Даатгалын зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах тухай

Дуусах огноо:

This browser does not support inline PDFs. Please download the PDF to view it: Download PDF

Ирсэн санал

  1. Т.Лхагвацэрэн Огноо : 2022 06 02

    3.2-т: “Даатгалын брокерийн салбар”, “Даатгалын брокерийн төлөөлөгчийн газар” гэсэн нэр томьёог нэмэх. /Брокерийн салбар болон төлөөлөгчийн газрын ялгааг тодорхойлоод үйл ажиллагааных нь чиглэл, статусыг тодорхойлох, тавигдах нөхцөл шаардлагыг мөн ялгаатайгаар оруулах саналтай байна./ 29.2-т: “Хороо даатгалын ангилал, хэлбэр, төрлөөс хамааран даатгагчаас даатгалын зуучлагчид олгох борлуулалтын хөлс, орлогын шимтгэлийн хувь хэмжээ, хязгаарыг тогтоож болно.” гэснийг “Хороо албан журмын даатгалын даатгагчаас даатгалын зуучлагчид олгох борлуулалтын хөлс, орлогын шимтгэлийн хувь хэмжээ, хязгаарыг тогтоож болно” гэж өөрчлөх. /Хэрэв даатгагч, даатгалын зуучлагчийн хамтын ажиллагааны гэрээгээр зохицуулагддаг борлуулалтын хөлс, орлогын шимтгэлийн харилцаанд Хорооны зүгээс зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа бол зөвхөн албан журмын даатгалын хувьд оролцдог байх нь зүйтэй гэсэн саналтай байна./
  1. Ц. Будмаа Огноо : 2022 05 25

    Даатгалын зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах саналтай байна. Үүнд: 1. Уг хуулийн төслийн зорилго хэсэгт даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хасах гэж тодорхойлсон боловч төсөлд төлөөлөгчид Хорооноос эрх олгох тухай заалтууд байсаар байна. Мөн, Даатгалын зуучлагчийн мэргэшсэн байдлыг нэмэгдүүлэх зохицуулалтууд тусгана гэсэн боловч үүнтэй холбоотой зохицуулалтууд төсөлд тусгагдаагүй. Давхар даатгалын зуучлалын зохицуулалтыг тусгана гэсэн боловч тусгагдаагүй. 2. Хуулийн төслийн 29.2 заалтад Даатгалын ангилал, хэлбэр, төрлөөс хамааран даатгагчаас даатгалын зуучлагчид олгох борлуулалтын хөлс, орлогын шимтгэлийн хувь хэмжээ, хязгаарыг СЗХ тогтоож болно гэсэн нь Даатгалын брокер гэсэн аж ахуйн нэгжийн өнцгөөс харвал үйлчилгээний орлогын хэмжээг төрөөс хязгаарлах боломжийг нээж өгсөн буруу алхам юм. Сайн дурын даатгалыг иргэд эсвэл байгууллагуудад зуучлах бизнес рүү орж буй мэргэжлийн компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн хязгаарыг СЗХ-оор тогтоолгох нь уг секторт төрийн хязгаарлалттай шаардлагагүй оролцоог нэмэгдүүүлж байна. Зах зээлийн өрсөлдөөнт орчинд компани бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнэ тогтоолтыг зах зээлийн өрсөлдөөний журмаар тогтоодог, хэт өндөр тогтоосон нь даатгагчтай хамтарч ажиллаж чадахгүй гэсэн өрсөлдөөний зарчмаар үнэ тогтох нь зүйтэй. Нөгөө талаас даатгагчид аль хэдийнэ зуучлагчдын шимтгэлийн хэмжээг бууруулж эхэлсэн. Зуучлалын зах зээлд монополь тогтсон зүйл байхгүй бөгөөд энэ заалтыг зах зээлийг гажуудуулах аюултай гэж үзэж байна. 3. 39.1.10 заалтад 32,4-т заасны дагуу гэж дурдсан ба ийм заалт уг хуулийн төсөлд байхгүй байна.

Санал хүсэлт оруулах :








САНГИЙН ЯАМ © 2024 он