“Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн төсөл

Дуусах огноо:

This browser does not support inline PDFs. Please download the PDF to view it: Download PDF

Ирсэн санал

  1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан Огноо : 2023 08 28

    Мэргэжилтнүүдийн цалингийн суурь ялгааг арилгамаар байна. Бүгд ижилхэн суурь цалинтай баймаар байна. Харин ажилсан жил, ажлын туршлага, зэргийн нэмэгдэл энэ тэр нэмэгдээд явахад асуудалгүй шүү дээ. Мөн амралтын хоног Хөдөлмөрийн тухай хуультайгаа уялдмаар байна.
  1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан Огноо : 2023 08 25

    ХАА-ны мэртэжилтэн, Төслийн Санхүүгийн мэргэжилтэн нар инженерүүдийн адил л нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд ТХН-ийн цөм нь болж өдөр тутам хамгийн их ачаалалтай ажилдаг тул цалинг мөн харгалзаж өндөр байлгах хэрэгтэй. Хамгийн их ачаалалтай, хамгийн их хариуцлагыг хүлээж ажилдаг эдгээр туршлагатай мэргэжилтэн нарыг энэ санал болгож буй цалингаар ажиллуулах нь улам л хэцүү болж байна. Тиймээс суурь цалинг 5 саяаас дээш болгох саналтай байна
  1. Батцэцэг Огноо : 2023 08 24

    ҮРГЭЛЖЛЭЛ 11.16.1. Тайлан гэдэгт ямар тайланг ойлгох, ХШҮ ажилтны 11.16.4т заасан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцын тайлан эсэхийг тодорхой тусгах. Зарчим нь ЗГ-ын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хэрэгжилтийн явцын тайлан төслийн зохицуулагч хариуцах бол ХШҮ ажилтан зорилт, арга хэмжээ, шалгууруудын явцын үнэлгээг хариуцах нь зөв байх; 11.16.4. явц утгыг хасах, хэрэгжилтийн үнэлгээ байдлаар тусгах, ЗГ-ын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу ХШҮ хийхэд шаардагдах тайлан мэдээллийг холбогдох мэргэжилтнээс авч хөндлөнгийн байр сууринаас үнэлэх зохицуулалттай байдаг, 11.16.4 заалтад хамаарах дэд хэсгүүдэд холбогдох мэргэжилтний тайлангуудыг боловсруулахаар зарчмын зөрүүтэй тусгагдсан байгааг эргэн харах; 11.16.4.3. журмын 11.16.2, 11.16.3 заалтуудын агуулгатай ижил тусгагдсан байна. Өмнөх саналын адил ЗГ-ын 2020 оны 206 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу ХШҮ хийхэд шаардагдах тайлан мэдээллийг холбогдох мэргэжилтнээс авч хөндлөнгийн байр сууринаас үнэлэх зохицуулалттай байдаг, энэ заалтад хамаарах дэд хэсгүүдэд холбогдох мэргэжилтний тайлангуудыг боловсруулах байдлаар зарчмын зөрүүтэй тусгагдсан байгааг эргэн харах; 12.2.2. заалтад хавсралтын дугаарыг буруу оруулсан байна.
  1. Батцэцэг Огноо : 2023 08 24

    ҮРГЭЛЖЛЭЛ 7.10.8.6 дахь бүтцийг өөрчлөлт хийх агуулга 6.11 дэх заалт дах саналын адил орон тооны бүтэц бол тодорхой тусгах; ерөнхий утгатай байгаа тул ялгаатай байдлаар ойлгож болох зохицуулалт байна. 7.10.11. Хуралд орлох ажилтан томилох зохицуулалтыг оруулж өгөх; ТУХ-ны гишүүдээс аливаа томилолт ээлжийн амралттай байх хугацаанд товлосон хугацаанд хурлыг зохион байгуулах давуу талтай. 7.12.4. нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид нэгээс дээш захирал томилж болох зохицуулалт нь энэ журмын 7.12.6 заалт дахь нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид зохицуулагч, санхүүгийн ажилтан, ХАА нэг орон тоотой байна гэж тусгасан заалттай зарчмын зөрүүтэй байна. Тодруулбал, нэгдсэн төсөлд хэрэгжүүлэх ажилтнууд нэг нэг орон тоотой байх хэдий ч нэлээд хэдэн захирал байх боломжтой зохицуулалт байна. 7.12.4 заалт зайлшгүй шаардлагатай бол урьдчилсан нөхцөлийг тусгах; 8.2. Уг заалтаар хоёрдмол санаа илэрхийлэхгүйгээр төслийн ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахгүй гэдгээр шууд тусгах; 8.7.2. Энэ тайлан, дүгнэлт хуулбар байж болох байх; Эдгээр ажилтныг томилохдоо харьяа төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас саналыг хүргүүлж, Сангийн сайдын тушаал гарсан байдаг. Иймд уг тайлан заавал эх хувиар байх шаардлагагүй байна. 8.9. Найруулгын алдаатай байна. Тодруулбал, 3-р хавсралтад төсөлд бүрэн дуусгавар болтол ажилласан байдал зөвхөн нэг хэсэгт хамаарахаар байтал бүх шалгуур хамаарахаар тусгасан байна. 8.11.2. Санхүү, ХШҮ ажилтны хувьд эрх бүхий албан тушаалтан гэдгийг тодорхой болгох, тодруулбал эрх бүхий ажилтанд төслийн захирал, төрийн нарийн бичгийн дарга г.м аль алин нь хамаарахаар нээлттэй шийдэл байна. 8.14.5. Уг нөхцөлийг бий болгосныг шүүх тогтоох учир “шүүхээр тогтоогдсон” гэж тодорхой тусгах; 8.19.2 заалтын гэрээний хугацаа дууссан гэж тусгасан хэсэг 1 жил болоод ажилтнуудыг солих боломжтой нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ агуулгыг сайжруулж тусгах саналтай. Ажилтнуудтай байгуулж буй гэрээг үнэлэх цаад зарчим нь хариуцлагажуулах, гүйцэтгэлийг чанаржуулах зорилготой хэдий ч ХАГ үнэлгээгээр 90с дээш хувь авсан ч жилийн хугацаа дууссанаар гэрээг дуусгавар болгох боломжтой болж байгаа юм. Иймд журмын 8.20 дах заалтын нөхцөл биелээгүй бол ажилтнуудын ХАГ үргэлжлүүлэн сунгах зохицуулалтыг нэмж тусгах; 9.4.10, 9.4.11. заалтын дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа шилэн дансны вэб сайтад оруулах боломж программын хувьд байдаггүй тул программыг засуулах саналтай. Тодруулбал тус сайтад ХАА төлөвлөгөөг жилийн 1.25 дотор нэг удаа л оруулах боломж байдаг.
  1. Батцэцэг Огноо : 2023 08 24

    Журмын өөрчлөлтөд найруулга, нэршил, зохицуулалтын хоорондын уялдаа холбоо, агуулгын ойлгомжтой тодорхой байдал болон мөн зарчмын саналуудыг илэрхийлэн журмын заалт тус бүрт тайлбар оруулан саналаа хүргүүлж байна. 2.1. энэ журамд төслийн санхүү, ХАА, ХШҮ-ний ажил үүргийг нарийвчлан зохицуулж өгсөн тул ЗГ-ын 206 тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-г нэмж тусгах; 3.1.1. Журамд зээлийн тусгайлсан хэлэлцээрт өөрчлөлт оруулах харилцааг журамласан байна, гэтэл мөн энэ журмын зарим заалтад ерөнхий хэлэлцээрт тусгайлсан зохицуулалт байгаа эсэхийг харах агуулга бүхий заалт (6.10) байгаа зэргээс ерөнхий болон тусгай хэлэлцээрийн ялгаатай зохицуулалт байгаа тул энэ хоёр ойлголтыг салгах; Мөн 3.1.1. Монгол улсын хуулиар хэлэлцэн баталж байгаа зээлийн гэрээнүүдийг зээлийн ерөнхий хэлэлцээр гэсэн байна. Иймд гэрээ гэсэн үгийг хэлэлцээр үгээр тусгах; 6.3.2. Тухайн хөгжлийн түншид санал болгох үндэслэл - Энэ агуулга хэрэгждэг эсэх??? Төслийг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх танилцуулгын хүрээнд боловсруулах судалгааны баримт тул хөгжлийн түншээ урьдчилан байдлаар төлөвлөж болох эсэхийг эргэн харах; 6.3.5. гадаад зээл болон дотоод эх үүсвэрийг хамруулна - Мөн шаардлагатай эсэх??? Саналын хүрээнд танилцуулагдах судалгааны баримтад санхүүжилтийн гадаад болон дотоод эх үүсвэрийг урьдчилан тогтоосон байдлаар тусгаж болох эсэхийг эргэн харах; 6.5. заалт 6.4.4. дэх заалттай агуулга нэг байна. 6.6. Энэ журамд гадаад зээлийн гэрээний талаар томьёолоогүй, гадаад зээлийн гэрээ гэсэн агуулга байхгүй. Нэршлүүдийг анхаарах; 6.7, 6.8, дугаар заалтуудад мөн гадаад зээл гэж тусгагдсан байна. 6.10. Ерөнхий хэлэлцээр, зээлийн гэрээ г.м гэрээний төрлийг олон байдлаар нэрлэсэн байгааг заалтынхаа агуулгад нийцүүлэн засах; Тодруулбал, тусгайлсан зээлийн хэлэлцээр эсвэл зээлийн ерөнхий хэлэлцээр алинд хамааралтай болохыг тодорхой тусгах; 6.10. Энэ журамд хариуцсан яамдын сайдыг журмын 3.1.5-т заасныхаа дагуу “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж тодорхойлж тусгасан хэдий ч зарим заалтуудад тухайлбал 6.10, 7.11.2, 7.12.3, 9.2.23 заалтуудад ЗГ-ын гишүүн гэсэн нэр томьёог хэрэглэсэн байгааг засах; 6.11. Бүтэц гэсэн агуулгад орон тооны бүтцийг хамааруулах бол ойлголтыг тодорхой тусгах; Мөн төслийн бүрэлдэхүүний талаар ойлголтыг тодорхой журамлах; Тодруулбал, барилга байгууламж барих төсөлд бүрэлдэхүүн байх эсэх? 6.11.5. төслийг өөрчлөх үндэслэл, шалтгаан бүхий зохицуулалтад өөрөөр хэлбэл 6.11-т хамаарахгүй агуулга байна. Энэ заалтыг агуулга ижил 6.12-тай нэгтгэх;
  1. Төслийн инженер Огноо : 2023 08 23

    Төслийн нэгжийн цалин сүүлийн хэдэн жил өөрчлөлт ороогүй. Төрийн албан хаагчийн цалин жилдээ бага, багаар нэмэгдэж байгаа. Одоо орж байгаа өөрчлөлт нь дахиад 10 жил өөрчлөгдөхгүй гэж үзвэл одоо байгаа цалинг 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн төслийн хэрэгжилт цаг хугацаатай, нарийн төлөвлөгөөний дагуу явагддаг тул илүү цагаар сууж ажиллах шаардлага ихээхэн гардаг. Олон улсын төслүүдийн хувьд гадаад улс орнуудад үнэлгээ өндөр байдаг тул төсөл дээр чадвартай, туршлагатай, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах үндэс нь цалин байна. Иймд, төслийн инженерүүдийн цалинг 10-12 сая, бусад ажилтуудын цалинг 8-10 сая болгож нэмэгдүүлэх, мөн төслийн нэмэгдлийг журмын дагуу олгодог байх, нэмэгдлийн хувийг тооцохдоо магистр, докторын зэрэг нэмэгдлүүд нь бүх албан тушаалтны хувьд адил байх. Жишээ нь одоогоор албан тушаалаас шалтгаалж зэргийн нэмэгдэг өөр байна.
  1. Төслийн захиргааны туслах ажилтан Огноо : 2023 08 23

    Юуны өмнө цалин бол хамгийн чухал асуудал, төслийн ажилтны цалингийн доод түвшинг 4-5 сая төгрөг болгох. /жолооч, туслах ажилтан, орчуулагч, мэргэжилтний цалин хэтэрхий бага байна/. Инженерийн цалинг 7 саяас буулгахгүй байх. Одоогийн цалинд тогтвортой ажиллах ажилтнуудыг олоход хэцүү байна. Голдуу ажлын ачаалал, цалин багатайн улмаас ажлаас хурдан гарч байна. Цалин бага тогтооход ур чадвар, туршлагын шаардлагад нийцээгүй хүн орж ирэх эрсдэлтэй байна. 2.1 дээр Хөдөлмөрийн хуулийг нэмж оруулмаар байна. Ер нь энэ журам Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн заалтууд нэлээн хэд байна лээ. /ээлжийн амралт, тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны амралт гэх мэт г.м./ 7.10.8.4 ТХН-ийн ажилтны Хөлсөөр ажиллах гэрээг сунгах, гэрээг дуусгавар болгох, цуцлах, хариуцлага тооцох асуудлыг ТУХ шийдвэрлэх нь зохимжгүй гэж үзэж байна. Ер нь Хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээр бус төсөл хэрэгжих хугацаагаар байгуулдаг болгох. 7.10.17 Утгагүй заалт байна. Бичиг хэргийн гэдгийг хасах. Ер нь ТУХ зохион байгуулахтай холбоотой зардлыг ТХН-ийн урсгал зардлаас санхүүжүүлж болно гэх. 7.11.2 Төслийн хугацаанд шаардлага гарвал ТХН-ийн бүтэц, орон тоог өөрчилж болно гэж нэмэх. 7.11.13 Бие даасан зөвлөх хувь хүн юуг гүйцэтгэж болно гэж байгаа нь тод. биш байна. Энэ хүний яаж цалинжуулах зохицуулалт харагдахгүй байна. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан олон чиг үүргийг давхар гүйцэтгэдэг бол Хөдөлмөрийн хуулийн дагуу цалингийн нэмэлт авдаг зохицуулалт оруулах. 8.1-т Хөдөлмөрийн хуулийг дурдах. 8.4 Хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээр биш төсөл дуусах хугацаагаар байгуулах. Энэ журмын дагуу ажилтны цалин тогтоох, Хөлсөөр ажиллах гэрээ байгуулах процесс маш удаан байна. Сонгон шалгарсан ажилтны цалинг томилсон тушаал гарахынх нь өмнө тогтоогоод томилоход нь цалинг нь шийдсэн баймаар байна. 8.9 Заавал Төсөл хэрэгжүүлэх нэгж биш, төсөл гэж өөрчлөх. ТХН-ийн ажилтнуудын гэрээг жил бүр үнэлэх заалтыг хасах. 8.14.2 нь хүний эрхийг зөрчсөн заалт байна. Хүн ямар ч шалтгаанаар ажлаас өөрийн хүсэлтээр гарах эрхтэй болов уу. 8.21, 8.22 заалтыг Хөдөлмөрийн хуульд нийцүүлэх. 11.1 Сарын тайланг хасах. Улирал, хагас жил, бүтэн жилээр байхад хангалттай. Хэрвээ сарын тайланг гаргавал дараа сарын 10-ны дотор гэх. Хөлсөөр ажиллах гэрээ: 1.2 Төсөл дуусах хүртэл гэх. 1.5 Ажилтны дансыг заахгүйгээр тухайн ажилтны нэр дээрх дансанд шилжүүлнэ гэх. 1.7 Хүндэтгэх шалтгаанаар тухайн жилд биеэр эдлээгүй амралтыг нөхөн эдлүүлнэ гэх. 1.9. Хүндэтгэх шалтгаанаар тухайн жилд биеэр эдлээгүй бол мөнгөн урамшуулал олгох гэж өөрчлөх. Журмын хавсралт: Магистр, докторын нэмэгдэл бага байна. Багадаа 10 хувь болгох. Мэргэжлээр ажилласан хугацааны нэмэгдэл бага байна. Багадаа 20% болгох.
  1. NOMUN.B Огноо : 2023 08 23

    Хөлсөөр ажиллах гэрээний гол үндсэн шинж чанар нь тодорхой хугацаанд хөдөлмөрлөх буюу тухайн гэрээнд заасан үйлчилгээг гэрээнд заасан чанарын дагуу үзүүлэх нь голлох үүрэг байдаг. Иймд хөлсөөр ажиллах гэрээ нь хөдөлмөрийн гэрээтэй адил хөдөлмөрийн хуульд заасан хангамж баталгааг ажилтанд олгодоггүй боловч богино хугацаанд хийгдэх өндөр ур чадвар шаардсан ажилд хөлсөөр ажиллах гэрээг илүү өргөн хэрэглэдэг учир цалин хөлсний хэмжээг олон улсын түвшинд нийцүүлэн нийцүүлэн цалингийн доод хэмжээг 1,000 ам.долларын хэмжээнд тэнцүүлэн тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна.
  1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан Огноо : 2023 08 23

    Цалингийн доод түвшнийг 4000000 төгрөг болгох. Зарим төслүүд дээр гэрээ, эрх зүй хариуцсан буюу гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх ажлын хариуцсан орон тоо байхгүй байгаа нь төслийг явуулахад хүндрэлтэй байгаа нь ажиглагдсан. Зарим төслүүд нэлээн олон гэрээтэй хэрэгждэг учир. Энэ чиглэлийн мэргэжилтэн байхгүйгээс үүдэн бусад өөр мэргэжлийн хүмүүс гэрээний хэрэгжилтэд хяналт тавих хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. Иймээс аливаа төсөлд гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн заавал байна гэсэн заалт оруулах саналтай байна.
  1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан Огноо : 2023 08 23

    Цалингийн нэмэгдэл – Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа журмын дагуу боловсролын зэргийг харгалдан үзэж нэмэгдлийг тооцно гэж заасан. Практик дээр төслийн нэгжийн ажилтан ажиллаж байх хугацаандаа мэргэжил боловсролоо дээшлүүлж магистр болон докторын зэрэг хамгаалсан тохиолдол нэмэгдлийг тооцож олгодоггүй бөгөөд анх тогтоосон цалингийн хэмжээгээр үргэлжлүүлэн тооцдог. Гэвч журмын дагуу тухайн ажилтны гэрээний биелэлтийг жил болгон дүгнэн гэрээ сунгах асуудлыг шийддэг. Хөлсөөр ажиллах гэрээг сунгах тохиолдолд цалин хөлсийг ахин тооцоолж, олгох ёстой нэмэгдлийг журмын дагуу олгох тухай тусгаж өгөх шаардлагатай байна.
  1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан Огноо : 2023 08 23

    Цалингийн нэмэгдэл – Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа журмын дагуу боловсролын зэргийг харгалдан үзэж нэмэгдлийг тооцно гэж заасан. Практик дээр төслийн нэгжийн ажилтан ажиллаж байх хугацаандаа мэргэжил боловсролоо дээшлүүлж магистр болон докторын зэрэг хамгаалсан тохиолдол нэмэгдлийг тооцож олгодоггүй бөгөөд анх тогтоосон цалингийн хэмжээгээр үргэлжлүүлэн тооцдог. Гэвч журмын дагуу тухайн ажилтны гэрээний биелэлтийг жил болгон дүгнэн гэрээ сунгах асуудлыг шийддэг. Хөлсөөр ажиллах гэрээг сунгах тохиолдолд цалин хөлсийг ахин тооцоолж, олгох ёстой нэмэгдлийг журмын дагуу олгох заалтыг 8 дугаар зүйлийн 8.18 дугаар заалтад тусгаж өгөх шаардлагатай байна.
  1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан Огноо : 2023 08 23

    Цалин хөлс – Төслийн богино хугацаанд хугацаатайгаар өндөр ур чадвартай, дотоод болон олон улсын байгууллагын харилцан уялдааг ханган ажиллах чадвартай өндөр гадаад хэлний мэдлэгтэй мэргэжилтнүүдийг авч ажиллуулдгийг харгалзан цалингийн ангиллын хамгийн доод түвшнийг 4,000,000 сая гэж тогтоон, санхүү, худалдан авах, хяналт шинжилгээ үнэлгээ, бусад мэргэжлийн ажилтнуудын цалинг 6,000,000 – 7,000,000 болгох шаардлагатай гэж үзэж байна.
  1. Төслийн захиргааны туслах ажилтан Огноо : 2023 08 23

    Төслийн туслах ажилтнуудын цалин хэтэрхий бага байна. Олон чиг үүргийг гүйцэтгэдэг, ажлын өндөр ачаалалтай ажилладаг, хүний нөөц, баримт бичиг, орчуулга, хурал уулзалт зохион байгуулах, баримт бичиг, төлөвлөгөө тайлан боловсруулахад оролцдог, өндөр шалгуурт тэнцэж орж ирсэн, төслийн бүхий л баримт бичгийг хариуцан маш өндөр хариуцлагатай ажлыг хийдэг боловч бага цалин дээр ажиллахад ажилд удаан тогтоохгүй, тухайн ажилтан уг орж ирэх сонирхолтой хүн ховор, орж ирсэн хүн нь ажлаас хурдан гарах г.м. нөхцөл үүсэж байна. Иймд туслах ажилтнуудын цалинг хамгийн багадаа 4 сая төгрөг болгох. Одоогийн журмын төсөлд тусгасан 2500000 төгрөг нь төслийн ажилтны хувьд битгий хэл ер нь хэтэрхий бага байна. Мөн журам дахин хэзээ шинэчлэгдэх нь тодорхойгүй, ойрын хугацаанд юмны үнэ асар хурдан хяналтагүй өсөж байна. Энэ нөхцөлийг анхаарч үзэхийг хүсье.
  1. Baigali orchnii mergejilten Огноо : 2023 08 23

    Цалин хөлс – Төслийн нэгжийн ажилтнууд төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын даалгаврыг судалж, боловсруулах, гэрээ байгуулах явцад хууль зүйн болон техникийн зүгээс хэлэлцээрийг хийх, зөвлөх үйлчилгээний явцад зөвлөхийн хүргүүлсэн тайланг хянаж санал өгөх, зөвлөх үйлчилгээний гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг нарийн мэргэжлийн болон англи хэлний маш өндөр мэдлэг шаардсан ажил хийдэг. Тухайн ажилтны цалин хөлс нь гүйцэтгэж буй ажлын чанар, гүйцэтгэлтэй шууд холбоотой түүнчлэн олон улсын байгууллагын зүгээс төслийн нэгжийн ажилтнуудыг Дотоодын Зөвлөх гэдэг байр сууринаас хандаж шаардлага тавин ажилладаг учир цалингийн ангиллын хамгийн доод түвшнийг 4,000,000 сая гэж тогтоон, санхүү, худалдан авах, хяналт шинжилгээ үнэлгээ, бусад мэргэжлийн ажилтнуудын цалинг 6,000,000 – 7,000,000 болгох шаардлагатай гэж үзэж байна. Цалин хөлс – Төслийн богино хугацаанд хугацаатайгаар өндөр ур чадвартай, дотоод болон олон улсын байгууллагын харилцан уялдааг ханган ажиллах чадвартай өндөр гадаад хэлний мэдлэгтэй мэргэжилтнүүдийг авч ажиллуулдгийг харгалзан цалингийн ангиллын хамгийн доод түвшнийг 4,000,000 сая гэж тогтоон, санхүү, худалдан авах, хяналт шинжилгээ үнэлгээ, бусад мэргэжлийн ажилтнуудын цалинг 6,000,000 – 7,000,000 болгох шаардлагатай гэж үзэж байна.
  1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан Огноо : 2023 08 23

    Цалин хөлс – Төслийн нэгжийн ажилтнууд төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын даалгаврыг судалж, боловсруулах, гэрээ байгуулах явцад хууль зүйн болон техникийн зүгээс хэлэлцээрийг хийх, зөвлөх үйлчилгээний явцад зөвлөхийн хүргүүлсэн тайланг хянаж санал өгөх, зөвлөх үйлчилгээний гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг нарийн мэргэжлийн болон англи хэлний маш өндөр мэдлэг шаардсан ажил хийдэг. Тухайн ажилтны цалин хөлс нь гүйцэтгэж буй ажлын чанар, гүйцэтгэлтэй шууд холбоотой түүнчлэн олон улсын байгууллагын зүгээс төслийн нэгжийн ажилтнуудыг Дотоодын Зөвлөх гэдэг байр сууринаас хандаж шаардлага тавин ажилладаг учир цалингийн ангиллын хамгийн доод түвшнийг 4,000,000 сая гэж тогтоон, санхүү, худалдан авах, хяналт шинжилгээ үнэлгээ, бусад мэргэжлийн ажилтнуудын цалинг 6,000,000 – 7,000,000 болгох шаардлагатай гэж үзэж байна.
  1. Төслийн инженер Огноо : 2023 08 23

    Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой, өмнө хийгдэж байгаагүй, хариуцлагатай ажлууд, жишээ нь бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байдаг. Иймээс төсөл дээр нарийн мэргэжлийн, чадвартай, тууштай ажиллах боловсон хүчин хамгийн чухал байна. Ялангуяа дэд бүтцийн төслүүд дээр нарийн мэргэжлийн, туршлагатай, англи хэлний мэдлэгтэй инженерүүд шаардлатагай байдаг. Эдгээр шаардлагуудыг хангасан инженер, мэргэжилтнүүдийг төсөл дээр тууштай ажиллуулахын тулд олон улсын хэмжээний өндөр цалин буюу 10 саяас дээш тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
  1. Dulguun Огноо : 2023 08 22

    Журмын 11.16.4.4. заалтын "хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийн явц" гэдэг Журмын 11.16.4.5. заалтыг хэлж байгаа юм биш үү? Журмын 11.16.4.5. заалтын "сар бүр" гэдгийг "улирал бүр" болгох. Журмын 11.16.4.4. заалт, Журмын 11.16.4.5. заалт 2 нэг санааг 2 өөр үгээр хэлээд байх шиг байна. Журмын 12.1 болон 12.2 заалтууд хоорондоо авцалдахгүй, зөрчилдөөд байна. Төсөл албан ёсоор дуусгавар болохоос өмнө яаж хамгийн багадаа 3 сарын өмнө эцсийн тайлан гаргах вэ? Журмын 12.3 заалтын "төсөл хэрэгжүүлэгч байгууллага" гэдэгт "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж нэмж оруулах. Төслийн дуусгавартай холбоотой асуудлыг зөвхөн төсөл хэрэгжүүлэгч байгууллага шийдэх байдлаар оруулж болохгүй. СЯ хариуцлага бас хүлээх ёстой. Журмын 3-р хавсралт. "4-р багана буюу Төсөл хэрэгжүүлэх нэгжид амжилттай, тогтвортой ажилласан байдал" - Энэ хэсгийг төслийн тоо биш төсөлд ажилласан жилээр тооцмоор байна. Нэг хүн нь богино хугацаатай төслүүдэд олон удаа ажлаад, харин нэг хүний төсөл сунгагдсаар байгаад 10+ жил болсон байхад төсөлд ажилласан жил нь ижил, тэгэхдээ төслийн тоо нь богино хугацаатай төсөлд ажилласан хүнд давуу байдал үүсч, шударга бус байна.
  1. Dulguun Огноо : 2023 08 22

    "7.12.7. Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид төсөл, арга хэмжээний онцлог, хэрэгцээ шаардлагаас хамааран батлагдсан төсөвт багтаан мэргэжлийн ажилтнуудыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр томилон ажиллуулж болно." - Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулаад, сонгон шалгаруулалт зарлахад заавал СЯ-наас заавал зөвшөөрөл авах шаардлагатай гэсэн утгатай юм? Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг СЯ-ны тушаалаар байгуулдаг тул зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байна. "8.5. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг туршилтын хугацаагаар томилсон тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээг туршилтын хугацаанд нийцүүлэн байгуулна." - Энэ заалтыг хасах. Ажилд орохын тулд өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн хүний амьдралын баталгааг "туршилтын хугацаа" гэдэг зүйлээр устгаж болохгүй. "8.16. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн зохицуулагч, санхүүгийн, худалдан авах ажиллагааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах эсхүл хариуцлага тооцох саналыг уг гэрээний хугацаа дуусгавар болохоос 15 (арван тав)-аас доошгүй хоногийн өмнө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, шаардлагатай бол хөгжлийн түнштэй зөвшилцөнө." - Энэ заалтаас "сунгах," хэсгийг хасах. Журмын 8.18 заалтад сунгалтын талаар байна. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулж байгаа хөлсөөр ажиллах гэрээг "дуусгавар болгох" , "цуцлах" талаар тодорхой болгох. Энэ 2 үг тусдаа ойлголттой тул тусдаа ашиглах. "8.20.1. төсөл, арга хэмжээ цаашид хэрэгжихгүй болсон;" - Энэ заалтыг 8.19 хэсэгт оруулах. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж гэрээ дуусгавар болоход "цуцална" гэхэд ажлын байранд шийтгэл аваад ажлаас халагдаж байгаатай ижил байна. "8.20.12. өөрийн хүсэлтээр, жирэмсний амралт авсан, ар гэрийн болон эрүүл мэндийн бусад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон." - Энэхүү заалт хэтэрхий хүнлэг биш байна. Амьдралын явцад санаанд ороогүй зүйл тохиолддог ба энэ заалтаас харахад эмэгтэйчүүдийг ажлын байрнаас шахаж байгаа юм шиг байна. Ажил эсвэл гэр бүл, аль нэгийг нь сонго гэж хүнд тулгаж байна. Бас зарим төсөл дуусахгүй сунгагдсаар байгаад 10+ жил болдог тохиолдолд эмэгтэй хүнийг хүүхэдтэй болж болохгүй, өвдөж болохгүй, ар гэр нь огт өвдөж болохгүй зэрэг байдлаар ажлаас шахаж байна. "9.3.4. Төсөл, арга хэмжээний хүрээнд үйлчилгээ үзүүлэх гэрээт ажилтан болон бие даасан зөвлөхүүдийн цалин, аудитын төлбөрийг зээлийн гэрээнд тусгайлан заагаагүй бол төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардлын төсвөөс санхүүжүүлэхгүй." - Ихэнх зээлийн гэрээнд "аудитын төлбөрийг" энэ зардлаас гаргана гэж тусгайлан заагаагүй тул энэ заардлыг хаанаас гаргахаа тодорхой болгоно уу. Зардал гарахгүйгээр аудит хийж болдог болсон юм уу?
  1. Нарийн мэргэжил Огноо : 2023 08 22

    "Нарийн мэргэжил" ангиллыг сэргээх саналтай байна. Монголд хамгийн тулгамдсан асуудал бол "мэргэжлийн буюу мэргэшсэн" байх. Мэргэшсэн хүмүүсийг төсөлд ажиллахыг дэмжихийн тулд цалинг 6 сая хүртэл нэмж "даргын хүн" биш "мэргэжлийн хүн" авах шаардлагатай. Зарим хүн мэргэжилтний оронд зөвлөх авна гэж байна. Зөвлөх нь 1. өндөр үнэтэй, 2. богино хугацаанд гал унтраах байдлаар ажилладаг, харин мэргэжлийн хүн бодлогын уялдаа, үйл ажиллагааны үр дүнд анхаарч, мэргэжлийн байгууллага хоорондын зохицуулалт хийдэг. Монголд санхүүгийн ажилтан олон байна, харин нарийн мэргэжлийн мэс засалч ховор байх шүү. Мэс засалчийг үйлчилгээний ажилтан (үйлчлэг)-тай адилтгахгүй байхыг хүсье. Төсөлд ажлын онцлогоос хамаарч нарийн мэргэжлийн хүн 1-2 зайлшгүй байх шаардлагатай. Өгсөн цалингаасаа илүү үр ашигтай байх болно. Гол нь шударга сонголт хийх хэрэгтэй.
  1. Төслийн санхүүгийн ажилтан Огноо : 2023 08 21

    Одоогийн байгаа гэрээний заалтаар бол Төслийн санхүү, худалдан авалт, мониторингийн ажилтнуудад тавих шаардлага өндөр хэрнээ бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад ямар ч шаардлага тавьдаггүй тэгсэн мөртлөө ачаалал ихтэй дээрх ажилтнуудтай харьцуулахад өндөр цалин авдаг шударга бус тогтолцоогоо эргэж хармаар байна. Төслийн худалдан авалт, зарцуулалтыг өндөр байлгахад нарийн мэргэжлийн ажилтнуудын үүрэг хариуцлага тодорхой хэмжээгээр байдаг ч ажилдаа хариуцлагатай хандахгүйгээс болж үүсэж байгаа хариуцлагыг дээрх ажилтнууд нь үүрч байна. Иймээс үүрэг хариуцлагаа жигд тавьж шударга хандмаар байна.
  1. Нарийн мэргэжилтэн Огноо : 2023 08 21

    Нарийн мэргэжилтэн болон инженерийн цалинг бусад захиргааны ажилтан, санхүү, хяналт шинжилгээ, худалдан авалтын ажилтнуудтай ижил цалинжуулах нь мэс засалчийг үйлчилгээний ажилтантай харьцуулж байгаатай ижил билээ. Нарийн мэргэжил болон инженерийн цалинг 6 сая төгрөг болгох саналтай байна.
  1. Demberel Namsrai Огноо : 2023 08 18

    Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тушаалын хавсралт “ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ, ҮНЭЛЭХ ЖУРАМ”-ын зарим заалтыг өөрчлөх тухай санал 1. Төслийн захирал, төслийн зохицуулагч нарын чиг үүргийн хүрээ, эрх, үүргийг нарийвчлан тодорхой заах /7.8, 7.9 дэх заалтууд/, 2. Төслийн санхүүгийн ажилтан, худалдан авалт хариуцсан ажилтан, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан нарыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага дангаар томилдог болгох /7.11.10. дахь заалт/, 3. “7.11.12. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаагаар 3 (гурав) хүртэлх сараар түр томилон ажиллуулж болно.” гэснийг хасах, Учир нь: Тухайн төсөлд ажиллах хүн сонгон шалгаруулалтад тэнцвэл урьд хийж байсан ажлаасаа чөлөөлөгдөөд томилогддог тул туршилтаар ажиллуулах тухай ойлголт байж болохгүй. 4. Төслийн ажилтнуудын ээлжийн амралтын хугацааг ажлын 15 өдөр байгааг өөрчилж нийгмийн даатгал төлж ажилласан хугацаатай нь уялдуулан ялгаатай болгох, 5. Хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл /8.20.12/-д байгаа “жирэмсний амралт авсан” гэдгийг хасах, 6. Төслийн зохицуулагч, ажилтныг төсөл хэрэгжүүлэгч байгууллага буюу яамны Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлдөг тул төсөлд ажилласан хугацааг төрийн байгууллагад ажилласнаар тооцох, 7. Төсөлд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах тохиолдолд төрийн албан хаагчийн эдлэх нийгмийн халамж буюу тодорхой хугацааны цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж авдаг байх,
  1. Төслийн ХАА ажилтан Огноо : 2023 08 17

    8 сарын 10-ны өдөр Төслийн ажилтны оруулсан саналтай санал нэг байна. Одоогийн суурь цалингийн жишгийг 2015 онд тогтоож байсан бөгөөд үүнээс хойш ам. долларын ханш 75 хувиар өсч, энэ хэмжээгээр хэрэглээний барааны үнэ өссөөр байна. Инфляцын түвшин ч 2021, 2022 онуудад тус бүр 13%-ийг давсан байна. Төслийн хүрээнд ажилладаг бие даасан зөвлөхүүдийн сарын цалин хөлсийн хэмжээ нь ч төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчдынхаас хэт зөрүүтэй байдаг. Зөвлөхүүд сардаа 1,500-2,000 ам. долларын цалин хөлс авч байхад төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчид нь 3,5 сая төгрөг ч хүрэхгүй цалин авч байна. Журамд ойр ойрхон өөрчлөлт оруулж чадахгүй тул ирэх жилүүдийн валютын ханш, инфляцын түвшинг ч тооцох хэрэгтэй байх. Дээрх нөхцөл байдлуудыг бодолцож үзвэл суурь цалинг хамгийн багадаа 80% нэмэх эсвэл бие даасан зөвлөхүүдийн жишгээр ам. доллароор дүйцүүлэх шаардлагатай байна. Цалин энэ хэвээр бага, журам нь хуулиадаас (Монгол Улсын Үндсэн Хууль, Хөдөлмөрийн тухай хууль гэх мэт) давсан хатуу нөхцөлтэй байгаад байвал төслийн нэгжүүдэд ажиллах хүн цаашдаа улам л олдохгүй байх.
  1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан Огноо : 2023 08 17

    Журмын 2 хавсралт: Инженерүүдийн цалинг багадаа 6 сая төгрөг, мэргэжилтнүүдийн цалинг багадаа 5 сая болгох. Орчуулагчийн цалингийн доод хэмжээг 5000000 төгрөг, Туслах чиг үүргийн ажилтны /Оффис менежер, захиргааны ажилтан/ цалингийн доод хэмжээг 4000000 төгрөг болгох эсхүл туслах ажилтан нь орчуулга г.м. үүргийг хавсран гүйцэтгэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн жишгээр 40 хувийн нэмэгдэл авах байдлаар өөрчлөх.
  1. Дээгий Огноо : 2023 08 17

    Төслөөс төсөл дамжаад ажиллаж байна. Жирэмсний амралт авах болоход нийгмийн даатгалыг төлөх механизм байхгүйгээс эмэгтэйчүүд хохирч үлддэг. Энэ дээр нэг гаргалгаа байдаг бол эмэгтэйчүүдээ дэмжсэн том дэмжлэг болно.
  1. Нарийн мэргэжил Огноо : 2023 08 16

    Шийдвэр гаргах хүмүүс нь хэн нь ямар ажил хийдэгийг ялгана биз дээ! Мэс заслын эмч, үйлчилгээний ажилтан 2-ыг адилтгаж үзээд байх юм!!! Магистр, Доктор 2-ын нэмэгдлийн хувь адилхан ч байх шиг!!! Ингэж үнэлүүлэх байсан бол гадаадад олон жил сурч Доктор болох ямар шаардлага байна аа!!! Оюуны ажил, үйлчилгээний ажлыг ялгаж үнэлээсэй билээ! Нарийн мэргэжлийн цалин, үнэлэмж бууруулсанд гомдолтой байна!!!
  1. Бусад Огноо : 2023 08 14

    Энд бичсэн саналуудыг уншиж байхад санхүүгийн хүмүүс нь л хамаг юмыг нь хариуцаад хамаг юмыг нь хийгээд байдаг мэт бичжээ. Бусад мэргэжлийн хүмүүс нь цөөхөн байгаад дуу хоолой нь хүрэхгүй буруу ойлголт өгөхөөр байна. Үнэхээр бусад мэргэжлийн хүмүүс нь ач холбогдолгүй, юу ч хийдэггүй юм бол орон тоог нь хасаад ажлыг нь санхүүгийн хүнээрээ хийлгээд цалинг нь нэмчих хэрэгтэй дээ. Тэгш байдлаар хандах байх гэж найдаж байнаа.
  1. Төслийн ажилтан Огноо : 2023 08 10

    1. 4-р тушаал нь 196-р тушаал дээр тусгагдсан цалин хөлсийн нэмэгдлийг тооцохтой холбоотой заалтыг дордуулсан. Жишээ нь, бакалавр зэргийг харгалзаж үзэхээ болисон, мэргэжил дээшлүүлсэн байдлыг харгалзаж үзэхээ болисон, ажлын туршлагад хамаарах жилийн тоог нэмсэн, төсөл дээр ажилласан туршлагыг зөвхөн тухайн төслийг дуустал нь ажилласан байх шаардлагыг тавиж тус тус дордуулсан. Ингэж өөрчилсөн нь ямар зүйлийг үндэслэл болгосон нь тодорхойгүй тул ажилтанд хамаарах байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Үүнийг 196-р тушаалын дагуу өөрчлөх. 2. Суурь цалингийн жишгийг анх хэрхэн тогтоосон бэ? Журмын төсөл дээр тус бүрийг 1 сая төгрөгөөр нэмсэн байна. Үүнийг мөн ямар аргачлал, үндэслэлээр тогтоосон бэ? Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчдын хувьд яам, олон улсын байгууллага, зөвлөхүүд гээд маш олон оролцогч талуудыг дунд зохицуулах ажлуудыг өдөр тутам гүйцэтгэдэг тул ажлын ачаалал бодит байдал дээрээ их гэдгийг ойлгох нь зүйтэй. Бид төрийн албан хаагчтай адил хөдөлмөрийн гэрээ хийдэггүй тул богино хугацаагаар ажилладаг, тогтмол ажлын байргүй байдаг, илүү цагаар их ажилладаг, цалин хөлсөөс гадна ямар нэгэн урамшуулал, хөнгөлөлт, мөнгөн дэмжлэг байдаггүй, төсөл дууссан ч төсөл хаахтай холбоотой баримт бичиг бэлтгэх зэргийг цалингүй гүйцэтгэдэг. Мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчид ажлаас гарах тохиолдол их байгаа тул бусдын ажлыг давхар гүйцэтгэх тохиолдол маш их байна. Дараагийн хүнээ авья гээд зар тавиад ч цалинг нь голоод хүмүүс сонирхдоггүй. Төслийн үйл ажиллагааг тасалдуудахгүй гэсэндээ нэмэлт цалингүй бусдын ажлыг давхар хийгээд л явдаг. Энэ мэт бодит байдал дээрээ бидний хувьд өдөр тутмын ажлууд амаргүй байдаг. Одоогийн суурь цалингийн жишгийг 2015 онд тогтоож байсан бөгөөд үүнээс хойш ам. долларын ханш 75 хувиар өсч, энэ хэмжээгээр хэрэглээний барааны үнэ өссөөр байна. Инфляцын түвшин ч 2021, 2022 онуудад тус бүр 13%-ийг давсан байна. Төслийн хүрээнд ажилладаг бие даасан зөвлөхүүдийн сарын цалин хөлсийн хэмжээ нь ч төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчдынхаас хэт зөрүүтэй байдаг. Зөвлөхүүд сардаа 1,500-2,000 ам. долларын цалин хөлс авч байхад төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчид нь 3,5 сая төгрөг ч хүрэхгүй цалин авч байна. Журамд ойр ойрхон өөрчлөлт оруулж чадахгүй тул ирэх жилүүдийн валютын ханш, инфляцын түвшинг ч тооцох хэрэгтэй байх. Дээрх нөхцөл байдлуудыг бодолцож үзвэл суурь цалинг хамгийн багадаа 80% нэмэх эсвэл бие даасан зөвлөхүүдийн жишгээр ам. доллароор дүйцүүлэх шаардлагатай байна. 3. Шинэ журам хэзээ хэрэгжиж эхлэх бэ? Хэрэгжиж эхлээд хэзээ хөлсөөр ажиллах гэрээнд өөрчлөлт оруулж болох бэ?
  1. Санхүү, хяналт шинжилгээ үнэлгээний ажилтан Огноо : 2023 08 10

    Та бүхнийг журмын шинэчлэлийн ажлыг эхлүүлж нээлттэй санал авч байгаад талархаж байна. Гэхдээ хэдэн анхаарах асуудал байна. Төслийн санхүү, худалдан авалт, хяналт-шинжилгээ мониторинг ажилтнуудын ачаалал хэт их, хариуцлага, дарамт ихтэй, ээлжийн амралтаа авах боломжгүй байдаг. Хуучин журам дээр инженер, нарийн мэргэжлийн ажилтнууд санхүү, ХАА-с 1 сая төгрөгөөр илүү үнэлэгддэг байсан. Гэтэл төслийн нэгжийн бусад ачааллыг хуваалцдаггүй, бие даасан зөвлөх байдалтай ажилладаг, цаг баримталдаггүй гэх мэт хайхарамжгүй хариуцлагагүй асуудал их гаргадаг. Үндсэн ажлын чиг үүргээс гадна ТХН-ийн бүх дотоод ажлын ачааллыг санхүүгийн ажилтан хүлээдэг. Түнш байгууллага, сангийн яам, хэрэгжүүлэгч яамнаас цаг тухайд мэдээлэл авах шаардлага гарахад энэ хүмүүс л бүх мэдээлэл зүйлсийг бэлтгэж гаргаж бгөдөг ба бичиг цаасны ажил маш их байдаг. Жил бүр төгрөгийн ба валютын гээд 2 тайлан бэлтгэж эхний хагас жил тайлан, аудит гэсээр байгаад өнгөрдөг. ТХН-ийн хүний нөөц, бичиг хэрэг, архив гээд ажлын даалгаварт тусгаагүй нэмэлт бүх ажлыг хүлээж авдаг. 1. Эдгээр нөхцлийг харгалзан үзэж ХАА, санхүүгийн ажлтны цалингийн суурийг 5 саяас эхлэх хэрэгтэй. 2. Ээлжийн амралтын хугацааг эргэн харна уу 3. Ажилтнууд ажлын байраа солиход дараагийн төсөлд авахгүй байх тухай заалтаа эргэн харна уу, тогтворой ажиллуулахын тулд энэ заалт орсныг ойлгож байгаа боловч зарим төслийн удирдах ажилтнууд дараим үзүүлдэг, зүй бус харьцдаг, ёс зүйгүй үйлдэл гаргадгаас болж ажилтнууд ажлын байраа солихоос аргагүй байдалд ордог гэдгийг харалзаж үзэх ёстой байх
  1. Төслийн ажилтан Огноо : 2023 08 09

    Төслийн захиргааны туслах ажилтны цалин, орчуулагчийн ажлыг хэдийд ч бусад ажилтнаас доогуур тавьдгийг ойлгохгүй байна. Иймээс энэ албан тушаал дээр хүн орж ирэх, удаан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэхгүй байна. Тэд адилхан л төслийн ажилтан. Төсөлд ажилласан туршлагатай, англи хэлний өндөр мэдлэгтэй, олон улсын байгууллагатай хамтран ажиллах чадвартай, баримт бичиг боловсруулах чадвартай г.м. олон өндөр шалгуурт тэнцэж орж ирсэн. Ажлын маш өндөр ачаалалтай ажилладаг, чөлөө авахад хүртэл хэцүү байдаг учир нь байхгүй хооронд нь ажлыг орлох хүн барагийн олддоггүй. Захиргааны туслах ажилтан нь төслийн бүх баримт бичгийн хадгалалалт хамгаалалтыг хуулийн дагуу хариуцах, баримт бичиг боловсруулах, хянах, орчуулга хийх, хүний нөөц асуудал хариуцах, хурал уулзалт зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх албажуулах, оффис, аж ахуйн асуудал хариуцах, тайлан мэдээ гаргах г.м. олон чиг үүрэгтэй. Орчуулагчийн хувьд төсөл, салбарын талаар сайн мэддэг, салбарын үг, хэллэгийг сайн мэддэг, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай хүн байх шаардлагатай. Иймд эдгээр ажилтны цалинг бусад ажилтнаас зөрүү багатайгаар тогтоох, өөрөөр хэлбэл багадаа 4500000-500000 сая төгрөг болгох хэрэгтэй. Журам дахин хэзээ шинэчлэгдээ билээ, инфляц, улс орны нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ удаад цалинг сайтар нэмэх хэрэгтэй.
  1. Төслийн санхүүгийн ажилтан Огноо : 2023 08 09

    7. 9.2.12. Төсөл, арга хэмжээний хүрээнд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийн эрх нээлгэх хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч төлбөрийн гүйлгээний баримтын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр болон цахим системээр ирүүлнэ – ҮҮНИЙГ ХЯЛБАРШУУЛАХ БОЛОМЖ БИЙ ЮУ? Гэрээ байгуулах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж, гэрээг хэрэгжүүлэгчийн талаас ТНБД байгуулдаг. Тайлан хүлээн авах акт, бараа хүлээн авах актыг холбогдох мэргэжилтэн, төслийн захирал болон ТНБД хянаж гарын үсэг зурдаг. Нэгэнт ажлын гүйцэтгэлийг хянаж хүлээн авсан байхад Төлбөрийн хүсэлт дээр 2-р гарын үсгийн хэрэгжүүлэгч яам зурж + цахим системээр илгээхэд баталгаажуулж, харин санхүүжилтийн хүсэлтийг ТХН-ээс хүргүүлж, цаг хэмнэх боломж бий юу? Жич: Санхүүжилтийн бичиг гаргахад ойролцоогоор 12 хүнээр дамждаг ба хэдэн өдөр зарцуулах нь тодорхойгүй. 8. 9.2.22. Төсөл, арга хэмжээний хүрээнд үйлчилгээ үзүүлсэн бие даасан зөвлөхийн хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмын 9.2.21-д заасны адил шийдвэрлэнэ. – БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨХ НДШ-н ЗАРДЛЫГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ? Зөвлөхөөс бүх татвар, шимтгэлийг /багадаа 34%/ суутгахад ажиллах хүн олдохгүй юм билээ? Жич: манай төслийн хувьд зөвлөхийн төлбөрийн 100% шилжүүлж, зөвлөх өөрөө орлогоо тайлагнан, татвар, шимтгэлээ төлдөг. 9. 13.4. Цахим системд холбогдох байгууллагууд мэдээллийг оруулаагүй бол мэдээллийн санд бүртгэж, хариуцлага тооцох үндэслэл болно. – ШИЛЭН ДАНС-нд оруулдаг мэдээлэлтэй давхцуулахгүй байж болох уу? 10. 12.3. Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл, арга хэмжээний дуусгавар болгосон тайланг бэлтгэхтэй холбоотой нэмэлт зардлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцна – ОГТ ХЭРЭГЖДЭГГҮЙ, төсөл дуусгавар болоход цалингүй 3-6 сар ажилладаг, санхүүжгийн ажилтан бүр 1 жил /тайлан, дараа жилийн тайлан, аудит/ 11. Шинэ журам хэзээ хэрэгжиж эхлэх вэ? Хөлсөөр ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлтийг тэр даруй тусгах уу?
  1. Төслийн санхүүгийн ажилан Огноо : 2023 08 09

    Журмыг шинэчилж, санал авч байгаад талархлаа илэрхийлье. Дараахь саналыг хүргүүлж байна, үүнд: 1. Суурь цалинг ямар үндэслэлээр тогтоосон болон нэмэгдлийг /1,0 сая төг/ яаж тооцож гаргаж ирсэн бэ? 2015 онд журам батлагдах үеийн ам.долларын ханш өнөөдөр 76%-р өссөн байна, үүнтэй уялдуулахад цалин 5,0 сая төг биш 7,0 сая төг болж байна; Цаашид инфляци болон ханшийн өөрчлөлтийг цалингийн хэмжээтэй уялдуулах талаар журманд тусгаж болох уу? 2. Төслийн санхүүгийн ажилтан, худалдан авах ажиллагааны ажилтан, нарийн мэргэжлийн бусад ажилтнуудын ажлын ачаалал маш их, хариуцлага өндөр гэх мэт тодорхой шалтгааны улмаас суурь цалингийн хэмжээг Төслийн зохицуулагч, инженертэй ижил болгох; 3. Төслийн бусад ажилтнууд ажлаас гарсан тохиолдолд бусад ажиллагсдын ажлын ачаалал эрс нэмэгдэж, нэмэлт цалин хөлсгүй ажиллах шаардлага гарч байна, үүнийг зохицуулах талаар тусгана уу! (тухайлбал, манай төсөл ХАА-ны ажилтангүй 1 жил 3 сар болсон, орчуулагч/ туслах ажилтангүй 1 жил болж байна); 4. Цалингийн нэмэгдэл тооцох шалгуураас ”доктор”-ыг хасах, Мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдлийг 6% болгох; 5. 3.1.6. Ажлын зайлшгүй шаардлагын улмаас ажилтныг илүү цагаар болон амралт, баяр ёслолын өдөр шаардлагатай үед ажиллуулах – БАЙНГА ДАВТАГДВАЛ ЯАХ ВЭ? 6. 8.23. Амралтын олговрыг тооцохдоо тухайн ажилтны ажилласан хугацааны дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцно – ТОДОРХОЙ БОЛГОНО УУ (сүүлийн 6 сарын ч юм уу);
  1. Төслийн ажилтан Огноо : 2023 08 09

    1. 4-р тушаал нь 196-р тушаал дээр тусгагдсан цалин хөлсийн нэмэгдлийг тооцохтой холбоотой заалтыг дордуулсан. Жишээ нь, бакалавр зэргийг харгалзаж үзэхээ болисон, мэргэжил дээшлүүлсэн байдлыг харгалзаж үзэхээ болисон, ажлын туршлагад хамаарах жилийн тоог нэмсэн, төсөл дээр ажилласан туршлагыг зөвхөн тухайн төслийг дуустал нь ажилласан байх шаардлагыг тавиж тус тус дордуулсан. Ингэж өөрчилсөн нь ямар зүйлийг үндэслэл болгосон нь тодорхойгүй тул ажилтанд хамаарах байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Үүнийг 196-р тушаалын дагуу өөрчлөх. 2. Суурь цалингийн жишгийг анх хэрхэн тогтоосон бэ? Журмын төсөл дээр тус бүрийг 1 сая төгрөгөөр нэмсэн байна. Үүнийг мөн ямар аргачлал, үндэслэлээр тогтоосон бэ? Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчдын хувьд яам, олон улсын байгууллага, зөвлөхүүд гээд маш олон оролцогч талуудыг дунд зохицуулах ажлуудыг өдөр тутам гүйцэтгэдэг тул ажлын ачаалал бодит байдал дээрээ их гэдгийг ойлгох нь зүйтэй. Бид төрийн албан хаагчтай адил хөдөлмөрийн гэрээ хийдэггүй тул богино хугацаагаар ажилладаг, тогтмол ажлын байргүй байдаг, илүү цагаар их ажилладаг, цалин хөлсөөс гадна ямар нэгэн урамшуулал, хөнгөлөлт, мөнгөн дэмжлэг байдаггүй, төсөл дууссан ч төсөл хаахтай холбоотой баримт бичиг бэлтгэх зэргийг цалингүй гүйцэтгэдэг. Мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчид ажлаас гарах тохиолдол их байгаа тул бусдын ажлыг давхар гүйцэтгэх тохиолдол маш их байна. Дараагийн хүнээ авья гээд зар тавиад ч цалинг нь голоод хүмүүс сонирхдоггүй. Төслийн үйл ажиллагааг тасалдуудахгүй гэсэндээ нэмэлт цалингүй бусдын ажлыг давхар хийгээд л явдаг. Энэ мэт бодит байдал дээрээ бидний хувьд өдөр тутмын ажлууд амаргүй байдаг. Одоогийн суурь цалингийн жишгийг 2015 онд тогтоож байсан бөгөөд үүнээс хойш ам. долларын ханш 75 хувиар өсч, энэ хэмжээгээр хэрэглээний барааны үнэ өссөөр байна. Инфляцын түвшин ч 2021, 2022 онуудад тус бүр 13%-ийг давсан байна. Төслийн хүрээнд ажилладаг бие даасан зөвлөхүүдийн сарын цалин хөлсийн хэмжээ нь ч төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчдынхаас хэт зөрүүтэй байдаг. Зөвлөхүүд сардаа 1,500-2,000 ам. долларын цалин хөлс авч байхад төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчид нь 3,5 сая төгрөг ч хүрэхгүй цалин авч байна. Журамд ойр ойрхон өөрчлөлт оруулж чадахгүй тул ирэх жилүүдийн валютын ханш, инфляцын түвшинг ч тооцох хэрэгтэй байх. Дээрх нөхцөл байдлуудыг бодолцож үзвэл суурь цалинг хамгийн багадаа 80% нэмэх эсвэл бие даасан зөвлөхүүдийн жишгээр ам. доллароор дүйцүүлэх шаардлагатай байна. 3. Шинэ журам хэзээ хэрэгжиж эхлэх бэ? Хэрэгжиж эхлээд хэзээ хөлсөөр ажиллах гэрээнд өөрчлөлт оруулж болох бэ?
  1. Төслийн худалдан авах ажиллагааны ажилтан Огноо : 2023 08 09

    Сүүлд энэ журам 2015 онд батлагдахад 1 ам.доллар 1970₮-тай тэнцэж байсан бол одоо ханш 3467₮-тай болсон. Энэ зөрүү болон инфляцийн өсөлттэй уялдуулан тооцож "Бусад ажилтан, Санхүү, Худалдан авах ажиллагаа, Хяналт-шинжилгээ үнэлгээний ажилтан"-уудын суурь цалинг 6-7 сая болгох саналтай байна.
  1. Х.Асыл Огноо : 2023 08 09

    Төслийн санхүү, худалдан авалт, хяналт-шинжилгээ мониторинг ажилтнуудын ачаалал хэт их, хариуцлага, дарамт ихтэй, бүх гарсан баримт бичгүүдээ орчуулах гэх мэт өдөржин шөнөжин суусаар таардаг, хувийн амралт, чөлөөт цаггүй ажиллаж байдгийг бусад хүмүүс хөндлөнгөөс хараад мэдэрдэг л байх. Иймд ажлын ачаалалтай нь уялдуулж суурь цалинг нэмж адиохан 5 сая болгох саналтай байна. Түнш байгууллага, сангийн яам, хэрэгжүүлэгч яамнаас цаг тухайд мэдээлэл авах шаардлага гарахад энэ хүмүүс л бүх мэдээлэл зүйлсийг бэлтгэж гаргаж бгөдөг ба бичиг цаасны ажил маш их байдаг. Мөн төслийн худалдан авалт, санхүүгийн ажилтнууд олдохгүй байгааг харгалзаж үзэх хэрэгтэй байх.
  1. ХАА ажилтан Огноо : 2023 08 09

    Төслийн худалдан авахын ажилтны ачаалал хэт их, хариуцлага, дарамт ихтэй, Үнэлгээний хороог хуралдуулах, тэмдэглэл хөтлөх, бүх гарсан баримт бичгүүдээ орчуулах гэх мэт өдөржин шөнөжин суусаар таардаг, хувийн амралт, чөлөөт цаггүй ажиллаж байдгийг бусад хүмүүс хөндлөнгөөс хараад мэдэрдэг л байх. Иймд ажлын ачаалалтай нь уялдуулж суурь цалинг нэмэх саналтай байна, ажиллаж байгаа чиглэл нь өөр ч инженерээс дутахгүй нарийн мэргэжлийн хүмүүс байдаг шүү, цалин ийм хэт зөрүүтэй байх ямар ч үндэслэлгүй гэж бодож байна
  1. Нарийн мэргэжил Огноо : 2023 08 08

    "Нарийн мэргэжил" гэдгийг "бусад мэргэжил" гэдэг ангилалд оруулжээ. 1. Монгол улсад инженерээс бусад мэргэжлийн хүмүүс яагаад үнэ цэнэгүй байна вэ? 2. Төсөл нь тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдэхэд мэргэжлийн хүмүүсийн үүрэг их байдаг. Учир нь Яамдуудтай ажиллахад бодлогын, удирдлагын залгамж холбоо алдагдаж ТХН-д хүндрэл учирдаг. Энэ үед төслийн нарийн мэргэжлийн хүмүүс мэргэжлийн талаас нь ойлгуулах, шийдэл олоход голлох үүрэгтэй. 3. Оюуны ажлыг үнэлэхгүй бол салбар хоорондын үр дүнгүй ажлууд үргэлжилсээр алсдаа төсөл, хөтөлбөрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Төсөлд нарийн мэргэжлийн 1-2 хүн байсанаар алдагдалд орчих гээд байгаа бол бодлогын, стратегийн алдааг үнэлэх боломжгүй л болох байх.
  1. Otgoo Огноо : 2023 08 08

    ХАА-ны ажлын ачаалал маш их бүх баримт бичгүүдээ монгол, англи хэл дээр боловсруулдаг. Суурь цалинг ажлын нарийн төвөгтэй, хариуцлага, онцлогтой нь уялдуулж нэмүүлэх саналтай байна.
  1. Барилгын төслийн инженер Огноо : 2023 08 08

    1. Хөлсний гэрээгээр биш Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах шаардлагатай байна. А. Барилгын талбайд илүү цагаар болон амралтын өдрөөр ажиллах тохиолдол байнга гардаг. Илүү цагийн хөлс бодогдох боломжгүй байна. Б. Ипотикийн зээл гэх мэт зээл авахад хөлсөөр ажиллах гэрээтэй тул зээл авах боломжгүй байна. В. Амралтын хоног дутуу бодогдож хохирч байна. 2. Төрийн албанд ажилласанаар дүйцүүлэн тооцдог болох. /ТҮ гэх мэт/ 3. Цалингийн хэмжээг нэмэгдүүлэх
  1. Төслийн ажилтан Огноо : 2023 08 08

    Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтануудын саналыг хүлээн авч журманд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа Хөгжлийн санхүүжилтын газрын хамт олондоо талархаж байна. Боловсруулж буй журмын төсөлд дараах саналыг хүргүүлж байна. Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан журмын 2 дугаар хавсралтад дурьдсан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын суурь цалингийн жишгийг төрийн инфляцтай уялдуулж төрийн албан хаагчдын үндсэн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зэрэг нэмэлт оруулж байхаар. 2. Хөлсөөр ажиллах гэрээг дүгнэсэн үнэлгээг харгалзан 13 дахь сарын үр дүнгийн урамшуулал олгож байхаар /хуучин заалтыг сэргээх/ , 3. Төсөлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч байгаа ажилтанд хөдөлмөрийн хууль болон холбогдох журамд заасны дагуу 1 удаагийн тэтгэмж олгох асуудлыг зохицуулсан заалт оруулах.
  1. Энх Огноо : 2023 08 07

    Мэргэжилтнүүд, инженерүүдийн суурь цалингийн ялгааг арилгамаар байна. Хэрэв ялгаатай байх шаардлагатай бол ямар үндэслэлээр гэдгийг нь гаргаж тавина уу. Харин нэмэгдэл тооцох шалгуур үзүүлэлтдээ мэргэшсэн, Зөвлөх зэрэгтэй эсэх гээд хувийг нь зөрүүтэй тогтоох саналтай байна. Инженерүүд ихэнх төсөл дээр багаараа ажиллаж байгаа бөгөөд санхүү, ХАА, нийгмийн хамгаалал, хяналт мониторингийн ажилтнууд ганц ганц хүн ачаалал ихтэй цаас, тайлангийн ажил ихтэй нь үнэн.
  1. Төслийн санхүүгийн ажилтан Огноо : 2023 08 04

    Юуны өмнө удаа дараалан явагдсан сургалт семинар дээр яригдсан санал шүүмжлэлийн дагуу шуурхай арга хэмжээ авч журманд өөрчлөлт оруулж байгаад туйлын талархаж байна. 1-рт Цалингийн суурь тогтоохдоо төсөл арга хэмжээний цар хүрээ, бүрэлдэхүүн хэсгийг харгалзан үзэх хэрэгтэй байна. Өндөр дүнтэй олон бүрэлдэхүүнтэй төслийн хувьд ачаалал нь бага дүнтэй бүрэлдэхүүн цөөн төслөөс эрс ялгаатай. Ялгаа тогтоож өгөөгүй цалингийн зөрүү байхгүйгээс болж цомхон төсөлд ажиллах сонирхол давамгайлж байна. 2-рт Төслийн бүтэц бүрэлдэхүүн дээр анхаарах хэрэгтэй байна. Өндөр дүнтэй гүйлгээ ихтэй том төслүүд дээр санхүүгийн туслах ажилтан өгөх хэрэгтэй байна. Бас нарийн мэргэжитний ажлыг хувь зөвлөхөөр хийлгүүлж төслийн цомхон бүтэц орон тоотой байхад анхаарна уу.
  1. ariuka Огноо : 2023 08 04

    журмын 1.3. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд оролцогч аливаа төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяалах байгууллага, төрийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, эргэн төлөлтийн сангийн эх үүсвэрээр хэрэгжиж байгаа төсөл, төсөл хэрэгжүүлэх нэгж, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд оролцогч бусад иргэн, хуулийн этгээд энэ журмыг мөрдлөг болгоно.
  1. Мөнх-Очир Огноо : 2023 08 03

    журмын төсөлд санал авч байгаад баярлалаа, цалингийн нэмэгдэл тооцох аргачлалд санхүү, худалдан авах ажилтан, инженерийн хувьд докторын зэргийг хасах, харин оронд нь худалдан авах ажилтны хувьд А3 гэрчилгээтэй гэх, инженерийн хувьд зөвлөх инженер гэж заах, санхүүгийн хувьд татварын мэргэшсэн нягтлан юм уу олон улсын мэргэшсэн нягтлан гэх мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан, бие даасан зөвлөхийн хяналтын бүртгэлд бүртгэхдээ тухайн хүнээс тайлбар авах эсэх, энэ бүртгэл нь ил тод байх талаар дурдах нь зүйтэй болов уу
  1. санхүүч Огноо : 2023 08 02

    Журманд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа Хөгжлийн санхүүжилтын газрын хүмүүстээ баярлалаа :)) Төслийн санхүүгийн ажилтны суурь цалинг 5 сая, Олон нийттэй харилцах ажилтаны суурь цалинг 4 сая, Төслийн туслах ажилтанг 2сая 500 мянга болгохыг хүсэж байна.
  1. Төслийн нэгжийн ажилтан Огноо : 2023 08 02

    Олон нийттэй харилцах ажилтан орчуулагчийн цалинг нэмэх саналтай байна. 2 хүний хийх ажлийг хийдэг гэсэн үг. Бусад ажилтаны цалин 3 сая байхад яагаад Олон нийттэй харилцах ажилтан Орчуулагчийн цалин 2сая 200 байгааг ойлгохгүй байна. Төслийн бүхий л бичиг цаасны ажил ирсэн бичиг явах бичиг зэргийг боловсруулж, мөн англиас монголруу монголоос англи руу орчуулж холбогдох газруудын хооронд мэдээлэл хүргэж ажилдаг. Түүнчлэн уулзалт зөвлөгөөн хурал цуглаан зохицуулж, төслийн нэгжийг яаралтай шуурхай мэдээ мэдээллээр хангаж ажилладаг чухал ажил шүү дээ.
  1. Амарбаяр Огноо : 2023 08 02

    Бидний тавьсан саналыг хүлээн авч журманд өөрчлөлт санал оруулахаар ажиллаж байгаа Хөгжлийн санхүүжилтын газрын хамт олондоо маш их талархаж байнаа,баярлалаа. Тусламжийн төслүүд энэ журмаар явах юмуу? Хэзээ журам нь шинэчлэгдэж гарах вэ, Санхүү, хяналт шинжилгээний ажилтны цалинг нэмэгдүүлэх шаардлагатай, төслийн хамаг ажлыг хийдэг нь эдгээр ажилчид л байдаг.
  1. Дээгий Огноо : 2023 08 02

    Маш их бичиг цаас боловсруулдаг. Англи болон монгол хэлээр боловсруулах шаардлага үүсдэг. Тогтвортой ажиллах үндэс цалин байдаг. Иймд, нэг мөсөн сайн нэммээр байна. 500,000-1,000,000 төгрөг л нэмэгдсэн байна. Энэ бол тогтвортой хүмүүсээ хадгалах хангалттай цалин биш гэж харагдаж байна.
  1. Enkhbayar Огноо : 2023 08 02

    Мэргэжилтнүүд, инженерүүдийн суурь цалингийн ялгааг арилгамаар байна. Хэрэв ялгаатай байх шаардлагатай бол үндэслэлийг нь гаргаж тавина уу. ТХН дээр чадварлаг мэргэжилтнүүд инженерүүд тогтвор суурьшилтай ажиллах нь ямар чухал ач холбогдолтой болохыг бүгдээрээ мэдэж байгаа байх. Шинэ хүмүүс авахад ажлаа мэдэх, өмнөх асуудлуудыг нь судалж мэдэх гэсээр байгаад хурдтай өөрчлөгдөж буй орчинд үр дүнтэй ажиллахад хугацаа алддаг. Энэ нь ялангуяа төслийн Санхүү, худалдан авах, ХШҮ , барилгын инженер, архитектурт хамааралтай асуудал юм. Эдгээр ажилтнууд тухайн төслийнхөө талаар маш сайн мэдлэгтэй, туршлагатай, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байлгах нь улсын гадаад зээлээр хэрэгжиж буй том төслүүдэд тун чухал байна. Мөн хөдөлмөрийн хууль давсан заалтуудаа хөдөлмөрийн хуульд нийцүүлэх, ТХН-ийн зардалд хэмнэлт гаргамаар байгаа бол байнгын ажиллах шаардлагагүй ажилтнуудыг зөвлөх багаар дамжуулан ажиллах уян хатан шийдэл бий болгох.
  1. Оюун-Эрдэнэ Огноо : 2023 08 02

    Журам шинэчилж байгаад талархалтай байна. Захиргааны туслах ажилтны цалинг нэмэгдүүлэх саналтай байна. Цалинг нэмэгдүүлэхгүй бол төсөлд хүн тогтохгүй ажлаас гарах нь их байна. Захиргааны ажлын чиг үүрэгт олон талын ажлыг хийж, заримдаа орчуулгын ажлыг ч гүйцэтгэдэг байгаа. Санхүүгийн ажилтанд ч мөн туслан гүйлгээ хийх, гэрээ байгуулах, тооцоолол гаргах гэх мэт ажилд оролцдог.
  1. Уянга Огноо : 2023 08 02

    Төслийн хамрах хүрээ болон дэд төслийн тооноос хамаарч инженерийн ачаалал, хариуцлага нэмэгддэг. Мөн суурь цалинг 5-6 сая төгрөгөөр тогтоосноор төслийн бүрэлдэхүүнд тал талын туршлагатай, мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийг оролцуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
  1. Sarantuya Огноо : 2023 08 01

    8.20.22 С үнэлгээг 2 удаа авсан бол гэж өөрчлөх (Одоогийн журамд 2 удаа гэж байдаг, түүнийг хадгалах) 8.22.4 гэсэн шинэ заалт нэмэн, 19 өөс дээш жил ажилласан бол 9 хоног гэж нэмэх
  1. Bolderdene Огноо : 2023 08 01

    Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтануудаас тавьсан саналыг хүлээн авч журманд өөрчлөлт санал оруулахаар ажиллаж байгаа Хөгжлийн санхүүжилтын газрын хамт олондоо маш их талархаж байна. Шинээр боловсруулж буй журмын төсөлд дараах саналыг хүргүүлж байна. Үүнд 1. Журмын төслийн 8.21 болон 8.22 заалтуудыг хөдөлмөрийн хуулийн зүйл заалтаар оруулах 2. Мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженерийг мэргэжлийн хариуцлагын даатгалд бүрэн хамруулах 3. Зарим дэд бүтцийн төслийн хувьд 20 гаруй барилгын ажилд хяналт тавин ажиллах, гэрээ тус бүр багадаа 700,000 ам.доллароос 4 сая ам.доллар хүртэл дэд төслүүдтэй, үүн дээр зохиогч болон захиалагчийн хяналтын инженерүүдийг хариуцан ажилладаг ачаалал ихтэй байдаг. Төслийн хамрах хүрээ болон дэд төслийн тооноос хамаарч инженерийн суурь цалинг 5-6 сая төгрөгөөр тогтоох 4. Сангийн Яам, хэрэгжүүлэгч агентлаг (яамдууд) болон Хөгжлийн түншүүдийн хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд Монгол улсын хөгжилд, ойрын болон холын зорилтот томоохон хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдол бүхий улсын онцгой обьектууд (дулаан, цахилгаан, усан цахилгаан станц, салхин, гүн цэвэршүүлэх байгууламж, бохир ус цэвэрлэх төв байгууламжууд)-болон олон нийтэд зориулсан барилга байгууламжийн Техник эдийн засгийн үндэслэл, захиалагчийн шаардлага, техникийн тодорхойлолт боловсруулахаас эхлэн техникийн шийдэл боловсруулах, гэрээний хэрэгжилтэт хяналт тавих, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл ажилладаг бөгөөд инженер нь хүний амь нас, тухайн барилга байгууламж чанар аюулгүй байдалтай холбоотой чухал шийдвэрүүдийг богино хугацаанд гаргаж ажилладаг тул суурь цалингийн хувьд өрсөлдөхүйц хэмжээ буюу 6.0 сая орчим төгрөг байж туршлагатай, маш сайн мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийг дээрх төсөл арга хэмжээнд оролцуулах боломж бүрдэнэ. 5. Хувь зөвлөхөөр ажиллаж буй инженерүүдийн хувьд сарын цалин 6 орчим сая төгрөгөөр гэрээ байгуулж байна. Харин төсөл хэрэгжүүлэх нэгжийн хувьд өнөөдрийн байдлаар 4.0 сая төгрөг хэт бага үнэлгээтэй ажиллаж байгаа тул нэмэгдүүлэх шаардлагатай байна. 6. Цалингийн нэмэгдэл тооцох хувь хэмжээг магистр, доктор гэхээс илүү мэргэшсэн инженерийн цол, зэргээр олгох шаардлагатай. БХБС-ын тушаалаар батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын хүрээн д инженер нь мэргэжлээрээ 5 жилээс дээш хугацаанд ажиллаж байж мэргэшсэн зэрэг горилох боломж бүрддэг. Харин зөвлөх инженерийн мэргэжлээрээ ажилласан 12 дах жилээс горилох эрх үүсдэг ч шаардлага маш өндөр учир тэр болгон зөвлөх инженерийг авах боломж байдаггүй тул магист – 3%, мэргэшсэн инженер – 6% тус тус нэмэгдэл тооцох
  1. B.Dulguun Огноо : 2023 08 01

    Төслийн хэрэгжилтийг сайжруулах өөрчлөлтүүдийг оруулахаар ажиллаж байгаад талархал илэрхийлье. Хөлсөөр ажиллах гэрээний гүйцэтгэлийг жил тутамд дүгнэн, цалинд инфляцийн хувь хэмжээг харгалзан өөрчлөлт оруулах боломжтой эсэхийг судлаж болох уу.
  1. R.Amgalan Огноо : 2023 08 01

    ТХН-ийн ажилтнуудын ээлжийн амралтыг хөдөлмөрийн хуулийн дагуу тооцохоор тусгаж оруулсанд талархалтай байнаа. Тухайн төсөл арга хэмжээнээсээ хамаарч нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтан байнгын шаардлагатай, түр шаардлагатай гэж байгаа байх. Байнгын шаардагдах үед яалт ч үгүй ита нарын цалин өндөр байх хэрэгтэй, түр шаардагдах үед зөвлөх үйлчилгээгээр авч болох... ТХН-ийн ажилтнуудын хоол, унаа, утасны зардлыг бас бодолцох, Зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчиний мэргэшлийн зэргийн нэмэгдэл тооцох, олон барилгатай хороолол хотхоны төсөл дээр инженер техникийн ажилтнууд ажлын нөхцөл байдлаас шалтгаалж ажлын болон амралтын өдрүүдээр маш их илүү цагаар ажиллаж байгааг харгалзан үзэх
  1. Пүрэвсүрэн Огноо : 2023 08 01

    Бидний тавьсан саналыг хүлээн авч журманд өөрчлөлт санал оруулахаар ажиллаж байгаа Хөгжлийн санхүүжилтын газрын хамт олондоо маш их талархаж байнаа,баярлалаа..... 1.Хөлсөөр ажиллах гэрээг үнэлсэн үнэлгээний дагуу 13 дахь сарын үр дүнгийн урамшуулал өгөх /хуучин заалтыг сэргээх/ , 2. Гадаадын зээл,тусламжийн төсөл дээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарч байгаа хүнд /улсад болон төсөл дээр ажилласан хугацаа,үр дүнг харгалзан/ 24-36 сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний 1 удаагийн цалин,тэтгэмж олгох асуудлыг зохицуулсан заалтыг оруулах.
  1. Эрдэнэсүх Огноо : 2023 08 01

    Санхүү, Худалдан авах ажиллагаа, Хяналт-шинжилгээ үнэлгээний ажилтнуудын суурь цалинг бүгдийг нь 5 сая болгох саналтай байна.
  1. Т.Жавзаа Огноо : 2023 08 01

    Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж хөлсөөр ажиллах гэрээг байгуулах. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаггүй учраас төсөлд ажиллаж байгаа ажилтнуул эрх ашигийг хөндсөн гэрээ байгуулдаг. Жишээ нь амралтын хоног, илүү цаг, жирмэсний амралт гэх мэт
  1. Б.Амараа Огноо : 2023 08 01

    1. Төсөлд ажилласан хугацааг төрийн байгууллага /төрийн үйлчилгээ/ -д ажилласантай дүйцүүлэх, өмнө ажилласан хугацааг нөхөж тооцох. Учир нь төсөл нь богино хугацаанд хэрэгжиж байгаа ч төрийн үзүүлэх үйлчилгээ, ачааллыг хуваалцаж, үүрч ажилладаг. Иймд төрд ажиллах, төрийн албаны тухай хуулиар суралцах, сургалтанд хамрагдах, банкны урт удаан хугацааны зээлд хамрагдах эрхүүдийг хязгаарласан нь Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байна, ҮХ-иар олгогдосон хүний эрхүүдийг хязгаарласан журам байна.
  1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан Огноо : 2023 08 01

    13 дахь сарын үр дүнгийн урамшуулал авах , тэтгэвэрт гарч байгаа хүнд 36 сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний 1 удаагийн урамшилт цалин олгох асуудлыг зохицуулсан заалтыг оруулах. Амаржихын өмнөх, амаржсаны дараа амралт авах эрхтэй болгох. Одоогийн журмад эмэгтэй хүний эрхийг хязгаарласан байна.
  1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан Огноо : 2023 08 01

    8.21, 8.22: Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтаар оруулах . Хөдөлмөрийн хуультай зөрчилдөж байна. 8.14.2 заалт: Хасах . Төслийн ажилтан ямар ч шалтгаанаар ажлаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх эрхтэй. Хөлсөөр ажиллах гэрээ 1.9: Зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтыг биеэр эдлэхгүй бол мөнгөн урамшуулал олгоно гэж өөрчлөх. 11.1: Сарын хэрэгжилтийн тайланг ирүүлэх хугацааг дараа сарын 10-ны дотор болгох эсхүл сарын хэрэгжилтийн тайланг хасах /Төслийн, ялангуяа Дэлхийн банкны журмын дагуу хэрэгжиж буй төслүүдийн онцлогоос хамааран хангалттай хэмжээний, маш олон төрлийн тайлан гаргадаг, хангалттай ачаалалтай ажилладаг, түүнчлэн удирдах дээд байгууллагаас үүрэг болгосны дагуу маш олон тайлан гаргадаг . Төслийн хэрэгжилтэд бүрэн төвлөрөх нөхцөлийг хангах үүднээс/ 2.1: Хөдөлмөрийн тухай хуулийг нэмэх. 9.3.3 : ТХН-ийн урсгал зардалд ХАБЭА, сургалт, уулзалт хурлын зардал, автомашины бензин зардал, техникийн засвар үйлчилгээ, техникийн оношлогооны зардлыг нэмж тусгах. 7.10.8 : ТУХ нь жилд 1-ээс доошгүй удаа хуралдах....... гэж өөрчлөх. Журмын 2 хавсралт: Инженерүүдийн цалинг багадаа 6 сая төгрөг, мэргэжилтнүүдийн цалинг багадаа 5 сая болгох. Орчуулагчийн цалингийн доод хэмжээг 4500000 төгрөг, Туслах чиг үүргийн ажилтны /Оффис менежер, захиргааны ажилтан/ цалингийн доод хэмжээг 400000 төгрөг болгох эсхүл туслах ажилтан нь орчуулга г.м. үүргийг хавсран гүйцэтгэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн жишгээр 40 хувийн нэмэгдэл авах байдлаар өөрчлөх. Захиргааны туслах ажилтан буюу оффис менежер нь олон чиг үүргийг хариуцаж ажлын өндөр ачаалалтай ажилладаг учир /албан хэрэг хөтлөлт, архив бүрдүүлэлт, оффисын ахуйн асуудлууд, хүний нөөц, тайлан мэдээ гаргах, хурал уулзалт зохион байгуулах, орчуулга хийх, бусад цаг үеийн ажлууд/ Орчуулагч болон Туслах чиг үүргийн цалинг сайтар нэмэхгүй бол эдгээр орон тоонд ажиллах ажилтан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэхгүй байна. Төслийн баримт бичгийг хариуцаж ажиллана гэдэг бол онцгой хариуцлагатай, ачаалалтай, ач холбогдолтой ажил юм. Гэтэл уг ажилтны цалинг ямагт доогуур тогтоодог нь зохимжгүй, шударга бус байна. Мөн уг албан тушаалд томилогдоход олон улсын санхүүжүүлэгч байгууллагаас өндөр шаардлага тавьдаг тул бага цалинд өндөр шалгуурт тэнцсэн хүн орж ирэх нь хэцүү байдаг. Мөн орчуулагч хүний хувьд жишээ нь хэлний мэдлэгээс гадна тухайн салбарын талаарх орчуулга, үүний дотор техникийн сэдэвтэй орчуулга хийх чадвартай хүн төсөлд ажиллах чадвартай байна. Журмын 3-р хавсралт: Төсөлд ажиллах хугацаанд эрдмийн зэрэг нэмэгдэх үед цалинг шинээр тогтоох боломжтой болгох. 4-р баганад заавал Гадаад зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл болон Төсөл хэрэгжүүлэх нэгж биш, ер нь аливаа төсөлд амжилттай, тогтвортой ажилласан байдлыг харгалзан үзэх.
  1. Bolor-Od Огноо : 2023 07 31

    Төслийн ажилчид ээлжийн амралтын хоног нь хууль ёсны дүрэм журмаар бодогддрггүй. Мөн ажиллах гэрээ нь 1 жилийн хугацаатай байдаг болохоор тогтвортой ажиллах орчин бүрдэж чаддаггүй. Одоогийн цалин хөлс нь өнөөгийн эдийн засгийн өсөлтийн үед хангалттай биш байгаа.
  1. Ankhbayar Огноо : 2023 07 31

    Захиргааны туслах ажилтаны цалинг нэмэгдүүлэх саналтай байна. Олон талын ажил хариуцан хийдэг бөгөөд хэлний шаардлага байдаг тул цалин хөлс гологдож, хүн олоход хүндрэлтэй байдаг.
  1. С.Мөнхбат Огноо : 2023 07 31

    а. Инженерүүд бусад чиг үүргийг хавсран ажиллах боломжийг нь нээх хэрэгтэй. Жишээ нь: Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженер хүн БА, ББ, ХАС, ЦБУ, Дотор цахилгаан, Холбоо дохиолол . гээд өргөн хүрээнд мэдлэгтэй туршлагатай хүн байдаг тул гүйцэтгүүлж тухайн орон тооны цалингийн хувь хэмжээгээр тооцож олгож болохоор байх хэрэгтэй. Нөгөө талаас дээрх зарим ажлууд жилээс богино хугацаанд хийгдэж дуусгах боломжтой байдаг. б. Гадаадын зээл тусламжийн хөрөнгө санхүүлт аль банкаар дамжин хэрэгжүүлснээс үл хамаараад ур чадварын хувь хэмжээнд оруулан тооцох (Хөгжлийн банкийг оруулж тооцоогүй) в. Төслийн санхүүжилтийн төлөвлөгөөнд офиссын урсгал зардал, авто машины засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн зардал зэргийг тусгах батлах. (жишиг баримт бичигт тусгах)
  1. Оюунгэрэл Огноо : 2023 07 31

    ТХН-ийн ажилтнуудын суурь цалинг тогтоохдоо ямар судалгаанд үндэслэж дүн шинжилгээ хийсэн, ажлын байран дээр зураг авалт хийгдсэн эсэх нь сонирхолтой байна. Төслийн инженерүүд яагаад бусад ажилтнуудаас өндөр цалинтай, Төслийн зохицуулагчтай ижил түвшинд байгаа юм бэ.ХАА, Санхүү, Хяналт мониторинг, Байгаль орчин хариуцсан ажилтнуудын суурь цалинг инженерүүдтэй адил түвшнээс эхлүүлсэн нь дээр. Харин нэмэгдэл тооцох шалгуур үзүүлэлтдээ инженерүүдийн хувьд мэргэшсэн, Зөвлөх инженерийн зэрэгтэй эсэх гээд хувийг нь нилээн зөрүүтэй тогтооход болмоор санагдах юм. Инженерүүд ихэнх төсөл дээр багаараа ажиллаж байгаа. Харин санхүү, ХАА, хяналт мониторингийн ажилтнууд ганц ганц хүн ачаалал ихтэй арайхийн л цаас, тайлангийнхаа ард гарах гэж зовж суудаг нь үнэн.
  1. Золбаяр Огноо : 2023 07 31

    Батбилэгийн саналтай холбогдуулан хэлэхэд "төслийн санхүүгийн ажилтаны ажлын ачаалал, хариуцлагын түвшин нь Инженер, ХА, ХШҮ-ний ажилтануудтай харьцуулахад хамаагүй өндөр билээ." гэсэнтэй санал нийлэхгүй байна. Мэдээж ажлын ачаалал нь өндөр байгааг хүлээн зөвшөөрч байгаа боловч бусдын хөдөлмөр, ачааллыг үгүйсгэх ёсгүй. ХА-ын ажилтнуудаасаа асуугаад үзээрэй, аль ч төсөлд ялгаагүй ээлжийн амралтаа ч авч чадахгүй, маш ачаалалтай ажилладаг хүмүүс нь байдаг.
  1. Otgonsuren Огноо : 2023 07 31

    1. Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан журмын 2 дугаар хавсралтад дурьдсан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын суурь цалингийн жишгийг төрийн инфляцтай уялдуулж төрийн албан хаагчдын үндсэн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зэрэг нэмэлт оруулж байх. 2. Санхүүгийн ажилтны цалинг инженерийн цалинтай адил болгох. /Бүх тайланг хоёр хэл дээр гаргадаг, төсөл нь Улсын үйлдвэрийн газраар улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагддаг тул хуулийн дагуу Мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлага тавигддаг тул мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийн нэмэгдэл 5-10 хувь ба
  1. Б.Ариунтунгалаг Огноо : 2023 07 31

    1. Санхүү, ХШҮ, Худалдан авах ажилтны цалингийн суурь дээр нэмэгдэл тооцохдоо докторын зэргийн нэмэгдлийн хувийг хасах, харин төслийн цар хүрээ, худалдан авах төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, санхүүжилтийн нийт хэмжээг харгалзсан шалгуур оруулах, учир нь цар хүрээ өргөн, худалдан авах төсөл, арга хэмжээний тоо олон, санхүүжилтийн хэмжээ өндөр байх тусам ачаалал их байдаг. 2. Хөлсөөр ажиллах гэрээнд журам дотор байгаа ээлжийн амралт эдлэх заалтуудыг оруулж өгөх. 3. Хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл доторх 8.14.2 буюу төсөл, арга хэмжээг дуусгавар болохоос өмнө хөлсөөр ажиллах гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн хүсэлтээр цуцалсан, дуусгавар болгосон; гэсэн заалтыг хасах. 4. Төслийн зохицуулагчийн ажлын хариуцлагыг сайжруулах зорилгоор хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг төслийн захирал, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтны үнэлгээний дунджаар үнэлдэг байх. Мөн сонгон шалгаруулалтыг ч харгалзан үзэх. Журамд хамааралгүй боловч дараах 3 саналыг мөн оруулъя. 1. Ажилтнуудын цалинг тогтоохдоо шударгаар буюу үнэн бодитоор тогтоодог байх. 2. ТХН-д бүтэн цагаар ажиллаж буй нарийн мэргэжлийн ажилтнуудыг зөвлөх үйлчилгээгээр сонгож, ажиллуулдаг байвал илүү зохимжтой.
  1. Мөнх-Очир Огноо : 2023 07 31

    журмын төсөлд санал авч байгаад баярлалаа, цалингийн нэмэгдэл тооцох аргачлалд санхүү, худалдан авах ажилтан, инженерийн хувьд докторын зэргийг хасах, харин оронд нь худалдан авах ажилтны хувьд А3 гэрчилгээтэй гэх, инженерийн хувьд зөвлөх инженер гэж заах, санхүүгийн хувьд татварын мэргэшсэн нягтлан юм уу олон улсын мэргэшсэн нягтлан гэх
  1. Б.Цэрэнханд Огноо : 2023 07 31

    Зээл, тусламжийн төсөлд ажиллаж байгаа ТХН-ийн ажилтнуудыг 2 жил тутам эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт оруулах хүсэлтэй байна.
  1. Mөнх Огноо : 2023 07 31

    ТХН-ийн ажилтнуудын цалинг дор хаяж 30% нэмэхгүй, ажилтны орон тоог зарлаад цалинг нь сонсоод шууд татгалзаад ярилцлага өгөхгүй байна. Суурь цалингуудыг нэмэхгүй бол мэдлэг чадвартай, туршлагатай хүн төслийг сонирхохгүй болсон байна шүү бодит амьдрал дээр. Мөн тэр зохицуулагч байхгүй үед түр орлох хүн томилж болохоор байхгүй бол тэгээд зохицуулагч орж иртэл ажил гацаад, хүмүүс цалин мөнгөө авч чадахгүй маш хэцүү юм билээ. Ер нь бол хөлсөөр ажиллах гэрээ хөдөлмөрийн хуулиас давсан, хүнээ бодохооргүй л харагдсан.
  1. Батбилэг Огноо : 2023 07 31

    Юуны өмнө журмыг шинэчилж цалин хөлсийг нэмэгдүүлж, амралтын хоногийн ажилласан жилтэй уялдуулж сайжруулсанд талархаж буйгаа илэрхийлье. Ингээд дараах саналуудыг хүргүүлж байна. 1. Суурь цалинг тогтоохдоо ТХН-ийн ажилтануудын ажлын хэмжээ, ТХН гэдэг институтдээ болон төсөлд оролцогчидын /ТХБ , СЯ, Хөгжлийн түнш/өмнө гүйцэтгэх үүрэг, ачаалал, хариуцлагын түвшинд дүн шинжилгээ хийж тодорхойлох. Жнь: ТХН нь төсөвт байгууллага болохын хувьд санхүүгийн ажилтан нь байгууллагын ерөнхий нягтлан байдаг ба төслийн санхүүгийн ажилтаны ажлын ачаалал, хариуцлагын түвшин нь Инженер, ХА, ХШҮ-ний ажилтануудтай харьцуулахад хамаагүй өндөр билээ. Жнь: Төслийн инженерүүдийн ажил нь гүйцэтгэгчидийн инженерүүд, ашиглагч байгууллагын инженерүүд, авторын инженерүүд гээд олон хүнд хуваарилагддаг ба хамтран хийж, хамтын хариуцлага хүлээдэг. Иймд санхүүгийн ажилтан болон инженерийн суурь цалинг адилхан болгох. 2. ТХН нь төсөвт байгууллага учраас НББ-ийн хуулиар УСНББОУС-ын дагуу НББ хөтлөх, санхүү НББ-ийн бүхий л үйл явцыг төсөвт байгууллагын жишгээр хөтлөх нийцэл яригддаг. Ингээд аудит орохоор анхан шатны баримтын бүрдэл, бараа материалын орлого зарлагын падаан, журнал хөтлөлтүүд гээд стандартын олон асуудал тулгардаг. Иймд ТХН-д нягтлан бодогчийн орон тоо нэмэх, эсвэл ТХН-ийн НББ-ийг хялбаршуулах. Төслийн санхүүгийн ажилтанууд санхүүгийн 2 тайлан /Монгол болон Санхүүжүүлэгчийн/ гаргадаг ачааллыг үнэлэх хэрэгтэй. Төслийн санхүү НББ-ийн бүхий л үйл явцыг дан ганц нэг хүн гүйцэтгэх нь дотоод хяналтын зарчмыг зөрчдөг учраас ер нь бол төсөлд нягтлан бодогчийн орон тоо нэмэх нь зөв шийдэл гэж хардаг. 3. Ажилласан жилийн нэмэгдэлд дахин нэг интервал нэмэх 11-15 жил болон 15-с дээш жил.5 жилийн интервалаараа адилхан. 4. ТХН-ийн зохицуулагчаас бусад ажилтанууд нь анхан шатны нэгжийн гүйцэтгэх ажилтан тул Доктор гэхээсээ илүүтэй ажилдаа мэргэшсэн хүмүүс хэрэгтэй байдаг учраас докторын нэмэгдэлийг хасаж, мэргэшсэн зэргийн нэмэгдэлийн хувийг өсгөх. 5. ТХН-ийн ажилтан бусад ажилтаныг орлон ажил үүрэг гүйцэтгэх үеийн харилцааг зохицуулах. Төслийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд өөр ажилтаныг орлон ажил үүрэг гүйцэтгэх нөхцөл шаардлага үүсдэг ба энэ үйл ажиллагааг хариуцлагажуулах үүднээс хэн нь хэнийг орлох уу? Нөхцөл байдал, өөр ажил үүрэг орлосон хоногоос хамааран цалин хөлсний нэмэгдэл олгох зэргийг журамд оруулах. 6. ТХН-ийн ажилтануудын ажил үүргийн хуваарийг, үйл явц бүрт нарийвлан тодорхойлох. Segregation of Duties. Саналуудыг маань ажил хэрэгчээр хэлэлцэнэ гэдэгт итгэж байна. Баярлалаа
  1. Насанжаргал Огноо : 2023 07 31

    Байгаль орчин, Санхүү, Худалдан авах ажиллагаа, Хяналт-шинжилгээ үнэлгээний ажилтнуудын суурь цалинг бүгдийг нь ядаж 4,5 сая болгох саналтай байна.
  1. Өрнөхбаяр Огноо : 2023 07 31

    3-р хавсралт хүснэгт дотор "Инженер"-ийн "Боловсролын шаардлага"-д Магистр, Доктор, Мэргэшсэн инженер гэсэн 3 зэрэглэлд хуваажээ. Хэрвээ ингэж хуваах бол Магистр, Мэргэшсэн инженер, Зөвлөх инженер гэсэн зэрэглэл болгож хуваах санал оруулж байна. Инженер хүн Доктор байхаас илүүтэй Мэргэшсэн ба Зөвлөх инженер болох нь туршлага, мэдлэг чадварыг нь илүүтэй харуулдаг. 10-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан хүн мэргэшсэн инженерийн сургалтанд бүртгүүлж, /сургалтанд хамрагдах хүний тоо, хөтөлбөрийг яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталдаг/хамрагдаж , шалгалт өгснөөр мэргэшсэн инженер болдог. Мэргэжлээрээ 15 жил ажилласан хүн мэргэшсэн инженер зэрэгтэй бол зөвлөх инженерийн сургалтанд суралцах эрхтэй, бас тодорхой шалгуурууд тавигддаг, ингээд сургалтанд сууж реферат бичиж хамгаалснаар ШУТИС ЭХИС ба яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Зөвлөх инженерийн зэрэг олгож, мэргэжлийнхээ чиглэлээр аливаа асуудалд санал дүгнэлт гаргаж баталгаажуулж тамга дарах эрхтэй болдог. Иймээс дээрх ангилалд Зөвлөх инженерийн зэрэглэлийг нэмж 6% болгож оруулах саналтай байна.
  1. Золбаяр Огноо : 2023 07 31

    Суурь цалин нэмэгдсэн ч гэсэн нэмэгдэл тооцох хувь одооныхоос буурахаар харагдаж байна, тухайн орон тооны чиг үүрэгт хамаарах мэргэжлээр ажилласан хугацаа 3-5 жил бол 5%, 6-10 бол 10% гэсэн байна, худалдан авах чиглэлээр гээд нарийсгачихаар тогтвортой урт хугацаанд ажилласан хүн цөөн, санхүүгийнхэн бол өөр тэр чиглэлээрээ ажилласан боломж их. Худалдан авах ажилтны орон тоо зарлаад ч хариуцлага өндөр, ачаалал стресс, дарамт ихтэй гээд хүмүүс орохоо больчоод байна. Худалдан авахын хувьд мэргэшсэн нягтлан бодогч гэх юм уу нэмэлт хувь нэмүүлэх юм байхгүй, иймд А3, санхүүжүүлэгч байгууллагын сургалтад хамрагдсан байдал зэргийг харгалзан үздэг баймаар байна. Нэмэгдэл тооцох хувийг нэмэхгүй бол суурь цалинг хамгийн багадаа 4.5-5 сая болгох саналтай байна.
  1. Ц.Амарбаяр Огноо : 2023 07 28

    2012 оноос хойш төслийн ажилтнуудын цалинг огт нэмээгүй, үндсэндээ 10 гаран жил цалинг огт шинэчлээгүй. Шинэ журамд ажилласан жил, мэргэжил боловсрол, туршлага, амжилт бүтээлээр нь нэмэгдэл олгодог болгомоор байна. Төслийн удирдлага, худалдан авах үйл ажиллагааны чиглэлээр олон жил ажилласан ч нэмэгдэл байхгүй ажиллаж байгааг анхааралдаа авахыг хүсье. Сүүлийн 10 жил инфляцийн түвшинтэй харьцуулахад төслийн ажилтнуудын цалин маш бага, амьдралд хүрэлцэхгүй болсон. Цалин 4-5 сая төгрөг болгох шаардлагатай.
  1. Мөнхөө Огноо : 2023 07 28

    Санхүүгийн ажилтан 2 ажилтны үүргийг зэрэг гүйцэтгэж байгаа бол нэмэгдэл олгомоор байна :) (жишээ нь санхүү, худалдан авалтын ажилтан)
  1. bud Огноо : 2023 07 28

    Олон нийттэй харилцах ажилтанын цалин яагаад бусад ажилтнуудаасаа доогуур байгаа билээ? Олон нийтийн ажилтан нь хурал семинар зохион байгуулж төслийн нэгжийн бүхий л бичиг цаасны ажилыг хийж, тайлан судалгаа гаргаж, танилцуулга хөтөлбөр гаргаж,албан бланк бичиж албаны орчуулга өдөр тутамдаа хийн шаардлагатай өдөр тутмын, гэнэтийн бүхий л ажиллагааг хариуцан ажилладаг билээ. Бусад мэргэжлийн адил ялгаагүй Их сургуульд бакалавр магистрт суралцан төгсөж ажил дээр гаран туршлага эзэмшсэн билээ. Төслийн санхүү, хяналт шинжилгээ, худалдан авалтын ажилтан гэх мэт ажилуудтай адилхан цалин авах ёстой гэж бодож байна. Мэргэжлээр нь ялгаж дээр доор цалин өгж болохгүй.
  1. Насанжаргал Огноо : 2023 07 28

    Ажилтнуудын суурь цалингийн ялгааг арилгамаар байна (зарим ажилтнуудыг эс тооцвол ). Ер нь яагаад ийм ялгаатай тогтоож байгаа юм? Бүгд адилхан үүрэг хариуцлагатай ажиллаж байна. Инженерүүд илүү ур чадвартай байна уу? Илүү хариуцлага хүлээж байна уу? Илүү цагаар ажиллаж байна уу? Бусад ажилтнууд ч гэсэн чиглэл чиглэлээрээ ур чадвараа дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан учраас төсөл дээр ажиллаж байгаа. Хэрэв ур чадвар, ажлын ачаалал, хариуцлагын хувьд хол ялгаатай байгаа бол яг түүнийг нь үнэлж тогтоосон албан ёсны үнэлгээ байна уу? Юун дээр суурилж тогтоосноо харуулна уу ! Санхүү, Худалдан авах ажиллаагаа, хяналт шинжилгээний ажилтнууд харин ч эсрэгээрээ хамгийн их бичиг цаасны ажил хийж төслийн бүхий л төлөвлөгөө, хяналт, тайлан, хэрэгжилтийг гаргаж, ажлын ачааллын хувьд инженерүүдээс хамаагүй их байдаг.
  1. Золзаяа Огноо : 2023 07 28

    Санхүүгийн ажилтаны ажлын ачаалал маш их, туслах санхүү, нярав байхгүй, цаг хугацаатай уралдаж олон систем дээр ажилладаг, хариуцлага өндөр, ажлын ачаалал энэ тэрийг бодолцож 5 сая болгох саналтай байна.
  1. US Огноо : 2023 07 28

    Zoxitsyylagch ezgui/ajilaas garsan ued tur orlox tyxai tuuntei xolbootoi xen batalj gargax tyxai zaalt umnux 196-d baisan bol ene 4-t baixgui baina. Iim case toxioldox ued zaalt nemj oryylax xeregtein bolovyy!
  1. Гэрэлмаа Огноо : 2023 07 28

    11.16.4.4т ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг өгөх юм чинь 11.16.4.5-т заасан ажилтнуудын сар бүрийн тайланг давхар өгөх хэрэг байна уу аль нэгийг нь тайлагнавал болохгүй юу
  1. Болороо Огноо : 2023 07 28

    3-р хавсралтад Инженерийн цалингийн нэмэгдэл бодоход Магистр – 3%, Доктор – 3%, Мэргэшсэн инженер -3% гэсэн байна, санхүүгийн ажилтан Магистр – 3%, Доктор – 3%, Мэргэшсэн нягтлан бодогч – 3% гэсэн байгаа нь ямар ч ялгаагүй гэсэн үг биш үү? Ядаж мэргэшсэн инженер, мэргэшсэн нягтлан бодогч – 6% байж болохгүй юмуу? Магистр, доктор зэрэгтэй гэхээсээ илүүтэй мэргэшсэн байх нь чухал төсөлд чухал байдаг, тийм болохоор мэргэсэн гэдэгт ач холбогдол өгч арай илүү цалин олгох нь зүйтэй байх. Тэгж байж л мэргэшсэн хүн илүү тогтвортой ажиллах болов уу.
  1. Otgonbayar Огноо : 2023 07 28

    8.14.2 гэсэн заалт дээр хэрвээ ажилтан жирэмсний амралт авбал хүндэтгэн үзэх шалтгаан гэж тооцох юм уу? жирэмсний амралт авснаар ажлаас чөлөөлөгдөж хуулиас давсан журам үйлчилж байхад нэмээд 3 жил ажиллах эрхгүй болно гэвэл хэтэрхий хүний эрх зөрчсөн асуудал. Мөн байгаль орчны мэргэжилтнүүд ихэвчлэн хувь зөвлөхөөр ажиллаж илүү өндөр цалин авч, уян хатан цагийн нөхцөлтэй ажиллаж байгаа тийм учраас ТХН-ийн үндсэн ажилтнаар ажиллаж байгаа б/о мэргэжилтнүүд, нарийн, ховор мэргэжлийн ажилтнуудын суурь цалинг 5 сая болгох саналтай байна.
  1. Сүнжидмаа Огноо : 2023 07 28

    Олон нийттэй харилцах мэргэжилтний цалинг яагаад дандаа бусад мэргэжилтнүүдэс багаар тавьдаг юм бол? Төслийн олон нийттэй харилцах стратеги төлөвлөлтийг хийнэ, медиа судалгаа, мониторинг хийнэ. Гэрээлэгч байгууллагуудын ажлын даалгаврыг хийж, контууд хийхэд хамтран ажиллана. Төслийн болон төслийн зорилгод нийцсэн мэдээлэл боловсруулж, олон нийтэд түгээнэ, иргэд олон нийтийн өргөдөл гомдлыг хариуцна, тэдэнтэй харилцаа холбоо тогтооно, цахим хуудас нийгмийн сүлжээний хуудсуудын идэвхтэй үйл ажиллагааг хангах, мэдээ мэдээлэл бэлтгэх, орон нутагт чиглэл өгч, хариуцаж ажиллах, оролцогч талуудтай харилцах гээд бусад мэргэжилтнүүдээс дутахааргүй л баймаар юм. Бусадтай адилхан л сургуульд сурч, өөрийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс байдаг шд.
  1. Д. Цэндсүрэн Огноо : 2023 07 28

    8.21 болон 8.22 заалтуудыг хөдөлмөрийн хуулийн зүйл заалтаар оруулах хэрэгтэй байна. (Учир нь хуулиас давсан заалт болсон байна.)
  1. Tsengeej Ts Огноо : 2023 07 27

    1. 8.23. Амралтын олговрыг тооцохдоо тухайн ажилтны ажилласан хугацааны дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцно - Энд ажилласан хугацаа гэдэг нь хаана ажилласан хугацааг хэлж байгааг тодорхой оруулах хэрэгтэй байна.

Санал хүсэлт оруулах :








САНГИЙН ЯАМ © 2024 он