”Төсвийн байгууллагын нягтлан бодогчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-д санал авах тухай

Дуусах огноо:

This browser does not support inline PDFs. Please download the PDF to view it: Download PDF

Ирсэн санал

  1. Ариунаа Огноо : 2023 09 28

    Төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт орон нутгийн нэмэгдлийг өгдөг болмоор байна. , ТҮ- ТЗ рүү ормоор бна.цалингаа нэмүүлмээр бна.Бид улны цөлин авчихаад өндөр хариуцлагатай ажил хиийж бна.Ур чадварыг сар бүр тогтмол авдаг болмоор бна.
  1. нягтлан Огноо : 2023 09 27

    Аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан бол ур чадварыг өгөх л хэрэгтэй. Нягтлан бодогч нарын ажил ачаалал ихтэй, хэдий цахим системд шилжсэн ч гэсэн ачаалал буруугүй. ТҮ -ний ажилчдад орон нутгийн нэмэгдэл, 5 жилийн тэтгэмж хамруулж өгмөөр байна.
  1. Нягтлан Огноо : 2023 09 25

    Нягтлан маш хариуцлага өндөртэй, байнгын тасалдалгүй үргэлжилдэг ажил. Ганц үсэг зөрүүлэхэд, ганц таслал орхиход олон сөрөг дагавар гардаг. Хяналт шалгалт их, одоо хууль нь улам л чангараад байгаа хэрнээ цалин, нэмэгдлийн хэмжүүр нь яг хэвээрээ. 1.5 жилийн нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэлд хамрагдмаар байна. Энэ байдлаараа жишээлэхэд соёлын мэргэжилтнээс бага үндсэн цалингаар 3 байгууллага давхар хариуцаж нягтлан хийж байгаа хүн хөнгөн мэргэжилтний ажлыг л сонгоно шүү дээ. ЭМТ үйлчлэгч, жолооч, нягтлангийн үндсэн цалин адил боловч үйлчлэгч жолооч орон нутгийн нэмэгдэл авдаг, харин нягтланд байдаггүй, нягтлан ажлын хариуцлагаа бодоод үйлчлэгчийн ажил сонгоно.Төсвийн байгууллагат нягтлан олдохгүй жил болж байна.
  1. ОРОН НУТГИЙН ХӨӨРХИЙ НЯГТЛАН БОДОГЧ Огноо : 2023 09 25

    Аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан бол Балансийн урамшуулал өгдөг өгдөг.Сар бүр ур чадварыг өгөх л хэрэгтэй. Дээрээс нь нягтлан бодогч нарт зэрэг өгмөөр бна, цалин хөлсийг нэмэгдүүлж биднийг ТҮ гэдэг нэрнээс ТЗ болгохгүй бол угаагч, жижүүр, галч шиг л боловсролгүй түвшинд харагдуулж үнэлэгдэж байна.Мөн орон нутгийн нэмэгдэл авдаг болмоор бна.Ачааны хүндийг үүрч байгаа бид дандаа ямар нэгэн нэмэгдлээс ангид ялгаварлан гадуурхуулж байна.АНХААРАЛДАА АВААД ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛИЛЛАХЫГ ХҮСЬЕ.
  1. Нягтлан бодогч Огноо : 2023 09 25

    Төсвийн байгууллагын нягтлан бодогч бид нар маш их шалгалтанд байнга шалгуулж байна. Үүнтэй адил бидний ажлыг үнэлмээр байна. Мөн олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа нягтлан бодогчдыг мэргэшсэн нягтлан бодогчын сургалтанд улсаас төлбөрийг төлөн хамруулмаар байнаа. Улсын томоохон сургууль бол ачаалал ихтэй үүнийг дагаад үүрэг хариуцлага дагадлдах ажилууд их байдаг. Үүнийг анхаарч 2 нягтлантай болгох асуудлыг бодож үзнэ үү.
  1. Энхцэцэг Огноо : 2023 09 25

    нягтлан бодогч ямар нэгэн нэмэгдэл байдаггүй ээ цалинг нэмэгдүүлэх орон нутгийн нэмэгдэл олгох зэргийн нэмэгдэл 5 жилийн тэтгэмжинд хамруулах зэрэг олон асуудал байна.ТЗ -г нэмээд одоо суманд нягтлан хийх хүн олдохгүй байна.
  1. Б.Болормаа Огноо : 2023 09 25

    1. Засгийн газар болон аймгаас олгож байгаа орон нутгийн нэмэгдлийг ТҮ албан хаагчдад олгох /суманд ажиллаж байгаа нягтлан, нярав, үйлчлэгч, жолооч, жижүүр, манаачид авдаггүй./ 2. Бүх зүйлд ТҮ албан хаагчид хасагдаж байна. Энэ асуудлыг цэгцлэх
  1. Ж.Сэлэнгэ Огноо : 2023 09 25

    нягтлан бодогч нарын бүх хийх ажил цаг хугацаатай цагалбарын дагуу явагддаг энэ 1-р шалгуур үзүүлэлт 2. Аудитын дүгнэлт болон бусад хяналт шалгалтаар илэрсэн зөрчил Нийтлэг саналаа нэг мөсөн оруулчихая Нягтлан бодогч нарыг ТЗ ангилалд оруулах, эсвэл орон нутгийн нэмэгдэл, 5 жилийн тэтгэмжинд хамрагддаг болгох Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг доод хэмжээ гэж баталсан нь байгууллагын даргын үзэмж болсон. Цалингаа нэмүүлэх гэж, ур чадварын нэмэгдэл авах гэж нэг хүнийг царайчилдаг. Суманд зөвхөн ТҮ-р цалинждаг хэдэн албан хаагч л юм юмнаас хоцорч байна.
  1. Нягтлан Огноо : 2023 09 24

    Сумын ЗДТГ-н нябо хийдэг.Сумандаа ганцаараа 3 байгууллага хариуцдаг ч цалин хамгийн бага. 1.Орон нутгийн нэмэгдэл 2.Ур чадварын нэмэгдэл 3.Балансын урамшуулал 4.Итх-с ажил хавсарсан нэмэгдэл 5.5-н жил тогтвор сууршилтай ажилласан бол тэтгэмж авах БИД БҮХЭН ХАРИУЦЛАГА, АЖЛЫН АЧААЛАЛ ИХ
  1. Нягтлан Огноо : 2023 09 23

    нягтлан бодогч нарт зэрэг өгмөөр бн, цалин хөлсийг нь нэммээр бн, орон нутгийн нэмэгдэл өгмөөр бн сангийн яамаа Мөн няравын ур чадварийг нягтлан бодогч дүгнэдэг баймаар байна ажлаа хийхгүй, ажилдаа ирэхгүй няравын ур чадварыг бүтнээр дарга мэдэж олгодгийг болих хэрэгтэй.Нярав бол ямарч ажил ачаалалгүй дарга нартай холбоо үүсгэсэн дэл сул болгонийг наашин цаашин зохицуулагч нар ,Төрийн сан ямарч ачаалалгүй статистик мэргэжилтэн болгоод санхүүгээс гаргах хэрэгтэй суманд илүүц орон тоо Нягтлангийн ажил ачаалалын 30 хувьд ч хүрдэггүй Цалин өндөр,,,,Төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт орон нутгийн нэмэгдлийг өгөхгүй байгаа нь шударга бус байна ТЗ ээр цалинждаг санхүү алба дарга төрийн сантай ижил түвшинд Нягтлангийн цалин байх естой,ТҮ дотороо нягтлан дээд боловсролтой хариуцлага өндөр ачаалал их амралтгүй илүү цаггүй маш их мэдээ тайлан гаргах гээд завгүй гэр бүлдээ цаг бага гардаг, 1,2 Гарын үсэг зурдаг 2 хүндээ акт торгуул хариуцлага ирдэг учираас хариуцлага өндөр шигээ нягтлан цалин өндөр баймаар бна,Энэ санхүү нягтлан нарын асуудалыг доривтой шийдэхгүй бол хоошид нягтлан хийх хүссэлтэй хүн үнэнч хүн ховор болнооооооо
  1. Энхжаргал Огноо : 2023 09 23

    Сайн байцгаана уу мэргэжил нэгт эрхэм нөхөд өа.Дараах саналыг дэвшүүлж байна. 1.Нябо,эдийн засагч нарын шатлалыг Тү12 ,тооцооны нябо нарыг Тү10,нярав нарын шатлалыг ТҮ7 болгох 2.Тухайн салбарт ажиллаж буй нябо нарт 5жил тутамын 6 сарын тэтгэмж олгох.Миний биeэ нь эрүүл мэндийн салбарт 25 жил ажиллаж бна.АУ чиглэлийн сургуулийн эдийн засаг төгссөн бол тэтгэмж авдаг.Харин анагаахаас бусад чиглэлийн сургуулийн санхүүгийн чиглэлээр төгсвөл авдаггүй хуулийн цоорхой бгаа. 3 .Орон нутгийн нэмэгдэл 20 хувь олгох 4.Мэргэжлийн зэрэг болох МНБ нэмэгдлийг анх авах нь 15%,хугацаагүй болоход нь20% олгодог болох.
  1. Bilguunmaa Огноо : 2023 09 22

    Bagsh nar shig tawan jil tutamd nemegdel awah mon undsen tsaling nemeh nybo nart zereg olgoh
  1. Нягтлан Огноо : 2023 09 22

    Нягтлан мэргэжил хариуцлага өндөртэй олон программ дээр ажиллаж олон тайлан гаргадаг боловсролын нягтлан л гэхэд 14 программ дээр ажилладаг мэдээ тайлан хоцроовол хариуцлага тооцно. Бид орон нутгийн ч нэмэгдэлгүй ямарч тэтгэмж байхгүй төрийн үйлчилгээгээр цалинжих нь арай л харьцангуй юмаа стресс их хариуцлага өндөр хэцүү мэргэжил шүү ойлгох хэрэгтэй шүү баяр наадмаар тайлантай аудиттай гээд шинэ жил наадам цагаан сараар гэртээ үзэгддэггүй хүмүүс бид нар байхдаа
  1. Bulaga nyraw Огноо : 2023 09 22

    TV-IIN NayGTLAN NAYRAW nariin tsaling nemj Oron nutgiin tetgemj nemegdeld hamruulj mun bagsh Nartai Adil 3 jiliin tetgemjid hamruulmaar bna.turiin ajliig hj hj hamgiin baga tsalin awmaargvi bna
  1. төсвийн нягтлан бодогч Огноо : 2023 09 22

    Ур чадварын нэмэгдлийг мөн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг сар бүр өгч баймаар, орон нутгийн нэмэгдэл, 3-н жилийн тэтгэмжид ня бо нарыг хамруулах хүсэлтэй байна. Мэргэжил ур чадвар шаардахгүй туслах багшаас бага цалин авч байна.Хөдөө орон нутагт нягтлан бодогч ажиллах хүн олдохгүй л байна.
  1. Эрүүл мэндийн төвийн нягтлан Огноо : 2023 09 22

    1.Алдаа зөрчилгүй санхүүгийн сахилга бат сайн ажилласан бол ур чадварын нэмэгдэлээ авах хэрэгтэй, хувь нэмэх 2.Орон нутгийн нэмэгдэл олгох , хөдөө орон нутагт тогтвор сууришилтай ажилласны тэтгэмж олгох “Тамгын газрын нягтлангууд авч болоод байгаа ч Эмнэлэг, Сургууль, Цэцэрлэгийн нягтлангууд хамрагддаггүй гэвч бид нэг л бүсэд ажилладаг”
  1. Нягтлан Огноо : 2023 09 22

    1.Алдаа зөрчилгүй санхүүгийн сахилга бат сайн ажилласан бол ур чадварын нэмэгдэлээ авах хэрэгтэй, хувь нэмэх 2.Орон нутгийн нэмэгдэл олгох , хөдөө орон нутагт тогтвор сууришилтай ажилласны тэтгэмж олгох / Тамгын газрын нягтлангууд авч болоод байгаа ч Эмнэлэг, Сургууль, Цэцэрлэгийн нягтлангууд хамрагддаггүй гэвч бид нэг л бүсэд ажилладаг /
  1. Болормаа Огноо : 2023 09 22

    Ур чадварын нэмэгдэл олгох зөв. Сүүлийн үед цаасны хэрэглээ багасгаж байна, хаанаас ажиллах боломжтой интернэт хэрэглээ гэж байгаа боловч ялгаагүй л байнга суудаг, илүү цагаар ажилладаг хэвээрээ байна. Цаг хугацаанд яарсан, ээлжийн амралтаа бүрэн эдлэж чаддаггүй, хариуцлага өндөр, сэтгэл санааны хямрал ихтэй хэцүү ажил болоод л байна даа.
  1. Санал Огноо : 2023 09 22

    1. Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журмыг Хүн амын бодлого, хөделмөриин сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 хамтарсан тушаалаар баталсан ба уг журамд нябог хамааруулсан байдаг тул журмын төсөлд хасах заалт тусгах 2. өмнөх журмын шалгуур үзүүлэлтийг төсөлд оруулах 3. энэ төсөлд няраваа бас оруулах нь зөв байх аа 4. Одоо мөрдөж байгаа цалингийн сүлжээнд доод жишгийг заасан байгаа бөгөөд зарим байгууллагуудын нябогийн цалин улсын байцаагчийн цалингаас өндөр, зарим нь доод жишгээрээ авч байгаа тул мэргэжлийн цалингийн сүлжээ бий болгох хэрэгтэй 5. Мөн нягтлан бодогчийн сургалт явуулаад төгсгөж байгаа сургалтын байгууллагуудыг болиулмаар байна 4 жил сурсан мэргэжил, 45 хоног суусан сургалт хоёр өөр шүү дээ
  1. Dulam Огноо : 2023 09 22

    Ур чадварын нэмэгдлийг сар бүр мэргэжлийн зэргийн нэмэгдлийг мөн орон нутгийн нэмэгдэл, 5н жилийн тэтгэмжид ня бо нарыг хамруулсан байна. Мэргэжил ур чадвар шаардахгүй туслах багшаас бага цалин авч байна.
  1. Ж.Солонго Огноо : 2023 09 22

    Аль ч байгууллагын нягтлан бодогч нар маш хариуцлагатай, ачаалалтай ажилладаг тул ур чадварын нэмэгдлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Орон нутгийн нэмэгдэл авдаггүй, ихэвчлэн илүү цагаар, амралтын өдөр хүртэл шаардлага гарвал ажилладаг хэрнээ илүү цагийн хөлс авдаггүй шүү.
  1. Миний муусайн нягтлангууд Огноо : 2023 09 19

    Өмнө нь байсан дараах шалгуур үзүүлэлтүүдийг оруулж өгмөөр байна 1.Улирал, жилийн тайлан тэнцэл, төсвийн төслийг хугацаанд нь үнэн зөв гаргасан байх 2.Анхан шатны бүртгэлийн хөтлөлт, баримтын боловсруулалтыг тухай бүрт нь хийж, данс бүртгэлд тусгасан байх 3. Өр, авлагын барагдуулсан байх 4..Батлагдсан төсвийг хэтрүүлээгүй байх Үнэлгээнд доорхи саналыг оруулж байна. 5:Нийт үнэлгээ Ур чадварын нэмэгдлийн хувь а. 90-100 оноо 25 хувь б. 80-89 оноо 20 хувь в 70-79 оноо 15 хувь г. 60-69 оноо 10 хувь
  1. Ц.Ундаралмаа Огноо : 2023 09 19

    Энэ өдрийн мэнд.Орон нутгийн нэмэгдэл авмаар байна насаараа санхүүгийн ажил хийчихээд насны эцэст юу юу ч үгүй хохирмооргүй байна үүргээ гүйцэтгэсэн бол эрхээ эдэлмээр л байна.Төрийн Аудитын шалгалтаар асуудалгүй гарсан бол бүтэн жилээр нь хэл амгүй ур чадварыг нь өгч болдоггүй юм уу бага цалинтай мөртлөө хариуцлага өндөртэй ажил шүү дээ иймэрхүү байдалтай өшөө их удвал санхүүгийн ажлыг сэтгэл зүтгэлээрээ олон жил хийх нягтлан бодогч олдохгүй .
  1. Төсвийн байгууллагын нягтлан бодогч Огноо : 2023 09 19

    1. ТҮ ангилалын ур чадварын шалгуур үзүүлэлт аль дээр үеийн 95 оны шалгуур үзүүлэлтээр дүгнэгддэг. (Нябо нар адилхан энэ шалгуураар явж бгаа) Энэ шалгуур үзүүлэлтээ сайжруулах эсвэл энэ ангилалаас нябо нарын ангилалыг хасч мэргэжлийн гэсэн тодотголоо оруулж 382 дугаар тогтоол дээрээ нэмж оруулах. 2. Заавал мэргэшсэн нябо болж байж нэмэгдэл авах эрх үүсдэг. Нябо нараа мэргэшсэн, ахлах, тэргүүлэх, гэх мэтээр ажилласан жил болон мэргэжлийн ур чадвар, ачааллыг нь хараглзан өөр зэрэг дэв нэмж оруулан нэмэгдлийг нв шийдвэрлэх боломж байж болох уу? 3. Балансын урамшууллыг төсөвтөө багтаан авч болно гэсэн ерөнхий нэг л үг өгүүлбэр байдаг бөгөөд энэ төсвийн шууд захирагч нарын үзэмжээр шийдэгддэг зүйл болоод байна. Бид гуйж барин арай гэж 1 сар эсвэл 2 сараар авдаг. Заримдаа үндсэн цалингийн 50 түүнээс дээш гэх өчүүхэн юм л олгогддог. Тиймээс энэ тоог тодорхой болгох хэрэгтэй гэж бодож байна. Баярлалаа.
  1. Төсвийн нягтлан Огноо : 2023 09 18

    Төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт орон нутгийн нэмэгдлийг өгөхгүй байгаа нь шударга бус байна. ТЗ, ТҮ цалингийн ялгаа их болсон.
  1. нябо Огноо : 2023 09 18

    ур чадвараа сар болгон авмаар байна. хөдөө орон нутгийн нэмэгдэл авмаар байна. цалин хөлсөө нэммээр байна шүү
  1. ГЭРЭЛТЗАМ Огноо : 2023 09 18

    Нягтлангуудад баланс зөрчилгүй бол мөн ажлын ачаалал хариуцаж байгаа үйл хжиллагааны чиглэл олон зэргийг харгалзан өгдөг баймаар байна. Орон нутагт ажиллаж байгаа бол нэаэгдоээ яагаад авч болохгүй гэж. Мөн няравын ур чадварийг нягтлан бодогч дүгнэдэг баймаар байна ажлаа хийхгүй, ажилдаа ирэхгүй няравынур чадварыг бүтнээр дарга мэдэж олгодгийг болих хэрэгтэй.
  1. Нягтлан Огноо : 2023 09 18

    Аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан бол ур чадварыг өгөх л хэрэгтэй. Дээрээс нь нягтлан бодогч нарт зэрэг өгмөөр бн, цалин хөлсийг нь нэммээр бн, орон нутгийн нэмэгдэл өгмөөр бн сангийн яамаа

Санал хүсэлт оруулах :








САНГИЙН ЯАМ © 2023 он