Bayarjavkhlan Огноо : 2025 04 11
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримлалд нийцүүлэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хотын Зөвлөл тогтоохыг болих хэрэгтэй. Хуулинд тодорхой оруулж хэрэгжилтэнд хяналт тавиж ажиллах хэрэгтэй. Ойлгомжгүй нөхцөл үүсгэхгүй байх хэрэгтэй.Bayarjavkhlan Огноо : 2025 04 11
300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол 1%-р татвар төлдөг байсан заалтыг буцаах саналтай байна.Bayarjavkhlan Огноо : 2025 04 11
Гадаад улсад ногдуулан суутгуулсан татварыг төлбөл зохих татвараас хасалт хийх заалт байгаа ч хэрэгжихгүй байгаагаас татварыг давхардуулан төлж байна. Үүний гол шалтгаан нь хуулин дээр байхгүй баахан баримтын бүрдлийг шаардаж байгаа нь гадаад вендоруудаас авах боломжгүйд хүргэж байна. Тухайлбал, татвар төлсөн баримтаа ирүүлсэн байхад гадаад вендорын татварын тайланг буюу тухайн гэрээтэй огт хамааралгүй бусад орлого зардлыг агуулсан тайланг шаардаж байгаа нь маш хүндрэлтэй байна. Гадаад вендорын бүх орлогын мэдээллээ бусдад илгээх боломжгүй байдаг. Тиймээс татварын алба бусад улс орнуудтай хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах замаар баримт бичгийн бүрдэлийг бууруулан цахимд шилжих шаардлагатай байна. Технологийн инноваци хийж байгаа, технологийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн ААН-үүдийг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт чөлөөлөлтөөр дэмжих зохицуулалтуудыг оруулахBayarjavkhlan Огноо : 2025 04 11
13.2.13- Ажилтнаа хөгжүүлэх чинь МУд чадварлаг ажиллах хүчин бэлдэж байгаа тул хязгаарлалт тогтоохгүй байх хэрэгтэйBayarjavkhlan Огноо : 2025 04 11
Татвар ногдох орлогоос хасагдах зардал: 1. Ажилтанд зориулан тэтгэвэрийн сан байгуулж байгаатай холбоотой зардалыг ААНОАТ-ын дагуу хасагдах зардалаар бүртгэдэг болгох 2. Сайн дурын даатгалын зардлын 15%-ийн хязгаарлалтыг салбарын онцлогоос хамааран 100% хасдаг байх 3. Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу төлсөн төлбөр нь хасагдах зардал болдоггүй. Тухайлбал, бүх нийтийн үүргийн санд татварын дараах цэвэр ашгийн 3%-р төлбөр төлдөг ч энэ нь ТНО-c хасагдахгүй байгаа. Заалтыг “ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3-д заасан тусгай сангуудад холбогдох бусад хуулийн дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ТНО-c хасна” гэж өөрчлөх; 4. Бусад биснесийн үндсэн үйл ажиллагаатай шууд хамааралтай зардлуудыг бүрэн хасагддаг байх. Тухайлбал; томилолт, ажиллагсдын хэрэгцээ гэх мэт зардалуудад хязгаарлалт хийхгүй байхBoloroo Огноо : 2025 04 10
- Эрхийн шимтгэлийн татварыг 1% болгон бууруулах, Контент бүтээгчдийн хувьд оюуны өмч нь бараа бүтээгдэхүүнтэй адилхан учир хялбаршуулан эрх эзэмшигч өөрсдөө ногдуулан төлөхөөр өөрчлөх (Эрхийн шимтгэлийн татварыг суутган төлөх ёстой боловч эрх эзэмшигч нар суутгуулахгүй, 1%-ийн татвар төлөх эсвэл зардал хассан дүнгээс татвар төлөх сонирхолтой байдаг нь хуулийг тайлбарлан гэрээ хийхэд хүндрэлтэй байдаг тул татвар төлөгч өөрөө тайлагнадаг байхаар өөрчлөх) - Оршин суугч бус этгээдэд олгосон ажил, үйлчилгээнээс суугах татварын хувь хэмжээг 15% болгон бууруулах. - Давхар татварын гэрээний дагуу татвар ногдуулсан бол DT01 маягт болон гэрээний бүрдэлийг баримт болгон бүрдүүлж өгдөг. Энэ нь хугацаа их авдаг бөгөөд гадны улс орнуудын хувьд цахимжсан байдаг. Тиймээс улс хоорондын мэдээлэл солилцоог сайжруулан татварын системээр баталгаажуулан тайланг авдаг болгон өөрчлөх саналтай байна. Тодорхой салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдээс баримтжуулалтыг авдаг болгох өөрчлөх - Гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасалт хийх хүндрэлтэй байгаагаас давхардуулан төлөх нь элбэг байна. Тиймээс татварын албадууд хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах замаар баримт бичгийн бүрдэлийг бууруулан цахимд шилжих шаардлагатай байна. Баримт бичиг бүрдүүлэхэд хугацаа их шаарддаг бөгөөд татвар төлсөн баримтуудыг гаргаж өгсөн ч татварын тайланг авах боломжгүй байгаа тул бичиг баримтын бүрдэлээс татварын тайланг хасахБолороо Огноо : 2025 04 10
Татвар ногдох орлогоос хасагдах зардалд ХҮНИЙ НӨӨЦӨӨ ТОГТООН БАРИМ ЗОРИЛГОТОЙ, ажилтаны орчин нөхцөл, ажлын байрны аливаа хангамж /хувцас, хоол, унаа, нэмэлт эрүүл мэндийн даатгал үйлчилгээ, боловсролын үйлчилгээ гэх мэт/-ыг АЛИВАА ХЯЗГААРЛАЛТГҮЙ ТООЦДОГ БАЙХ. Ажилтанд зориулан тэтгэвэрийн сан байгуулж байгаатай холбоотой зардалыг ААНОАТ-ын дагуу хасагдах зардалаар бүртгэдэг болгох • Сайн дурын даатгалын зардлын 15%-ийн хязгаарлалтыг салбарын онцлогоос хамааран 100% хасдаг болгох • Хүүгийн зардлын хязгаарлалтыг оновчтой, болгох. ААНОАТ-н хуулиар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээс авсан зээлийн хүүгийн зардалд 3 төрлийн хязгаарлалт давхардан тавигддаг нь шинээр эхлэж байгаа, өндөр дүнтэй хөрөнгө оруулалт, санхүүжилт шаарддаг бизнесийн хувьд банкнаас зээл авахад хүндрэлтэй байдаг тул хөрөнгө оруулагчаас санхүүжилт (зээл) олгох нь бизнесийн ердийн зарчим юм. Гэтэл энэ тохиолдол зээлийн хүүгийн зардлаа ТНО-c бүрэн хасаж чадахгүй байгаа нь бизнес эрхлэгчийг татварын дарамтад оруулсан хязгаарлалт юм. Иймд “хөрөнгө оруулагчаас авсан зээлийн хүүгийн зардлын хэмжээ нь тайлант хугацааны нийт борлуулалтын орлогоос хүү, элэгдэл, хорогдлоос бусад зардлыг хассан дүн (EBIDTA)-ийн 30 хувиар хязгаарлагдана “ гэж өөрчлөх. • Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу төлсөн төлбөр нь хасагдах зардал болдоггүй. Тухайлбал, бүх нийтийн үүргийн санд татварын дараах цэвэр ашгийн 3%-р төлбөр төлдөг ч энэ нь ТНО-c хасагдахгүй байгаа. Заалтыг “ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3-д заасан тусгай сангуудад холбогдох бусад хуулийн дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ТНО-c хасна” гэж өөрчлөх; • Бусад биснесийн үндсэн үйл ажиллагаатай шууд хамааралтай зардлуудыг бүрэн хасагддаг байх. Тухайлбал; томилолт, ажиллагсдын хэрэгцээ гэх мэт зардалуудад хязгаарлалт хийхгүй байх Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт: 1. Шинэ бизнес эхлүүлж байгаа компаний хувьд татварын хөнгөлөлтийг тодорхой хугацаанд эдлүүлэх, жишээ нь 3 жил 2. Охин компаниас толгой компанид хуваарилсан ногдол ашгийг татвараас чөлөөлөх. 3. Технологийн инноваци хийж байгаа, технологийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн ААН-үүдийг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт чөлөөлөлтөөр дэмжих зохицуулалтуудыг оруулах 4. Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогын 2030 он хүртлэх зорилго, зорилтын дагуу ААН-ын хийж байгаа үйл ажиллагааг дэмжин татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжих зохицуулалтуудыг оруулах 5. Хөнгөлөлтийг оновчлох, нийгэм эдийн засгийн бодлоготой уялдуулах, хэрэгжих боломжтой бодитой болгох.Bayarjavkhlan Огноо : 2025 04 09
Татвар ногдох орлогоос хасагдах зардал: • Ажилтанд зориулан тэтгэвэрийн сан байгуулж байгаатай холбоотой зардалыг ААНОАТ-ын дагуу хасагдах зардалаар бүртгэдэг болгох • Сайн дурын даатгалын зардлын 15%-ийн хязгаарлалтыг салбарын онцлогоос хамааран 100% хасдаг болгох • Хүүгийн зардлын хязгаарлалтыг оновчтой, болгох. ААНОАТ-н хуулиар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээс авсан зээлийн хүүгийн зардалд 3 төрлийн хязгаарлалт давхардан тавигддаг нь шинээр эхлэж байгаа, өндөр дүнтэй хөрөнгө оруулалт, санхүүжилт шаарддаг бизнесийн хувьд банкнаас зээл авахад хүндрэлтэй байдаг тул хөрөнгө оруулагчаас санхүүжилт (зээл) олгох нь бизнесийн ердийн зарчим юм. Гэтэл энэ тохиолдол зээлийн хүүгийн зардлаа ТНО-c бүрэн хасаж чадахгүй байгаа нь бизнес эрхлэгчийг татварын дарамтад оруулсан хязгаарлалт юм. Иймд “хөрөнгө оруулагчаас авсан зээлийн хүүгийн зардлын хэмжээ нь тайлант хугацааны нийт борлуулалтын орлогоос хүү, элэгдэл, хорогдлоос бусад зардлыг хассан дүн (EBIDTA)-ийн 30 хувиар хязгаарлагдана “ гэж өөрчлөх. • Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу төлсөн төлбөр нь хасагдах зардал болдоггүй. Тухайлбал, бүх нийтийн үүргийн санд татварын дараах цэвэр ашгийн 3%-р төлбөр төлдөг ч энэ нь ТНО-c хасагдахгүй байгаа. Заалтыг “ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3-д заасан тусгай сангуудад холбогдох бусад хуулийн дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ТНО-c хасна” гэж өөрчлөх; • Бусад биснесийн үндсэн үйл ажиллагаатай шууд хамааралтай зардлуудыг бүрэн хасагддаг байх. Тухайлбал; томилолт, ажиллагсдын хэрэгцээ гэх мэт зардалуудад хязгаарлалт хийхгүй байх Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт: 1. Шинэ бизнес эхлүүлж байгаа компаний хувьд татварын хөнгөлөлтийг тодорхой хугацаанд эдлүүлэх, жишээ нь 3 жил 2. Охин компаниас толгой компанид хуваарилсан ногдол ашгийг татвараас чөлөөлөх. 3. Технологийн инноваци хийж байгаа, технологийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн ААН-үүдийг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт чөлөөлөлтөөр дэмжих зохицуулалтуудыг оруулах 4. Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогын 2030 он хүртлэх зорилго, зорилтын дагуу ААН-ын хийж байгаа үйл ажиллагааг дэмжин татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжих зохицуулалтуудыг оруулах 5. Хөнгөлөлтийг оновчлох, нийгэм эдийн засгийн бодлоготой уялдуулах, хэрэгжих боломжтой бодитой болгох.Bayarjavkhlan Огноо : 2025 04 09
- Эрхийн шимтгэлийн татварыг 1% болгон бууруулах, Контент бүтээгчдийн хувьд оюуны өмч нь бараа бүтээгдэхүүнтэй адилхан учир хялбаршуулан эрх эзэмшигч өөрсдөө ногдуулан төлөхөөр өөрчлөх (Эрхийн шимтгэлийн татварыг суутган төлөх ёстой боловч эрх эзэмшигч нар суутгуулахгүй, 1%-ийн татвар төлөх эсвэл зардал хассан дүнгээс татвар төлөх сонирхолтой байдаг нь хуулийг тайлбарлан гэрээ хийхэд хүндрэлтэй байдаг тул татвар төлөгч өөрөө тайлагнадаг байхаар өөрчлөх) - Оршин суугч бус этгээдэд олгосон ажил, үйлчилгээнээс суугах татварын хувь хэмжээг 15% болгон бууруулах. - Давхар татварын гэрээний дагуу татвар ногдуулсан бол DT01 маягт болон гэрээний бүрдэлийг баримт болгон бүрдүүлж өгдөг. Энэ нь хугацаа их авдаг бөгөөд гадны улс орнуудын хувьд цахимжсан байдаг. Тиймээс улс хоорондын мэдээлэл солилцоог сайжруулан татварын системээр баталгаажуулан тайланг авдаг болгон өөрчлөх саналтай байна. Тодорхой салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдээс баримтжуулалтыг авдаг болгох өөрчлөх - Гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасалт хийх хүндрэлтэй байгаагаас давхардуулан төлөх нь элбэг байна. Тиймээс татварын албадууд хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах замаар баримт бичгийн бүрдэлийг бууруулан цахимд шилжих шаардлагатай байна. Баримт бичиг бүрдүүлэхэд хугацаа их шаарддаг бөгөөд татвар төлсөн баримтуудыг гаргаж өгсөн ч татварын тайланг авах боломжгүй байгаа тул бичиг баримтын бүрдэлээс татварын тайланг хасахNyambileg Огноо : 2025 04 09
1.Хялбаршуулсан горимоор тайлан өгдөгийг хэвээр үлдээж 2.300 сая 1%-г хэвээр үлдээх хэрэгтэй. 3. Хятадаас бараа бүтээгдэхүүн зөөж байгаа карго баримт өгүүлдэг болгоорой. 4. Ногдол ашгийн татварыг 5% болгож бууруулах саналтай байна.Мөнхэрдэнэ Огноо : 2025 04 08
ААНОАТ-ын төсөл дээр 300 сая ₮ орлоготой бичил жижиг ААН-ийн 1%-н татвартай зохицуулалтыг хүчингүй болгосон ӨӨРЧЛӨХ САНАЛ: "*Бичил жижиг ААН-үүдэд зориулсан энэ зохицуулалтыг зарчмын хувьд хэвээр нь байлгах. *Тогтмол үнийн дүн бүхий босго тавихгүйгээр.. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1.1-д заасан ""Бичил бизнес эрхлэгч"" гэсэн шаардлагыг хангасан ААН-үүд 1%-р ААНОАТ ногдуулах. *НӨАТ-ын босгыг 400 сая ₮ болгох өөрчлөлтийн санал явж байгаа. НӨАТ-ын босго 400 сая ₮ хүртэлх орлоготой ААН-үүд ашгийн 1%-р ААНОАТ төлдөг болгох." ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: "*Бичил жижиг ААН-үүд улсын төсвийн орлогод бага нөлөө үзүүлдэг хэрнээ, нийт ажлын байрны дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. *И-баримт олголт нэмэгдэж Далд эдийн засаг буурч Татварын бааз суурь нэмэгдэхэд чухал үр нөлөөтэй *ЖДҮ-н хууль, НӨАТ-ын хуулиудтай уялдах ёстой *50 сая ₮ хүртэлх орлоготой бол Хялбаршуулсан горимоор орлогын 1%-р ААНОАТ төлдөг зохицуулалтыг хасч байгаа бол энэ зохицуулалтыг нь ядаж хэвээр үлдээх нь Татвар төлөгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцнэ."Zochin Огноо : 2025 04 07
ААНОАТтХ-ийг хэрэглэхэд тулгарч буй зарим хууль хэрэглээний асуудал энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусаагүй байна. Тухайлбал, 1. Хуулийн "17.9.Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл, хорогдол тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа бүрмөсөн зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна." гэж заасан нь Хөрөнгө ашиглах боломжгүй болсон эсэхээс үл хамааран борлуулсан гэж үзэж байгаа нь бодит бус орлого дээр татвар ногдуулж, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан "шударга байх" зарчимд нийцэхгүй байна. 2. Хуулийн "16.1.11.банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зээлийн эрсдэлийн сангаас хаасан зээл; 18.10.Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах, хадгаламж зээлийн хоршооны зээлийн эрсдэлийн сангийн албан татвар ногдох орлогоос хасагдсан зээлийг эргүүлэн төлсөн бол ийнхүү төлөгдсөн зээлийн дүнд энэ хуульд заасны дагуу албан татвар ногдуулна." гэж заасан нь Зээлийн эрсдэлийн сангаас хаасан зээлийг татвар ногдох орлогоос хасахгүй гэж байгаа боловч эргэн төлөгдөх үед татвар ногдуулна байгаа нь уялдаагүй байна. Тодруулбал, тус нэг төрлийн орлогод 2 удаа татвар ногдуулахаар байгаа мэт заасан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан "тодорхой байх" зарчимд нийцэхгүй байна. 3. Хуулийн "16.1.8.хотын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар болон энэ хуулийн дагуу бусад этгээдийн олсон орлогоос суутган авсан татвар;" гэж заасан Уг заалтын "энэ хуулийн дагуу бусад этгээдийн олсон орлогоос суутган авсан татвар" гэсэн хэсэг нь бусдад олгосон хүүгийн орлогоос суутгасан албан татварыг хамруулж байгаа мэт тодорхойгүй байдлыг бий болгож байна. Тодруулбал, албан татвар төлөгч нь "бусад этгээдийн олсон орлогоос хуульд зааснаар татварыг суутган авч төсөвт төлдөг", энэ нь хуульд заасан суутган төлөгчийн үүрэг билээ. Гэвч ийнхүү төсөвт төлөхөөр зорилгоор суутгаж, төсөвт шилжүүлж байгаа татварыг суутган төлөгчийн орлого мэт үзэж, татвараас хасагдах зардалд орохгүй байгаа нь үндэслэлгүй байна. Иймд дээрх 3 заалтыг Татварын ерөнхий хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулж, татварын хуулийг хэрэглэхэд нэг мөр болгож өгнө үү.Bayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07
ААНОАТ-ын хувь хэмжээ ӨӨРЧЛӨХ САНАЛ: Орон нутагт ААНОАТ-ын хувь хэмжээг бууруулах, 5%-иас хэтрүүлэхгүй байх ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутагт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, тэндэх ажилгүйдлыг бууруулах, УБ хотын төвлөрлийг сааруулж Утаа Түгжрэлийг шийдэхBayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07
ААНОАТ-ын чөлөөлөлт: Нөхөрлөл нь компанитай адилхан ААН-ээрээ ААНОАТ төлж байгаа ӨӨРЧЛӨХ САНАЛ: "Хуулийн этгээдийн нэгэн хэлбэр болох Нөхөрлөл ААНОАТ төлдөггүй болгох. Ингэхдээ Татвар ногдох орлого, зардал, ашгаа тайлагнана. Уг ашгийг Нөхөрлөгч хувь хүн тус бүр дээр хуваарилж тайлагнах. Улмаар уг хуваарилагдсан дүнгээр Нөхөрлөгч хувь хүн нь ХХОАТ-ын тайландаа тусгаж орлогын татвараа төлдөг болох" ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: "• Ингэхгүй бол манай улсад нөхөрлөл нь ААН-ээрээ, Хувь хүнээрээ гээд давхар татвар (double taxation) төлж Олон улсын жишгээс гажууд яваад байна. Нөхөрлөлийн хэлбэрээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж хязгаарлагдаж байна. • Компаниас ялгаатай нь Нөхөрлөл бол байгууллагын хөрөнгөөрөө хариуцлага хүлээхээс гадна хувь хүн нөхөрлөгч нь хувийн хөрөнгөө хариуцлага хүлээдэг онцлогтой. • Иймд Олон улсын жишгээр бол Нөхөрлөл орлогын татвар төлдөггүй, харин Нөхөрлөлийн гишүүд болох нөхөрлөгч нь нөхөрлөлөөс хуваарилагдсан орлогоо хувь хүнээрээ тайлагнаж татвар төлдөг."Bayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07
ААНОАТ-ын 19.2. Алдагдал шилжүүлэлт ӨӨРЧЛӨХ САНАЛ: Баталгаажуулсан ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлыг тухайн алдагдал гарсан татварын жилийн дараах жилүүдэд албан татвар ногдуулах орлогын нийт дүнгээс хязгаарлалтгүйгээр хасаж тооцно. ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: Аливаа шинэ бизнес хөрөнгө оруулалтын хүлээсэн бодит алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохдоо хугацааны болон дүнгийн хязгаарлалт тавьдаг нь бизнес эрхлэгчийг дэмжээгүй, тухайн бизнесийг хурдан хугацаанд хөл дээрээ босох боломжийг хязгаарласан хэтэрхий хатуу, бодит бус зохицуулалт тул хязгаарлалтгүй болгож, ашигтай ажилласан жилээсээ эхлэн өмнөх алдагдлаа бүрэн нөхдөг байхаар өөрчлөх.Bayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07
ААНОАТ-ын 10 дугаар зүйл: 10.1.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна: ӨӨРЧЛӨХ САНАЛ: "Албан татвар ногдох орлогыг тодорхой болгох дараах агуулгатай заалтыг шинээр нэмэх: ""Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарахгүй: • Хуулийн этгээдийг шинээр байгуулах, нэмж хөрөнгө оруулахад болон өөрчлөн байгуулсан тохиолдолд шилжүүлсэн, тусгаарласан хөрөнгө буюу татвар ногдох зүйл, • Компани хувьцаа нэмж гаргах замаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орж төрийн байгууллагаас олгосон эрхийн эцсийн эзэмшилд өөрчлөлт орсон бол;" ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: “Шилжүүлсэн” гэсэн утгад хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд татвар ногдуулах шаардлагыг тавьдаг. Иймээс тус заалтыг тодорхой болгох шаардлагатай.Амаржаргал Эрдэнэтуяа Огноо : 2025 04 07
300.0 сая хүртэл орлогыг 1% хэвээр нь үлдээхBayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07
ААНОАТ-ын 30.2.Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа....... ӨӨРЧЛӨХ САНАЛ: Холбогдох татварыг Эрх эзэмшигч ААН нь хувьцаагаа зарж борлуулсан өмнөх эцсийн эзэмшигчээс суутган авч тайлагнаж төлнө гэж нэмж өөрчлөх. ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: Практик дээр эрх эзэмшигч ААН нь ямар ч орлого олоогүй хэрнээ уг татварыг хариуцах төлөх үүрэгтэй болж байгаа нь зарчимгүй, логикгүй. Тэрхүү ААН хохирч үлдэж байна. Зарчим нь орлого олсон этгээдэд холбогдох татварыг ногдуулах ёстой.Bayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07
ААНОАТ-ын төсөл дээр 300 сая ₮ орлоготой бичил жижиг ААН-ийн 1%-н татвартай зохицуулалтыг хүчингүй болгосон ӨӨРЧЛӨХ САНАЛ: "*Бичил жижиг ААН-үүдэд зориулсан энэ зохицуулалтыг зарчмын хувьд хэвээр нь байлгах. *Тогтмол үнийн дүн бүхий босго тавихгүйгээр.. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1.1-д заасан ""Бичил бизнес эрхлэгч"" гэсэн шаардлагыг хангасан ААН-үүд 1%-р ААНОАТ ногдуулах. *НӨАТ-ын босгыг 400 сая ₮ болгох өөрчлөлтийн санал явж байгаа. НӨАТ-ын босго 400 сая ₮ хүртэлх орлоготой ААН-үүд ашгийн 1%-р ААНОАТ төлдөг болгох." ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: "*Бичил жижиг ААН-үүд улсын төсвийн орлогод бага нөлөө үзүүлдэг хэрнээ, нийт ажлын байрны дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. *И-баримт олголт нэмэгдэж Далд эдийн засаг буурч Татварын бааз суурь нэмэгдэхэд чухал үр нөлөөтэй *ЖДҮ-н хууль, НӨАТ-ын хуулиудтай уялдах ёстой *50 сая ₮ хүртэлх орлоготой бол Хялбаршуулсан горимоор орлогын 1%-р ААНОАТ төлдөг зохицуулалтыг хасч байгаа бол энэ зохицуулалтыг нь ядаж хэвээр үлдээх нь Татвар төлөгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцнэ."Bayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07
ААНОАТ-ын төслийн 22.1. 90%-н хөнгөлөлт эдлэх босгыг 2.5 тэрбум ₮ болгосон ӨӨРЧЛӨХ САНАЛ: Тогтмол үнийн дүн бүхий босго тавихгүйгээр.. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан "Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч" гэсэн шаардлагыг хангасан гэж оруулах. ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: "*Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, тоо хэмжээний босго үзүүлэлтийг суурь хуулиудтай нь уялдуулж өгснөөр нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг дагаад хуулийн зохицуулалт уян хатан болно. Суурь хуулиудад өөрчлөлт ороход холбогдох татварын зохицууулалт нь дагаад автоматаар өөрчлөгдөнө. *ААН-ийн хэмжээ, цар хүрээн Ингэснээр Инфляцийн өсөлт, төгрөгийн ханшийн уналттай холбоотойгоор татварын хуулинд байнга өөрчлөлт оруулах шаардлагагүй болно."Bayarkhuu Sainbayar Огноо : 2025 04 07
ААНОАТ-ын 20.1.2.энэ хуулийн 20.1.1-д зааснаас бусад албан татвар төлөгчид доор дурдсан хувиар албан татвар ногдуулна: ӨӨРЧЛӨХ САНАЛ: "Татварын шатлалын босгыг 20 тэрбум болгох. Жил бүр инфляцийн нөлөөгөөр босгыг өсгөх." ҮНДЭСЛЭЛ ТАЙЛБАР: "* ААНОАТ-ыг шатлалаар тооцдог шатлалын босгыг 2019-2020 онд 6 тэрбумаар тогтоосон боловч үүнээс хойш инфляци, мөнгөний ханшийн өсөлттэй холбоотой тухайн босгыг нэмэгдүүлээгүй. * Татварын алба 20 тэрбум ₮-с дээш борлуулалттай ААН-үүдийг Том татвар төлөгч гэж ангилж, харьяалалыг тодорхойлдог"Тэнгис Огноо : 2025 04 06
Хялбаршуулсан горимоор тайлан өгдөгийг хэвээр үлдээж 300 сая 1%-г хэвээр үлдээх хэрэгтэйОчгэрэл Огноо : 2025 04 04
1. Борлуулалтын орлого 300 сая хүртэл бичил ААН ашгийн 1%-ийн татвар ногдуулдагийг хэвээр үлдээх. 2. НӨАТ төлөгч болох босгыг 300 сая болгох.Хэрлэнтуул Огноо : 2025 04 02
Татвар ногдох орлогын тодорхойлсон заалт нэмэх: Шийдэл: Оршин суугч татвар төлөгч нь хүлээн авсан эрхийн шимтгэлийн орлогоос холбогдох зардлыг хассан дүнгээр татвар ногдох орлогыг тодорхойлно. Тайлбар: Эрхийн шимтгэлийн орлого олгогч тал нь орлогын нийт дүнгээ тусгай хувь хэмжээгээр (10%)-р татвар суутгах үүрэгтэй байгаа нь үндсэн үйл ажиллагаа нь эрхийн шимтгэлийн орлогоор тодорхойлогдох бол холбогдох зардлыг хасах эрхгүй болгосон нь шударга бус байна. Тиймээс оршин суугч татвар төлөгчийн хувьд ОУ-ийн жишгээр татвараа өөрөө тодорхойлон холбодох зардлаа хасан дүнгээс 10 хувийн татвар төлөх нь оновчтой юмС.Түмэнжаргал Огноо : 2025 04 02
1. Хялбаршуулсан горимоор тайлан өгдөгийг хэвээр үлдээж 300 сая 1%-г хэвээр үлдээх 2. Хувь эзэмшил 100% МУ-н иргэн бол НА татвараас чөлөөлнө гэдгийг арай өөрөөр оруулах. Жишээ нь үнийн дүнгээс хамаарч өсөх байдлаар оруулбал зүгээр 3. Жижиг дунд ААН, хувиараа хөдөлмөр эрэхлэлтийг жинхэнэ дэмжсэн хуулийн өөрчлөлт тусгамаар байна. Энэ чинь эсэргээрэй том ААН-үүдийг дэмжсэн хууль болох нь.Хишигт Огноо : 2025 04 01
1. Бичил ААН-үүд хялбаршуулсан горимоор тайлагнах буюу зарлага нотлохгүйгээр 1%-ийн татвар төлдөгийг хэвээр үлдээх. 2. ААН-үүд зарлага нотлоод 300сая хүртэлх орлогод 1%-иар тайлагнадагыг мөн хэвээр үлдээх. /энэ нь жижиг ААН-үүдийг дэмжсэн сайн туршлага байгаа/ Сайн туршлагаа үргэлжлүүлж, улам сайжруулж баймаар байна. Монгол улс иргэдээ дарамталдаг бус дэмждэг байгаасай.Зочин Огноо : 2025 04 01
Хятадаас каргогоор авдаг материалд гаалийн бүрдүүлэлт компаниар хийгдэхгүй, нотлох баримтгүй болж суутганы татвар нэмж төлөх, эсвэл хасагдахгүй зардалд ордог. Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдаатай болгож, каргонуудыг хүлээн зөвшөөрөх баримт өгдөг болгомоор байна аа. Энэний цаана ч өчнөөн асуудал нэмж үүсээд байна.Buyanaa Огноо : 2025 04 01
Борлуулалтын орлого 300 сая төгрөг хүртэл 1% татвар төлөх заалтыг хэвээр үлдээх, ТНО-с ОАТ тооцоологдоод татвараа төлсөн компанийн эзэн ашгиас ногдол ашиг авахдаа ахиад ХХОАТ төлж авдаг давхардлыг арилгах (ногдол ашгиас татвар суутгахгүй байх), Алслагдсан нутгийн хөнгөлөлтийг хэвээр үлдээх, Хагас жил болон жилийн эцсийн тайлангийн хугацааг 8/1, 3/1 болгох саналтай байна.Номин Momoko Огноо : 2025 03 29
300 сая орлоготой бичил аанүүдээ 1 хувьараа татвар төлдөг хэвээр үлдээх зүйтэйТуяа Огноо : 2025 03 28
20.2.7.энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар. -Одоогийн хуулийн энэ заалтыг хэвээр үлдээх-Энэ заалт шинээр эхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг маш том дэмжлэг байсан.Urnaa Огноо : 2025 03 28
Орлого нь 300сая төг хүртэлх жижиг ААН ашгаас 1% татвар төлдөг байсныг хүчингүй болгох саналыг дэмжихгүй байна. Харин өөрийн 100% эзэмшдэг ААн-н авсан ногдол ашигт татвар төлөхгүй гэдгийг дэмжиж байна .Sok Огноо : 2025 03 28
20.2.7.энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар. -Одоогийн хуулийн энэ заалтыг хэвээр үлдээх-Энэ заалт шинээр эхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг маш том дэмжлэг байсанtsendee s Огноо : 2025 03 28
Татварын хуулиудын шинэчлэлийн ТӨСӨЛ дээр одоогийн хуулинд байгаа дараах чухал зүйл заалтуудыг хассан нь УХРАЛТ болохоор байна. Тухайлбал: 📌 Борлуулалтын орлого нь 300 сая ₮ хүртэлх Бичил Жижиг ААН-үүд ашгаасаа 1%-н татвар төлдөг 📌 Борлуулалтын орлого нь 50 сая ₮ хүртэлх (НӨАТ суутган төлөгч биш) Бичил ААН-үүд хүсвэл зардлаа нотлох шаардлагагүйгээр нийт орлогоосоо 1%-н татвар төлж Хялбаршуулсан тайлан гаргадаг. 📌 Борлуулалтын дүнгээс үл хамааран Хувь хүн иргэн хүсвэл зардлаа нотлох шаардлагагүйгээр Ү/а-ны нийт орлогоосоо 1%-н татвар төлж Хялбаршуулсан тайлан гаргадаг. Хуулийн шинэчлэлийн үзэл баримтлал дээр "Жижиг дунд бизнесийн орчныг дэмжинэ" гэж тунхаглачихаад, үүнийхээ эсрэг өөрчлөлтүүд оруулж, Бичил жижиг бизнес эрхлэгчдийн одоогийн Татварын эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл үүсэхээр байнаЗочин Огноо : 2025 03 27
1. Борлуулалтын орлого 300 сая хүртэл бичил ААН ашгийн 1%-ийн татвар ногдуулдагийг хэвээр үлдээх. 2. НӨАТ төлөгч болох босгыг 300 сая болгох.Отгонбилэг Огноо : 2025 03 24
ААН-н бүх төрлийн татвартай холбоотой өр, төлбөрийн мэдээллийг тухай байгууллагын зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг болмоор байна. Энэ нь аж ахуй нэгжүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэн санхүүгийн сахилга батыг сахиулах аргын нэг гэж үзэж байна.Tsatsral Огноо : 2025 03 19
Хуучнаар үлдээх саналтай байнаОргил Огноо : 2025 03 18
90% буцаан олголтыг 3 тэрбум болгохUlambayar Огноо : 2025 03 17
Нөат босго 50 сая байгаа нь буруу багадаа 500 саяаар нэмэгдүүлэх хэрэгтэйЗочин Огноо : 2025 03 14
ААНОАТ-ыг 300 сая хүртэлх борлуулалт орлогод 1 хувиар татвар ногдуулдагыг өөрчлөхгүй байх, НӨАТ төлөгч болох босгыг 300 сая болгох саналтай байна.Уянга Огноо : 2025 03 14
Ааноат ын 400 хүртэл саяын борлуулалтанд 1% ыг Төлөх саналтай байнаГэрэлт-Од Огноо : 2025 03 14
400 сая хүртэлх борлуулалтын орлогодоо 1 хувиар ААНОАТ төлөх.MLY Огноо : 2025 03 14
ААНОАТ-ыг 300 сая хүртэлх борлуулалт орлогод 1 хувиар татвар ногдуулдагыг өөрчлөхгүй байх, НӨАТ-ын босго үнийг 1 хувийн татвартайгаа уялдуулж гаргах саналтай байна.ulzii Огноо : 2025 03 14
400 сая хүртэлх борлуулалтын орлогодоо 1 хувиар ААНОАТ төлөх нь зүйтэй байна. мөн хасагдах зардлын хязгаарлалтын нэмэгдүүлэх нь 5, 10 биш 20-30 хувь болгохСайхан Огноо : 2025 03 13
1. Хуримтлагдсан ашгаас ноогдол ашиг өгөхөд 10% татвар авдгийг 0- лэх / татвараа төлөөд гарсан ашгаа авахдаа давхар татвар төлөөд бга нь шударга бус бн. 2. Бүх ААН-г НӨТ төлөгч болгох , хувь 5% болгох / Зуун айл болон захууд , бөөний худалдаа эрхлэгчид е баримт огт өгдөггүй, нэхэхээр үнэн дээрээ 10% нэмнэ гэх? Ингээд худалдан авалт дээрээ ямар ч нөт бхгүй , орж ирсэн орлого нь шууд НӨТ тооцогддог-с бүх НӨТ төлөгч ААН-үүд байнгын НӨТ өрийн дарамтанд бн!!!! Ихэнх нь хаалгаа барьж бн шүү! ТЕГ-с е баримт олголтын асуудал др хяналт тавих бүрэн боломж бгаа атал хөдөлдөггүй??? Ямар ч ААН бсн НӨТ -өө тайлагнадаг бол бүртгэл зөв явж НӨТ татварыг эцсийн хэрэглэгч төлөх үндэс нь болох бх. 3. Е баримт систем др нэхэмжлэх шивээд шууд орлогод тооцогдож НӨТ нэхэхээ болиочэээ? Ямар тэнэг нь ийм программ зохиодог бн аа??? Нэхэмжлэх-г төлж болно, төлөхгүй ч бж болно шд ээ? Ядаж л 2 сарын дараа мөнгё нь орж ирлээ гэхэд орж ирээгүй мөнгөндөө 2 сарын өмнө НӨТ төлж болно гэж яаж боддог бнаа??????Tuul Огноо : 2025 03 13
НӨАТ-ын босго дүнг 400 сая болгож.ААНОАТ-ыг 400 сая хүртэл 1% татвар төлдөг болговол бичил бизнес эрхлэгчидэд санхүүгийн хүндрэл үүсгэхгүй байх.Х.Эрдэнэтуяа Огноо : 2025 03 13
нөат-н хууль дээр борлуулалт 400 сая хүртэл нөатгүй гэж бгаа юм чинь улядуулаад 400 сая хүртэлх орлого дээр 1%-р аанаот байх нь зөв байх. Тэгэхгүй бол жижиг аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй тусна шүү. Мөн бараг ихэнх аанб-ууд 10% төлөөд 90% буцаан олголтоо авах гэж татварын албанд маш их ачаалал үүснэ. Нягтлан болон татварын байцаагч нарын хооронд маш их зөрчилдөөн үүсэж, татварын буцаан олголт авахтай холбоотой далд нууц хэлэлцээ тохироо үүсэж болзошгүй. Сайн хууль гэж юу вэ гэхлээр хамгийн энгийн ойлгомжтой байх явдал юм. Гэтэл ИТХ-н тогтоол гэх мэтийг бас шүүж үзэж байж татварын хувь хэмжээгээ тодорхойлно гэхлээр мэргэжлийн бус захирлуудад гадаад хөрөнгө оруулагч нарт бас их ойлгомжгүй хууль болох гээд бн. Олон талаас нь харж үзэх хэрэгтэй байх аа. Хуулийг улам л дээрдүүлэх биш маш их төвөгтэй болгоод байх шиг бн.Нараа Огноо : 2025 03 13
1. 300 сая хүртэлх борлуулалтын орлогод 1% -н татварыг хэвээр нь үлдээх саналтай байна. Татварын буцаан олголт 90% хувийг авах гэж аан дарамттай үйлдэл хийхээ болих хэрэгтэй 2. Жижиг дунд ААН дэмжих бодлого явуулахын оронд татвараар дарамтлахаа болих. 3. Нөат босго дүн нэмэхНомио Огноо : 2025 03 13
1. 300 сая хүртэлх борлуулалтын орлогод 1% -н татварыг хэвээр нь үлдээх саналтай байна. татварын буцаан олголт 90% хувийг эргүүлэн авахад шалгуур нь хэт өндөр байдаг буцааж өгөхдөө өр авлага байвал тийш нь суутгадаг ийм системээ болимоор байна. Жижиг бизнес эрхлэгчдийн орчин хангалтгүй байна хөл дээрээ зогсох боломж байхгүй НӨАТ татварын өрөнд орж байна. 2. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулагдсан зардлыг хасагдах зардалд бүртгэх цалингийн сангийн 10%, 5% -р зардлыг тооцож лимит тогтоох нь өөрөө өрөөсгөл байна. 2. НӨАТ-н босгыг нэмэх захын лангууны худалдаачин л сард 50 сая төгрөгийн орлого олж байна. тиймээс НӨАТ-н босгыг 300 саяд хүргэхBolortuul Огноо : 2025 03 13
ЕР нь бол баахан санал цуглуулж, хэлэлцүүлэг хийж МУ даяараа сүр дуйлаан болгочихоод ийм ЦАРАЙ-тай төслүүд өргөн барьж байгаа нь үнэхээр ШУДАРГА БУС, ХАРАМСАЛТАЙ байна. Ямар ч бодит амьдралгүй, мэргэжилтэн нэртэй онолоос цааш мэдлэг, туршлагагүй, татварын байцаагч нэртэй бизнес гэдгийг ойлгодоггүй дарамтлагч нарын гараар орсон төслүүд л харагдаж байна.Номинэрдэнэ Огноо : 2025 03 13
300 сая хүртэлх борлуулалтын орлогод 1% -н татварыг хэвээр нь үлдээх саналтай байнаӨлзийжаргал Баянжаргал Огноо : 2025 03 13
300хүртэлх саяын Орлоготой ААН 1%-р татвар төлөхийг хэвээр үлдээх саналтай.отгонцэцэг Огноо : 2025 03 12
ааноат-ыг 5% болгох 6 тэрбумын шатлалыг 10 тэрбум болгохbb Огноо : 2025 03 12
Start- Up компаниудыг эхний 5 жил татвараас бүрэн чөлөөлөх хэрэгтэй байнаБ.Түвшинтөгс Огноо : 2025 03 11
Хувийн хэвшилүүдийг Ажилчдынхаа ХХОАТ төлсөн дүнгээр НӨАТ -с чөлөөлье. Ажил эрхлэлтийг дэмжье Эдийн засгаа эргүүлье.Нармандах Огноо : 2025 03 03
Жилийн эцсийн тайланг дараа оны 3,1 дотор хагас жилийн тайланг 8,1 дотор илгээх хүсэлтэй байна.Нармандах Огноо : 2025 03 03
ААНОАТ бүх хувь хэмжээг багасгах саналтай байна. Татварын дарамт их байна. Татварын хязгаартай болон хасагдахгүй зардлыг болиулах, үйл ажиллагааны орлого олохтой холбоотой бүх зардлыг хасагдах зардалд оруулах. Үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа бүх хувь хүн хуулийн этгээдийг ибаримт хамруулах. Хууль шинэчлэл болон сургалт мэдээлэлийг нээлттэй хүртээмжтэй явуулдаг байх.Tuya Огноо : 2025 02 26
Жилийн 50саяас бага орлоготой хувь хүн, хуулийн этгээдийн татварын 1 хувьд түрээсийн орлогыг оруулж өгөөч. Тэгвэл бага түрээстэй хувь хүн хамрагдмаар байна. Адилхан л 1 татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй байтал эрхээ эдэлж чадахгүй орхигдоод байна.Henry Огноо : 2025 02 21
دائماً أشارك في 1xbet Sports Betting Egypt – سهل ورائع! أنصح به الآن! Bônus PagbetBolormaa Огноо : 2025 02 21
1. 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол 1%-р татвар төлдөг байсан заалтыг буцаах саналтай байна. 2. 50% болон түүнээс хувь эзэмшдэг компаниас авсан ногдол ашгийг татвараас чөлөөлөх. 100% гэдэг нь арай бодит бус, хязгаарлалсан заалт болох гээд байна. 3. 20.1.2-т заасан шатлалтын 10 тэрбумыг 20 тэрбум болгох. 4. Татвар ногдох орлогоос хасагдах сайн дурын даатгалын зарлын хязгаарлалтыг багасгах. 15%-ийн хязгаарлалтыг 30-50% болгож нэмэх. 5. 17.11.Албан татвар төлөгчийн тухайн улиралд шинээр эзэмшсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг дараагийн сарын эхний өдрөөс эхлэн тооцно. 17.12.Барилга угсралтын шатанд байгаа хөрөнгийг үндсэн хөрөнгө болгон бүртгэж, зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн өдрийн дараагийн сарын эхний өдрөөс эхлэн элэгдэл, хорогдлыг байгуулна. гэсэн заалтуудыг хөрөнгийг ашиглаж эхэлсэн өдрөөс хойш тооцохоор засах. Дараа сарын эхний өдөр гээд дахиад бөөн зөрүү, тооцоолол ажил, эрсдэл үүсдэг үр ашиггүй заалт шүүдээ. 6. Татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэх 4 жил гэсэн хугацааг уртасгаж өгөөчээ. Шинэ, хөрөнгө оруулалт их шаарддаг бизнесүүд хөл дээрээ босох гэж их олон жил болдог. 7. Хуулийн шинэчлэл өөрчлөлттэй холбоотой гарах холбогдох журмуудаа хамтад нь хэлэлцүүлэх.Munkh erdene Огноо : 2025 02 21
1. Tatvariin shatlaliig 6.0 terbumiig 10.0 terbum. 10 terbumiig 15.0 terbum bolgoh 2. Noogdol ashgiin tatvariig 3 huvi bolgon buuruulahНарангарав Огноо : 2025 02 20
ЕР нь бол баахан санал цуглуулж, хэлэлцүүлэг хийж МУ даяараа сүр дуйлаан болгочихоод ийм ЦАРАЙ-тай төслүүд өргөн барьж байгаа нь үнэхээр ШУДАРГА БУС, ХАРАМСАЛТАЙ байна. Ямар ч бодит амьдралгүй, мэргэжилтэн нэртэй онолоос цааш мэдлэг, туршлагагүй, татварын байцаагч нэртэй бизнес гэдгийг ойлгодоггүй дарамтлагч нарын гараар орсон төслүүд л харагдаж байна. Одоо санал авсан нэртэй 2 сар яваад юу ч өөрчлөгдөхгүй ингээд батлагдвал СОЦИАЛИСТ орон болсноо зарла зүгээр.Нарангарав Огноо : 2025 02 20
Татварын хувь хэмжээний шатлалыг нэмсэн ч том аж ахуйн нэгжүүд ердөө 400 сая төгрөгийн татварын хэмнэлт гаргаж байна. Энэ нь бодитой дэмжлэг мөн үү? шатлалын босгуудаа нэмээчээ. 400 сая төгрөг хүртлэх орлогтой аж ахуйн нэгжүүд 1 %-р (хялбаршуулсан горимоор) татвараа төлөх боломжтой болгох. Баахан хөлсний болсон болоогүй нягтлангуудын аманд орж тайлангаа илгээж чадахгүй, хөнгөлөлтөө эдэлж чадахгүй байдалд орно гэдгийг ойлгож байгаа юу?Нарангарав Огноо : 2025 02 20
Ногдол ашгийг зөвхөн 100% эзэмшдэг толгой компанид хуваарилахад чөлөөлж байгаа нь буруу. Томоохон хөрөнгө оруулалтыг хэд хэдэн компани хамтран хөрөнгө оруулалт хийдэг. хуулийн төслөөр 4 компани 10%+20%+50%+20% =100% гэж хөрөнгө оруулалт хийгээд ногдол ашиг авах бол бүгд татвар төлөхөөр болж байна. Хөрөнгө оруулагч нь хэдэн хувь эзэмшдэгээс үл хамааран МУ-д оршин суугч аж ахуйн нэгж бол ногдол ашгийн татварыг бүрэн чөлөөлөх нь зөв шүү дээ. Ингэж дотоодын хөрөнгө оруулалтаа дэмжсэн дүр эсгээд яахавдээ.tegshee Огноо : 2025 02 19
20.1.2.энэ хуулийн 20.1.1-д зааснаас бусад албан татвар төлөгчид доор дурдсан хувиар албан татвар ногдуулна: Албан татвар ногдуулах орлого Суурь хувь Нэмж ногдуулах хувь 6 тэрбум төгрөг хүртэлх 6+ 0-4 6 тэрбум төгрөгөөс дээш давсан 10 тэрбум төгрөг хүртэлх 9+ 0-6 10 тэрбум төгрөгөөс дээш 15+ 0 -10 гэсэн татварын хувь хэмжээг бууруулах мөн нэмж ногдуулах хувь хэмжээ гэсэн интервалыг хасах , татварын хувь хэмжээ тооцоолол тодорхой байх,Бат Огноо : 2025 02 19
Дөнгөж байгуулаад бизнес эрхлэх гэхээр нөат босго 50 сая байгаа нь буруу багадаа 500 саяаар нэмэгдүүлэх хэрэгтэйОюу Огноо : 2025 02 18
Татварын өр дарамт шинээр эхэлж буй жижиг ААН-дэд хүнд тусдаг. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах л гэж үйл ажиллагаа явуулж эхлэхийн татвар гэх өрөнд хасах баланстай бхад орно. Ийм бхад бусад хууль бус зүйлс улам л ихсэх бхдаа уян хатан байиаар бнаИрмүүн Галмандах Огноо : 2025 02 18
Аж ахуйн нэгж 6 тэрбум төгрөгийн ашгаасаа 6%, 10-аас дээш тэрбум төгрөгийн ашгаасаа 15%-ийн татвар төлнө гэнэ. ГЭТЭЛ хувь хүн 10 хүртэл сая төгрөгийн цалингаасаа10%, 10-15сая төгрөгийн цалин авбал 15%, 15-аас дээш сая төгрөгийн цалин авбал 20%-иар ТАТВАР төлөх ХЭВЭЭРЭЭ байх шиг. 200-300тэрбум төгрөгийн НООГДОЛ АШИГ авбал 5%-иар татвар ногдуулж, жилд 20-30сая төгрөгийн цалин авбал 10%-иар татвар ногдуулна. Үүнийг татварын тэгш шударга байдлыг алдагдуулах гэдэг байх. Шууд хэлбэл ШУДАРГА БУС байна. Энэ арай дэндүү биш үү. ХХОАТ-ын ХУВЬ ХЭМЖЭЭГ 1%, 2%, 3%....10%... гэх мэтээр БУУРУУЛМААР БАЙНА. ДОРВИТОЙХОН ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ БОЛ ингэж бөөн хүсэлт, санал,ажил болоод яах юм бэ? Жилийн 9600.0 мянган төгрөгийн цалинд ногдуулах татварыг хөнгөлнө гэнэ. Энэ нь сарын 800,0мянган төгрөгийн цалинд ногдуулах татвар буюу 80,0мянган төгрөг юм уу даа. 80,0мянган төгрөгөөр хүн сард юу хийж, юу худалдаж авч, хэдийг хуримтлуулж , юуг шийдэж чадах юм бол доо. Энэ тоо 2 жил 3 жил 5 жилийн дараа юу ч биш болно. ТОГТМОЛ ТОО тавихаа болимоор байна. Сарын 800,0 төгрөг гэдэг тогтмол тоогоо болимоор байна. 80,0 төгрөг дахиад хууль шинэчлэх хүртэл юу болох бол? ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ 2-ынхоо хольж хутгасныг ядаж засахгүй юм уу? Хуулийн төсөлд байгаа "Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авах, барих, орон сууцны нөхцөл сайжруулахад зарцуулсан төлбөрийн баримтаар нотлогдох дараах зардалтай тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд хөнгөлөлтийн дүн заалт тус бүр 15 сая төгрөг хүртэл байна. 23.3.1.эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандарт хангасан орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө; 23.3.2.гэр хорооллын орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур, дулааны насос худалдан авсан зардал; 23.3.3.аймаг сум, дагуул хот, Нийслэлийн дагуул хот, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, дэд төвийн хилийн цэсийн дотор анх удаа орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө.” гэх мэт толгой эргүүлсэн бөөн нугалаа хугалаа гаргах хөнгөлсөн дүр үзүүлсэн заалтынхаа оронд ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ л Татвар ногдуулах орлогоос хасч тооцоо хийх боломжтой болгочихмоориргэн Огноо : 2025 02 18
Татвар төлөх тайлагнах хугацааг Цагаансараас хойшлуулж 3.01 хүртэл, хагас жилийг Наадмаас хойшлуулж 08,01 хүртэл болгохСүнжидмаа Огноо : 2025 02 18
ААНОАТ-н татварыг жижиг дунд бизнес эрхлэгчдээс эхний 5 жил авдаггүй баймаар байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчийн босгыг өндөр болгомоор байна дор хаяж 5 тэр бум байлгаж байж тэр хүртэлх газрууд чинь учраа олмоор байна шүү дээ. Юу юугүй л татварын өрөнд ороод дампуурч байгаа газрууд их байна. Зүгээр дан ганц борлуулалтын орлого өндөр байлаа гээд ББӨ болон бусад татварын зардлуудаа хасаад үзхээр хүнд олигтой цалин өгч чадахгүй, ашиг ч олсон юм байхгүй дэмий цаг үрсэн болж таараад нэг л их завгүй мөртөө их мөнгөн дүнг нэгээс нөгөөд хувааж шилжүүлж тэр хоорондоо хөдөлмөр цаг хугацаагаараа хохироод л дуусч байгаа бизнес эрхлэгч нар маш их байна. Юм болгоны үнэ нэмэгдсэн байхад борлуулалтын орлогын дүн бүх зүйлийг илэрхийлхэд учир дутагдалтай байна.UNDRAKHBAYAR Огноо : 2025 02 18
НӨАТ-ын хуультайгаа уялдуулж жилийн борлуулалтын орлого нь 400сая хүртлэх бол ААНОАТ-ын хувь хэмжээг хялбаршуулсан горим ашиглаж 1% -аар тайлагнаж төлдөг байх саналтай байна.TSENGEL Огноо : 2025 02 18
Шинээр байгуулагдсан аж ахуй нэгжийн үйл ажиллагаа эрхлээд эхний 5 жилд орлогоос хамаарч татварын хувь хэмжээг 1%-5% байхаар тусгах саналтай байна.Алтанбагана Огноо : 2025 02 18
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бүтэн төлбөл 90% -ыг нь буцаан олгоно гэчихээд буцаан олгохгүй өөр татварт хамаатуулж суутгаж байгаа нь хуулиа зөрчөөд байнаа. Энэ 2 тусдаа өөр татварууд гэсэн нь тодоос тод журам дээрээ тусгагдсан байгаа. Үүнийг нэн яаралтай зогсоох хэрэгтэй. ААН-үүдийг хуурч татварыг нь төлүүлж байгаагаас өөрцгүй. Хуулиндаа, өөр хоорондоо адилгүй татварууыг хамаатуулж суутгахгүй гээд бичсэн, тусгасан байгаа шүү дээ, хуулиа л зөрчөөд байна, өөрсдөө.Алтанбагана Огноо : 2025 02 18
Одоогийн 10% болон 25%-ийн татварын тогтолцоог илүү уян хатан болгож, жижиг, дунд бизнесүүдэд ээлтэй болгох. 1-3 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ААН-үүд → 5% 3-10 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүд → 10% Экспортын чиглэлийн бизнесүүд → Тусгай хөнгөлөлттэй татварын хэмжээ тогтоох (3-5%) ЖДҮ эрхлэгчдэд тусгай татварын хөнгөлөлт олгох Жижиг аж ахуйн нэгжүүдийг эхний 3-5 жил татварын хөнгөлөлттэй (0-5%) байлгах. Гарааны бизнесүүд (start-up)-д 2-3 жилийн турш татварын чөлөөлөлт олгох. Орлого багатай ААН-үүдийн татварыг хялбаршуулах 300 сая төгрөгөөс доош орлоготой компаниудад татварын багц төлбөр тогтоох (сарын 500,000 - 1 сая төгрөг гэх мэт). Үр дүн: Жижиг, дунд бизнесүүдийн өсөлт хурдасч, илүү олон ажлын байр бий болно. Экспортын үйл ажиллагааг дэмжих татварын бодлого хэрэгжүүлэх Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн татварыг бууруулах Монгол Улсын экспортын хэмжээг өсгөхийн тулд ААНОАТ-ын 5%-ийн татварын хөнгөлөлт үзүүлэх. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад тодорхой хугацаанд татварын чөлөөлөлт олгох. Түүхий эд экспортлогчдыг бус, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих Боловсруулсан бүтээгдэхүүн экспортолдог ААН-үүдэд татварын урамшуулал олгох. Зөвхөн түүхий эд гаргадаг компаниудад татварын нэмэлт ачаалал бий болгох. Татварын тайлагнал, хяналтын системийг сайжруулах Татварын тайланг хялбаршуулах Цахим тайлангийн системийг сайжруулж, жижиг бизнесүүдэд ойлгомжтой болгох. Нэг товчлуурын тайлагнал (one-click reporting) нэвтрүүлж, татварын тайлан гаргах процессыг хялбаршуулах. Татварын авлигыг бууруулах Татварын байцаагчдын хяналтыг ил тод болгох, бизнесүүдээс хэтэрхий их дарамт ирдэг асуудлыг шийдвэрлэх. AI, блокчейн суурилсан татварын хяналтын систем нэвтрүүлэх. Нийгмийн хариуцлагатай компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж буй бизнесүүдийг урамшуулах Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг ААН-үүдийг татварын хөнгөлөлтөд хамруулах. Ажилчдынхаа нийгмийн халамж, сургалт, эрүүл мэндэд хөрөнгө оруулж буй компаниудад татварын уян хатан нөхцөл олгох.Лхагважаргал Огноо : 2025 02 18
Сайн байна уу. ААНОАТ-ийн хувь хэмжээг багасгаж өгнө үү. Хэт өндөр татвар нь жижиг дунд бизнес эрхлэгч нарт толгой өөд өргөх боломж өгөхгүй байна.Зол Огноо : 2025 02 17
Аж ахуй нэгжийг үйл ажиллагаагаа эхлүүлсэн өдрөөс эхлэн татвар төлөх босгыг орлогогоос нь хамаарч 3-5жилийн дараагаас ААНОАТ-ыг авдаг болгох хэрэгтэй байна. Ямар ч хөлөө олоогүй бөөн өр зээлээр эхэлж байж л бөөн татвар төлөөсний өрөнд орчих юмаа. Банк хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй 6н сар явуулсан байжыж зээлжих эрх үүсгээд байхад тэр хугацаанд чинь өчнөөн л асуудал гардын ш дээ. Хасахаар эхэлж бгаа хүмүүс чинь ядаж татварт өгч бгаа мөнгөө зээл нтртээ өгч өргүй болж хөлөө олчоод Улсдаа төлөх юмаа төлье л дээTsendmaa Огноо : 2025 02 17
90%n bytsaan olgolt deer ax dyygiin xxk nariin borlyylaltiin orlogo niilber dyngeeree tootsogdoj bgaa n shydraga bys bnaa xyvitsaa bxgyu tys tystaa 100% xurungu oryylalttai yul ajillagaa yavyylj bgaa neg negneesee bysad gazryydad zardag yneeree l baraa ajil yulchilgee avdag zygeer l neg ovogtoi bsnaaraa niit borlyylaltaar tootsyylna gedeg tatvar tulugchiig demjix bish 1 aild 1 l xxk bx eostoi gesen daramt umyy? Ene zaaltiig xasmaar bna.Otgontsetseg Gurbazar Огноо : 2025 02 17
Аж ахуйн нэгжүүдийн татварыг багасгах нь зөв.Ankhaa Огноо : 2025 02 17
Tatwaraa bagasgamaar bnod Огноо : 2025 02 17
Sain bna uu…baiguulgiig hul deeree bostol tatwaraa bagasgah heregtei bnaaa..baiguulga sanhuugiin batalgaatai bolson tsagt heden huwi ch bsan hamaagvi tatwaraa tuluud yawj bmar bhiin…