 200-300тэрбум төгрөгийн НООГДОЛ АШИГ авбал 5%-иар татвар ногдуулж, жилд 20-30сая төгрөгийн цалин авбал 10%-иар татвар ногдуулна. Үүнийг татварын тэгш шударга байдлыг алдагдуулах гэдэг байх. Шууд хэлбэл ШУДАРГА БУС байна. Энэ арай дэндүү биш үү. ХХОАТ-ын ХУВЬ ХЭМЖЭЭГ 1%, 2%, 3%....10%... гэх мэтээр БУУРУУЛМААР БАЙНА. ДОРВИТОЙХОН ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ БОЛ ингэж бөөн хүсэлт, санал,ажил болоод яах юм бэ? Жилийн 9600.0 мянган төгрөгийн цалинд ногдуулах татварыг хөнгөлнө гэнэ. Энэ нь сарын 800,0мянган төгрөгийн цалинд ногдуулах татвар буюу 80,0мянган төгрөг юм уу даа. 80,0мянган төгрөгөөр хүн сард юу хийж, юу худалдаж авч, хэдийг хуримтлуулж , юуг шийдэж чадах юм бол доо. Энэ тоо 2 жил 3 жил 5 жилийн дараа юу ч биш болно. ТОГТМОЛ ТОО тавихаа болимоор байна. Сарын 800,0 төгрөг гэдэг тогтмол тоогоо болимоор байна. 80,0 төгрөг дахиад хууль шинэчлэх хүртэл юу болох бол? ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ 2-ынхоо хольж хутгасныг ядаж засахгүй юм уу?
  1. Алтансолонго Огноо : 2025 02 18

    Татвар үнэхээр их тусгүй байна. Төрийн албан хаагчидын цалин нэмэгдсэн ч татвар өндөр байхаар үнэхээр их дарамт ч болж байна. Амралтын мөнгөө аваад зээлэ төлөөд л дуусах юм Уг нь би чинь хөдөлмөрлөж байгаа ш дээ өөртөө ядаж л мэргэжил дээшлүүлэх сургалтандаа мөнгө хураах гэж үзээд зээлнээс мөнгө дутаад тийшээ хийчих юм өө Урамгүй, байна өөөөөө
  1. хишиг цэдэв Огноо : 2025 02 18

    орлогоос шалтгаалж хувийг их багаар бууруулж ихэсгэмээр бнаа авсан цалингийхаа их багаас үл хамаарч татвар төлмөөргүй бнааа
  1. Б.Давааням Огноо : 2025 02 18

    Татварын хамгийн гол үүрэг бол төсөв бүрдүүлэх биш, харин зохицуулалтын үүрэг юм. Энэ утгаараа, Татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дамжуулан нийгмийн тодорхой үйл явц, бүлэгт шууд бусаар нөлөөлөх арга хэрэгсэл болгох нь ардчилсан арга. Тиймээс цалингийн орлоготой хүмүүст хамгийн өндөр татвар буюу 10-20 татвар ногдуулах нь өөрөө ажил битгий хий, зүгээр наймаа, арилжаа хий, тэгвэл ашигаасаа 2 хувиар татвар төл гэж байгаа нь ажиллах хүчний хомсдолыг шууд үүсгэж байгаа. Мөн шударгаар хөдөлмөрлөж буй идэвхтэй иргэдээ шударга бусаар мөлжиж буй. Тиймээс цалингийн орлогод ногдох татварыг 10-20 хувийг 2-5 хувь болгох, мөн гэр бүлийн гишүүдийн тоонд хамааран хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, дунд сургуулийн төлбөр төлсөн баримтаараа буцаан авалт хийх зэргээр бодитоор урамшуулал бий болгох. Энэ их мөнгө хэвлэлтийн үр дүнд 9600 мянган төгрөгийн чөлөөлөлт нь үр дүнгүй бөгөөд сарын 80 мянган төгрөг болох тул үнэхээр доромжлол тул нийтээрээ ядуу байцгаая гэсэн үг юм
  1. Nomuunaa Огноо : 2025 02 18

    23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна. гэснийг 10 сая болгох Үүнд нийслэлийн бүх дүүргийг ижмл тэгш хамруулмаар байна!!!
  1. Хүрэлтулга Огноо : 2025 02 18

    1. Хялбаршуулсан горим гэдгээ болчиочээ. Нийгмийн даатгалын тухай хуультай харшлаад байна шдээ. Мөн бизнес-бизнес гэсэн харилцааг энэ зохицуулалт үнэхээр алж байна. 2. Татварын хувиа 5% болгоод бууруулах. 3. Хүүгийн орлогын татвараа бууруулахгүй бол хувьцаа, нээлттэй бонд зэрэг зүйлс рүү масс чиглэж байна.
  1. Оюунчулуун Огноо : 2025 02 18

    НДШ, ХХОАТ-ын хувь хэмжээг бууруулж шатлалтай болгох саналуудыг дэмжиж байна. Давхар давхар татвар авдагийг болиулах
  1. Ч.Өнөржаргал Огноо : 2025 02 18

    Аж ахуйн нэгж 6 тэрбум төгрөгийн ашгаасаа 6%, 10-аас дээш тэрбум төгрөгөөс 15%-ийн татвар төлнө. Хувь хүн 10хүртэл сая төгрөгийн цалингаасаа10%, 10-15саая бол 15%, 15-аас дээш сая төгрөгийн цалин авбал 20%. Энэ арай дэндүү биш үү. ДОРВИТОЙХОН ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ БОЛ ингэж бөөн хүсэлт болоод яах юм бэ? 9600.0 төгрөг 2жил 3 жил 5 жилийн дараа юу ч биш шүү дээ. ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ 2-ынхоо хольж хутгасныг ядаж засахгүй юм уу? Сарйн 800,0 төгрөг гэдэг тогтмол тоогоо болимоор байна. 80,0 төгрөг дахиад хууль шинэчлэх хүртэл юу болох бол?
  1. Dashdarjaa Огноо : 2025 02 18

    22.1.Дараах орлогыг албан татвараас чөлөөлнө: 0-100 сая төгрөг хүртэлх хадгаламжийн хүүний орлого. гэснийг нэмэх
  1. Dashdarjaa Огноо : 2025 02 18

    22.1.Дараах орлогыг албан татвараас чөлөөлнө: ажилтны хоол, унааны мөнгө, хөнгөлөлтийг оруулах 23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна. гэснийг 10 сая болгох 23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ. гэсэнд англи хэлний сургалтыг нэмж оруулах
  1. Ч.Өнөржаргал Огноо : 2025 02 18

    Ядаж л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогыг татвараас чөлөөлж цалингаараа амьдралаа залгуулж яваа иргэдийнхээ амьдралын наад захын хэрэгцээгээ хангах боломжийг бага ч гэсэн нэмэхсэн. Цалинд ногдуулах татварын хувь хэмжээг шууд 10% -иас эхлүүлэх нь тохиромжгүй бөгөөд хэт хатуурхсан мэт. Бага хэмжээний цалинтай хүний орлогод яагаад бага хувь хэмжээгээр ногдуулж татварын хувь хэмжээг 1%, 2%,3%, 5%, 10%, 15%,20%… гэх мэт хувь хэмжээгээр тогтоож болохгүй гэж?... Иргэний орлогод ямар ч нөлөө үзүүлдэггүй, бодит дэмжлэг, хөшүүрэг болж чаддаггүй ер нь бол ямар ч хэрэггүй болсон, сард хөнгөлдөг 0-20,0мянган төгрөгийн татварын хөнгөлөлтийг дорвитойхон нэмж, тогтмол тоогоор биш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэх мэт ямар нэг хувьсах үзүүлэлт дээр тулгуурлан бодитой дэмжлэг, хөшүүрэг болох хэмжээгээр тогтоох шаардлагатай байна. Хөнгөлөлтийг татварын тайлангаа илгээсэн, тушаасан иргэдэд эдлүүлдэг болох замаар нягтлан бодогчдод ажил удаж байгаа өнөөдрийн хөнгөлөлт нэртэй хөгийн асуудлыг цэгцэлмээр л байна. Орон сууцны хөнгөлөлтийн оронд ипотекийн зээлийн хүүг татварын сууриас хасч тооцдог, сургалтын төлбөрийг мөн ижил татварын сууриас хасах зардал болгож их дээд сургуулийн төлбөр, эрүүл мэндийн гэх мэт тодорхой зардлуудаар татварын суурийг бууруулж тооцдог болж байж татварын тайлагналд бодитой нөлөө үзүүлж болох юм. Хэрэглээний татварт төлсөн мөнгийг “буцаан олгох” замаар үрэлгэн байдлыг дэмжих биш, харин гарт ирэх бодит орлогыг нэмэгдүүлэх замаар хураах, хуримтлуулах боломж, дадлыг дэмжихэд чиглүүлсэн бодлого хэрэгтэй мэт…. Ер нь хүний олсон орлогыг нэр төрөл, салаа мөчир бүрээр нь жиргээд орлого бүрд өөр өөр хувь хэмжээгээр татвар ногдуулах нь өөрөө учир дутагдалтай, төвөгтэй, арга зальтай нэгэнд нь ашигтай, аргагүй нэгэнд нь халгаатай юм шиг байх. Бүх орлогыг нийлүүлээд , хасагдах зардлыг өргөтгөөд, бага орлоготой иргэн, гэр бүлд бага хувь хэмжээгээр , хэдэн зуун сая, хэдэн тэрбумын орлоготой иргэн, гэр бүлийн орлогод шаталсан хувиар татвар ногдуулах зохицуулалтыг дорвитой хийж байж л нийтийг бодсон реформ болох байх. ААНОАТ-ын эх адаггүй хөнгөлөлтийн заалтууд, зарим этгээд татваргүйгээр бизнес эрхлэх хэт давуу эрхтэй байгааг, НӨАТ-ын алагчилсан зохицуулалт, зарчмын гажуудлыг, ХХОАТ-ын иргэдээ хэт чангалсан гажуудлыг засмаар л байгаа. Хүсвэл гэр бүлийн орлогоо нийлүүлээд тайлагнаж болдог сонголтыг бий болгож гэр бүлийн гишүүдийн тоо, бүтцээс хамааруулсан татварын ялгаатай хувь хэмжээг ч тогтоож болмоор санагдана. ДОРВИТОЙХОН ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ БОЛ ингэж бөөн хүсэлт болоод яах юм бэ? 9600.0 төгрөг 2жил 3 жил 5 жилийн дараа юу ч биш шүү дээ. ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ 2-ынхоо хольж хутгасныг ядаж засахгүй юм уу?
  1. Энжи Огноо : 2025 02 18

    Энэ төсөлд үнэндээ 23.1 заалт дээр өмнөх хүснэгтийг нэгтгэж 80 мянга болгосноос өөрөөр хөнгөлөх, татвар буулгах тухай нэг ч заалт олж харсангүй. САНАЛ: Хэлсэн, ярьсан шигээ татвар буулгах заалтаа оруулаачээ. Энд хүмүүсийн бичсэн саналуудыг бас тусгамаар байна.
  1. Иргэн Огноо : 2025 02 18

    Хувь хүний тайлан илгээхэд ТТ06 тайлангийн маягт нь ТТ06 эсвэл ТТ06-ХГ гаргах сонгох боломжтой байх. Үйл ажиллагааны орлоготой иргэдийн ибаримт апп дээр тайланг илгээхээр байх. Цалингаас эдлүүлдэг хөнгөлөлтийг болих. 2-оос дээш газар ажилладаг иргэний хөнгөлөлтийг тооцоход төвөгтэй. Цалинтай иргэд 10% -ийг 5 хувь болгож бууруулах.
  1. Batyalalt Огноо : 2025 02 18

    ХХОАТ-ын хувийг шатлалтай болгож 1.5 сая хүртэл татвараас чөлөөлөх, 50 сая хүртэл 2 хувь байхаар шийдээх хэрэгтэй. Нийгмийн даатгал бас яг л татвар шиг системтэй болсон. Хувийн тэтгэвэрийн сан луу тодорхой хувийг хийдэг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийгээд ААН, ажилтан 2-ын төлж байгаа татвар ихдээд ажил хийх хүн байхгүй болж байна.
  1. Undrakhbayar Огноо : 2025 02 18

    ХХОАТ-н хувь хэмжээг шатлалтай болгох, одоо байгаа хувь хэмжээг бууруулах /Одоогийн ХХОАТ-н тухай хууль 21.1дэх заалт Албан татварын хувь хэмжээ/: Одоо байгаа татварын шатлал 15%, 20% байгааг болиулах. Үүний оронд Дундаж цалингийн хэмжээ хүртэл буюу жишээлбэл 2,500,000₮ (Дундаж цалин хөлс 2,500,000₮ гэж тооцвол) хүртэлх цалинтай бол ХХОАТ суутгахгүй байх. Дундаж цалингийн хэмжээнээс дээш бол 2,500,001-5,000,000₮ бол 3%, 5,000,001-10,000,000₮ бол 5%, 10,000,001₮-20,000,000₮ бол 7%, 20,000,000₮-с дээш бол 10% болгох саналтай байна. ХХОАТ-н хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх 30.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх. (Одоо оруулах өөрчлөлтөөр 15.0сая гэсэн байна. Үүнийг хангалттай өөрчлөлт гэж бодохгүй байна, 30.0сая болгон нэмэгдүүлэх саналтай байна.)
  1. Дуламсүрэн Огноо : 2025 02 18

    ХХОАТ-ын хувь хэмжээг бууруулах саналтай байна. Ер нь бол байгууллагууд ажилчдынхаа гар дээр олгох цалингаа арай ахиухан өгөхийн тул Татвар, НДШ-с зугатаж бэлэн мөнгөөр цалингаа өгөх болоод байна. Хэрэв татварын хувь хэмжээ нь одоогийн байгаа бодит нөхцөл байдалтай уялдсан, зөв тооцооллоор төлөх хувь хэмжээ нь иргэдийнхээ орлого инфляцийн түвшинтэй уялдсан байвал ААН - үүд цалингаас нуух шаардлага байхгүй бна.
  1. Dashdarjaa Огноо : 2025 02 18

    21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 5 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 10 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна. болгох
  1. Сийлэгмаа Огноо : 2025 02 18

    Хувь хүний орлогын албан татварыг 2.5 сая хүртэл 5 хувь, 2.5 саяас дээш 10 хувь болговол бага цалинтай иргэдэд тустай
  1. TSENGELMAA Огноо : 2025 02 18

    ХХОАТ-ын хувь хэмжээг 5% болгох саналтай байна. Хувь хүний татвар төлөгчийн дугаар бүхий бүртгэлтэй ибаримт бүртгүүлэх апп-аар уншуулсан худалдан авалтыг хувь хүний орлогын албан татвараас хасагддаг зардлаар оруулдаг байх саналтай байна.
  1. СОЁЛ Огноо : 2025 02 18

    ХХОАТ-н хуульд дараах өөрлөлтүүдийг оруулах саналтай байна. 1. Цалингаас тооцох ХХОАТ-н хөнгөлөлтийг байхгүй болгох /Одоогийн ХХОАТ-н тухай хууль 23.1дэх заалт/: Сарын цалингаас бодох хөнгөлөлт өөр, өссөн дүнгээс тооцох хөнгөлөлт өөр байдаг нь Ажилчид төдийлөн хуулийн мэдлэг байдаггүй тул ХХОАТ-н зөрүүг тааруулахад хүндрэлтэй байдаг. Мөн нягтланд тооцоолол хийж тайлагнахад багагүй ажиллагаа болдог. 2. ХХОАТ-н хувь хэмжээг шатлалтай болгох, одоо байгаа хувь хэмжээг бууруулах /Одоогийн ХХОАТ-н тухай хууль 21.1дэх заалт Албан татварын хувь хэмжээ/: Одоо байгаа татварын шатлал 15%, 20% байгааг болиулах. Энэ бол маш өндөр хувь, ийм татварын дарамтыг бий болгож болохгүй. Үүний оронд Дундаж цалингийн хэмжээ хүртэл буюу жишээлбэл 2,500,000₮ (Дундаж цалин хөлс 2,500,000₮ гэж тооцвол) хүртэлх цалинтай бол ХХОАТ суутгахгүй байх. Дундаж цалингийн хэмжээнээс дээш бол 2,500,001-5,000,000₮ бол 3%, 5,000,001-10,000,000₮ бол 5%, 10,000,001₮-20,000,000₮ бол 7%, 20,000,000₮-с дээш бол 10%. 3. ХХОАТ-н хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх /Одоогийн ХХОАТ-н тухай хууль 23.4дэх заалт/: Ковидоос хойш Орон сууц, байрны үнэ огцом нэмэгдсэн тул одоогийн хуулиар 6.0 сая төгрөг хүртэл хөнгөлөх байгааг 30.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх. (Одоо оруулах өөрчлөлтөөр 15.0сая гэсэн байна. Үүнийг хангалттай өөрчлөлт гэж бодохгүй байна, 30.0сая болгон нэмэгдүүлэх саналтай байна.) 4. ХХОАТ-н хөнгөлөлтийн заалтыг өөрчлөх /Одоогийн ХХОАТ-н тухай хууль 23.5 болон 23.6дэх заалт/: ................. түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ. “АНХНЫ” гэсэн үгийг болиулах. Анхны биш (анхны мэргэжлээ буруу сонгосон, дахин өөр мэргэшил эзэмших шаардлагатай зэрэг бусад шалтгаан байсан байж болно) бакалавр байсан ч өөрийн цалин орлогоос сургалтын төлбөрөө төлсөн нь нотлогдож байгаа бол үүнийг хуулийн дагуу хөнгөлөлт болгох нөхцөл боломжоор хангах шаардлагатай.
  1. Д. Болоржаргал Огноо : 2025 02 18

    Татварын ерөнхий хуульд хог хаягдалыг бэлтгэн нийлүүлэх цэгүүд болон дахин боловсруулах үйлдвэрүүд дээр нэмэлт тододгол хийж хуулийн хамаарал болон хөнгөлөлт чөлөөлт зэрэг хуулийн зохицуулалтыг оруулж өгөх. Өнөөдрийн байдлаар уг хуульд хог, хог хаягдал, дахивар, дахин боловсруулах гэсэн үгсээр хайхад нэг үг ороогүй, нэг зүйл заалтгүй байгаа нь хог хаягдалын салбарыг уг хуулийн гадна ямарч зохицуулалтгүй үлдээсэн байгааг анхаарч үзэж шаардлагатай зохицуулалтыг судалж үзэн оруулж өгнө үү. Мөн хог хөягдалын салбарыг нөат өөс чөлөөлөх.
  1. Алтанбагана Огноо : 2025 02 18

    1. ХХОАТ-ын хувь хэмжээг бууруулах, шатлалтай болгох Хувиараа бизнес эрхлэгчдэд уян хатан татвар тогтоох Бичил бизнес, гарааны компани эрхлэгчдэд ХХОАТ-ын хөнгөлөлт үзүүлэх. Бага орлоготой фрилансер, гэрээр ажиллагчид, жижиг худалдаа эрхлэгчдийг хэт өндөр татварын дарамтад оруулахгүй байх. Одоо зөвхөн НӨАТ-аас буцаан олголт өгдөг шиг ХХОАТ-ын тодорхой хэсгийг буцаах механизм хэрэгжүүлэх Орон сууц худалдан авсан, зээл төлсөн, боловсролд хөрөнгө оруулсан иргэдэд ХХОАТ-ын тодорхой хувийг буцаан олгох. Тогтмол татвар төлж буй иргэдэд дараагийн жил ХХОАТ-ын хөнгөлөлт үзүүлэх. Цахим тайлагнал, ХХОАТ-ын автоматжуулсан систем хөгжүүлэх Ажил олгогчоор дамжуулж ХХОАТ-ын мэдээллийг ил тод гаргах, ажилтнууд өөрийн татварын мэдээллийг хянах боломжтой болгох. Олон улсын жишгээр татварын мөнгөний зарцуулалтыг тодорхой болгох "Таны төлсөн ХХОАТ-ыг юунд зарцуулж байна?" гэсэн тайланг татвар төлөгчдөд тогтмол мэдээлэх. Хувь хүн хөрөнгө оруулалт хийвэл ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой болгох Үнэт цаас, хөрөнгө оруулалт, тэтгэврийн даатгалын хуримтлалд зориулсан орлогыг ХХОАТ-аас хэсэгчлэн чөлөөлөх. Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд Монгол Улсад хөрөнгө оруулсан иргэдэд ХХОАТ-ын хөнгөлөлт үзүүлэх. Бага орлоготой иргэдийг татвараас чөлөөлөх, шатлалтай болгох. Олон хүүхэдтэй, зээлтэй, боловсролд хөрөнгө оруулсан иргэдэд уян хатан татварын хөнгөлөлт үзүүлэх. Буцаан олголтын механизмыг сайжруулж, татвар төлөлтийг урамшуулах. Ил тод байдал, цахим хяналтыг нэмэгдүүлэх. Хөрөнгө оруулалт, хуримтлалыг дэмжих татварын бодлого хэрэгжүүлэх.
  1. Энхтулга Огноо : 2025 02 18

    Хувь хэмжээг нь бууруулах саналтай байна. г
  1. цэцэгээ Огноо : 2025 02 18

    Нягтлан бодогч хүн байнаа. ХХОАТ -н хөнгөлөлтийг больмоор байна. Цалингийн хөнгөлөлт сар сард нь суутгахаар улирал болон жилээр зөрөөд байх юм.
  1. Гантөмөр Ганбат Огноо : 2025 02 18

    хувь бүгд ижил хаоат 1% төлөх
  1. Enkhbayar Огноо : 2025 02 18

    ХХОАТ.г бууруулах
  1. Khulan Огноо : 2025 02 17

    1.ХХОАТ-г шаталсан хэлбэрээр 5 сая хүртэл-3% , 10 сая хүртэл-5% бууруулах саналтай байна , авч байгаа татвараа яг үр ашигтай хэрэгтэй зөв зүйлд зарцуулах шаардлагатай байна! 2. Орон сууцны ипотекийн зээлээр анх удаа байр худалдан авч байгаа иргэд татварын буцаан олголт авч байх
  1. Buyanaa Огноо : 2025 02 17

    ХАОАТ-ын хувь хэмжээг бууруулж өгнө үү.Нэг гэр бүлийн хүмүүс зэрэг татвар төлдөг бол тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг болгох.Энэ нь хүмүүсийн хөдөлмөрлөх мотиваци болно.Цаашлаад гэр бүлийн тогтвортой байдалд ч эерэг нөлөөтэй.
  1. Сok Огноо : 2025 02 17

    Хувиараа ажил үйлчилгээ эрхлэхэд 1 хувийн татвар авч байгаатай адил цалин хөлсний орлогоос бас 1 хувийг авмаар байна
  1. Зол Огноо : 2025 02 17

    ХХОАТ-ын тайлан илгээх татвар төлөх зэргийг арай хялбаршуулчихаж болох уу? Иргэн болгон бараг ебаримттай тэгхэд заавал етаксаар дамжуулж тайлан явуулна гэхий энийг чадахгүй ойлгохгүй мэдэхгүй хүмүүс их байна. арай хялбар болгож иргэдэд энэ талаарх мэдээлэлийг илүү хүртээмжтэй болгож байж үйл ажиллагаа явуулж бгаа аж ахуй нэгжүүд ебаримтаа авхад асуудалгүй болох гээд байна. Заавал хялбаршуулсан хүсэлт явуулдагаа болиод 50 сая дотроо л бол тгд 1% гээд тогтоогоод татвараа төлөөд явбал бүгд төлөөд хялбар ойлгомжтой болж болохгүй юу? Бас тэр ебаримт бүртгүүлж бгаа апп дээрх бараа бүтээгдэхүүн авсан зардалыг олсон орлогоос нь зардал нтр гээд хасчихдаг баймаар байнааа
  1. Н Dagiimaa Огноо : 2025 02 17

    100 хувь 1 хүний компанийн Ногдол ашгийн татварыг багасгах саналтай байна. Бүх тавар юмаа төлөөд ашгаасаа хэдэн төгрөг авах гэхээр бас 10 хувь татвар гэхээр үнэн хэцүү байна.
  1. Purevsuren Tumurbaatar Огноо : 2025 02 17

    ХХОАТ-ын хэмжээг бууруулах
  1. Otgoo Огноо : 2025 02 17

    Хувь хүний орлогын албан татварыг 3-5% болгож багасгамаар байна!!! 10сая хүртэлхийг 5%, 5 сая хүртэл 3% баймаар байна.
  1. Unenbat Огноо : 2025 02 17

    Татварын хувиа буулгаач Эсвэл НДШ буулгаач
  1. Энхболд Огноо : 2025 02 17

    Хувь хүний орлогын албан татварыг 2.5 сая хүртэл 5 хувь, 2.5 саяас дээш 10 хувь болговол бага цалинтай иргэдэд тустай .
  1. Byambasuren Огноо : 2025 02 17

    Компаниуд цэвэр ашигаасаа татвар төлсөн байхад ноогдол ашиг тараах үед нэмж татвах авдагаа больмоор байна. Эсвэл авдаг хувиа багасгах
  1. Болортунгалаг Огноо : 2025 02 17

    1. Орон сууцны ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан тохиолдолд татварын буцаан олголт авах боломжтой байх 2. “23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 14, 15, 18 дугаар зүйлийн дагуу тодорхойлсон 9,600,000 хүртэлх төгрөгийн орлогод ногдуулах албан татварыг 100 хувиар хөнгөлнө.” гэснийг 9,600,000-с дээш орлоготой тохиолдолд огт хөнгөлөлт байхгүй гэсэн үг үү? тус хуулийн өмнөх заалтын дагуу шатласан хэлбэрээр хөнгөлөлт эдлэдэг байх
  1. khaliun Огноо : 2025 02 17

    хувь хүний орлогын албан татварыг бууруулмаар байна. 5% болгох саналтай. өнөөдөр 1 сая төгрөгөөр хүн цалинжуулах гэж 35-40%-ийг улсад өгч байна. иргэд, аж ахуйн нэгжүүд ийм орчинд яаж ажиллаж амьдрах юм бэ? мөн биднээс авсан татвар эргээд үр ашигтай зарцуулагдаж чадахгүй байна.

Санал хүсэлт оруулах :

Commenting is not available in this channel entry.
САНГИЙН ЯАМ © 2025 он