Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна.

Дуусах огноо:

This browser does not support inline PDFs. Please download the PDF to view it: Download PDF

Ирсэн санал

  1. YjeEmUFSr Огноо : 2023 07 31

    In the present study we evaluated immune inflammatory and metabolic effects of a treatment with high dose furosemide HSS by means of analysis of changes of cytokine, natriuretic peptide, visfatin and leptin serum levels in subjects with cirrhosis and refractory ascites levitra prix en pharmacie france Disease associated maternal and embryo fetal risks
  1. АЗЖАРГАЛ Огноо : 2023 05 15

    системээс татдаг баймаар байна . нябо нар бөөн ажил болгоод оруулдаг энгийн иргэд хараад ойлгомжгүй байдаг мөн сүүлийн шинэчилсэн сайт бүр ойлгомжгүй байна
  1. Д.Мөнгөнцэцэг Огноо : 2022 09 06

    Энгийн иргэд байнга энэ сайтаар нэвтэрч орохгүй, зарим нь бараг ямар утга учиртайг мэдэхгүй явна. Төрийн байгууллага, Нягтлан бодогч нар л ойлгож байгаа. Нягтлан бодогчийн ачааллыг улам нэмэгдүүлж байна.
  1. Дэлгэрмаа Огноо : 2022 05 11

    Шалтгаантайгаар шилэн дансны мэдээллийг хугацаа хоцрооход тайлбар тодруулага оруулдаг хэсэг байгаад хугацаа хоцроосон төлөв засагддаг баймаар байна. Сар болгон оруулах ёстой мэдээлэл байдаг амралт, өвчин, зовлон гээд хүний амьдралд өчнөөн л асуудал гарна
  1. Энхтайван Огноо : 2022 05 06

    Шилэн дансанд байршуулах мэдээллийг илүү товч тодорхой болгох иргэдэд ойлгогдохоор байршуулахаар өөрчилмөөр байнаа. Мөн Мэдээ мэдээллийг нягтлангийн программаас татаж болдог болгох нь зүйтэй байна. Тушаал шийдвэрүүдийг оруулдаг нь маш зөв шүү. Түүний харж яаж хрөнгөө зарцуулсан нь тодорхой байдаг. Шилэн данснаас харах мэдээллүүд их байдаг шүү. Бас хэрэгтэй ард иргэд нийтээрээ хараад сурвал маш хэрэгтэй байна.
  1. bayajihk rentsen Огноо : 2022 05 06

    Төсвийн байгууллагадуудад шилэн дансны мэдээлэл шивэх нь ажлын ачааллыг нэмсэнээс олсон үр дүн байхгүй байх гэж бодож байна. Санхүүжилт нь давхар хянагдаж байж батлагдана. Бүх гүйлгээ нь төрийн сангийн хяналтаар орно.
  1. Өөеө Огноо : 2022 05 06

    сайн байна уу. Шилэн дансны мэдээлэл нь иргэдэд ойлгомжтой, нягтлан бодогчдод ачаалал багатай баймаар санагддаг. Одоогийн оруулж буй мэдээллээс дийлэнх хувь, төсвийн байгууллага, жижиг эмийн сан эдэрт шаардлагагүй мэдээллүүд байдаг. Эдгээрийг нь сар бүр заавал 00-лэж оруулахгүй бол мэдээлэл байршуулаагүйгээр авдаг. Мөн цаг хугацааны үед зайлшгүй хугацаа хэтрүүлж мэдээлдэг мэдээлэл байдаг. энэ нь жилийн батлагдсан төсөв. 1 сарын 15-гы дотор байршуулах хугацаатай, нябо нар дээр аймаг сумын Төрийн сан дамжиж явсаар 4 сард л ирдэг гэх мэт нилээд өөрчлөлт шаардлагатай. Бүх мэдээлэл цахимжиж технологийн эрин зуун хөгжсөөр атал хэдэн нягтлангуудын маань ажил л гараар оруулдаг, механикжсан ажил нь нэмэгдэхээс хасагдахгүй юм. Цаашид: 1-рт: Шаардлагагүй олон мэдээлэл байршуулах хэсгүүдийг хасах. Тэртэй тэргүй оруулах мэдээлэл байхгүй юм чинь тэглээд явах, оруулахгүй байх 2 адилхан байх. 2-рт: Төсвийн орлого, зарлага, тендер худалдан авах ажиллагаа, санхүүгийн тайлан зэрэг программаас татаж оруулах боломжтой мэдээллийг шууд татдаг болгох. 3-рт: хэнч харсан ойлгомжтой болгох. Энд оруулдаг мэдээллийг шалгалтын байгуулагынхан, мэдээлэл оруулсан нябо нар л ойлгодог өөр хэнч ойлгодоггүй. Байгууллагын дарга нар нь ч ойлгодоггүй ш дээ.
  1. Батхуяг Огноо : 2022 05 06

    - Жилээр оруулах санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт хугацаа нь болоогүй байхад илгээхэд хугацаа хоцорсоноор мэдээлэгдэж байна засмаар байна. 1 сарын 15 өмнө илгээхэд - иргэдэд ойлгомжтой мэдээллийн хэлбэрт оруулах хэрэгтэй байна. - Яг үнэндээ шилэн дансны мэдээллийг нягтлан бодогч оруулж байна .ажлын ачаалал нэмэгдүүлж байна. бүр албан тушаалаар нь зааж холбогдох мэдээллийг оруулдаг болмоор байна.
  1. Иргэн Амараа Огноо : 2022 05 05

    Бөөн ажил болж болж оруулдаг гэтэл энэ мэдээллийг хэн үзэж танилцаад байгаа юм, энгийн иргэд бол хараад ойлгохгүй, ойлгомжгүй мэдээлэл, хяналт шалгалтын байгуулгуудад нь хэрэгтэй байдаг байх. Жилийн 500 сая хүрэхгүй төсөвтэй төсвийн байгууллагууд бол оруулах хэрэггүй гэж бодож байна. Том том төсөвтэй төрийн өмчит компаниуд, төсвийн төвлөрүүлэн болон ерөнхийлөн захирагч нарыг л шалгахад болмоор юм. Энэ хуулийн хэрэгжилтийг хангадаг хүмүүс дандаа нягтлан бодогч нар байдаг цаг хугацаатай мэдээ тайлан болсон болоогүй бөөн олон программ энэ их ажлын хажуугаар шилэн данс хугацаанд нь оруулах гээд энэ хүмүүсийн эрх зөрчигдөөд байгаа юм бишүү , өвдсөн зовсон амралттай байсан ч хамаагүй хийх л ёстой болдог, амарч байх хугацаандаа юмуу амралтын өдөр ажилласан гэж нэмэгдэл энэ тэр авч үзээгүй уг нь хөдөлмөрийн хуулиар олгосон эрхээ эдлэмээр л байна шүү. Дээр нь маш их механик ажиллагаа ихтэй нэг мэдээлэлийг олон газар дахин дахин оруулдаг, төрийн сангийн E huulga системээс татаж болох мэдээллийг татаж оруулдаг болмоор, тендерийн мэдээллийг худалдан авах ажиллагааны системээс татаж авдаг болмоор байна. 2022 оны бүтэн жилийн батлагадсан төсөв 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нягтлангуудын гар дээр ирсэн гэтэл дээрх мэдээллийг 01 сарын 15-ны дотор оруулдаг биднээс шалтгаалаагүй хугацаа хоцорч байхад хугацаа хоцороосон гэдэг асуудалд орж байна даа
  1. Байгал Огноо : 2022 05 04

    Шилэн дансны хууль хэрэгжиснээр ня бо ажил нэмэгдсэн. И хуулганаас орлого, зарлагын гүйлгээг автоматаар байршуулмаар бна. Мөн сар бүрийн төсвийн гүйцэтгэлээ бас ч байршуулж болмоор юм .
  1. Д.Сайнбаяр Огноо : 2022 05 04

    5 say deesh guilgee huulgaas tatdag bolmoor bn
  1. Ш.Оюунцэцэг Огноо : 2022 05 04

    1 .Төсвийн гүйцэтгэлийг э-хуулганаас татаж авдаг болгомоор байна . гар ажиллагаа ихтэй сар, улирал ,жил зарим тоон мэдээлэл дахин дахин тавигддаг цаг хугацаа ойртохоор сүлжээ удаан гацдаг. 2.Төсвийн орлого,зарлага худалдан авах ажиллагаа гээд тодорхой иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэл тавьдаг болгомоор байна. 3. Бодит байдлаас харахад шилэн дансны мэдээлэлийг хардаг удирдлага төрийн албан хаагчид ховор юм шиг байдаг 4. Нягтлан бодогч нар мэдээлэл цаг хугацаа алдаггүй шивж байдаг . Зарим үед засвар орохоор хожигдсон мэдээлэл болчихдог хариуцлага нягтлан бодогч дээр яригддаг
  1. Золзаяа Огноо : 2022 05 04

    Шилэн дансаа хөгжүүлэх мэдээлэл оруулахад төвөгтэй байдаг системээсээ шууд мэдээлэл татдаг болмоор байна. Нэг оруулсан мэдээллээ дахин оруулдаг Хэрэггүй зүйлүүдийг нь хасмаар байна
  1. Х.Доржсамбуу Огноо : 2022 05 04

    шалгагч байгууллагаас өөр үзэж байгаа хүн байхгүй байна Сайн байцгаана уу. Сангийн яамны бэлэн платформ байхад шилэн дансны тухай хууль шаардлагагүй гэж үздэг санхүүчдийн нэгэн төлөөлөл байна.. Төрийн сангийн бүх дансны мэдээллийг харж болдог https://ehuulga.mof.gov.mn/#/news/92 энэ системийг иргэд нээлттэй үзэх боломжтой болгох шаардлагатай. Улсын хэмжээний бүх төсөвт байгууллагын төрийн сангийн дансны жагсаалтыг иргэд олон нийтэд зарлан төсвийн байгууллагын орлого, зарлагыг шууд нээлттэйгээр, ойлгомжтой хэлбэрээр тайлагнах боломжтой. Энэ нь Шилэн дансны хуулийн хэрэгжилтээс илүү үр дүнтэй, маш бага зардлаар төсвийн ил тод байдлыг бүрэн хангаж чадах ажил болно. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг голлон хангадаг хүмүүс нь төсвийн байгууллагын нягтлан бодогч нар байдаг бөгөөд хуулийн дагуух мэдээллийг оруулахад механик ажиллагаа маш их шаарддаг төвөгтэй нөхцөл байдлыг ихээр үүсгэдэг. Иймд тус хуулийн санааг бол бүрэн дэмждэг, гол нь хэрэгжүүлэх арга зам, мэдээллийн сувгийг зөв оновчтой байлгаж чаддаггүй, байлгах боломж хангалттай байхад түүнийг ашигладаггүй явдалд сэтгэл дундуур байдаг. Хуулийн заалтад санал өгөхөөс илүү, хуулийг хэрэгжүүлэх, санхүүгийн ил тод байдлыг маш бага зардлаар иргэд олон нийтэд хүргэх боломжийг харуулахыг хүссэн болно. Хүндэтгэн хүлээн авна уу. АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.
  1. Ц.БУЛГАНЧИМЭГ Огноо : 2022 05 04

    5 саяаас дээш гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийг е хуулганаас татдаг байсан тийм болгомоор байна.маш удаан гар ажиллагаатай байна.Ачаалал даахгүй хугацаа дөхөхөөр орохоо байдаг тэгээд хугацаа хоцрол үүсэхээр хэдэн муу нябо нарыг арга хэмжээ авна. Боловсронгуй болгомоор байна.
  1. билгүүнмаа Огноо : 2022 05 04

    мэдээлэл оруулдаг тоогоо цөөрүүлэх э.хуулга-с гүйцэтгэл татдаг болох
  1. Д.Отгонбат Огноо : 2022 04 19

    6.3.4.цалингийн зардлаас бусад таван сая төгрөг буюу түүнээс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл; Энэ заалтыг сар бүрийн 5 саяаас дээш гэж ойлгохуу.Сар бүрийн дүн нэмэгдээд өссөн дүнгээр 5 саяаас дээш болвол мэдээлэх гэж ойлгохуу.Тодорхой оруулмаар байна
  1. Д.Отгонбат Огноо : 2022 04 19

    Шилэн дансанд оруулах мэдээллийг өссөн дүнгээр биш, сар бүрийн 5 саяаас дээших гүйлгээгээ мэдээлдэг болмоор байна.Шилэн дансны сайт и-хуулга системээсээ мэдээллээ бүрэн татдаг байхаар программын шинэчлэл хиймээр байна.Нягтлан бодогч нарт гар аргаар мэдээлэл оруулах нь хүндрэлтэй ажлын ачаалал их байна.
  1. Ц.Алтанхуяг Огноо : 2022 03 23

    6.4.энэ хуулийн 6.3.4-т заасан мэдээллийг байршуулахаас зайлсхийх зорилгоор үнийн дүнг хэд хэд хуваан гүйлгээ хийхийг хориглоно. гэсэн хэсэгт "6.3.5 таван сая төгрөг буюу түүнээс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, түүнд холбогдох гэрээ, шийдвэр" гэсэн заалтыг мөн нэмж хамааруулах саналтай байна.
  1. Дөрвөлжин ЗДТГ Санхүүгийн албаны дарга П.Ариунаа Огноо : 2022 03 21

    Шилэн дансанд байршуулах мэдээллийг илүү товч тодорхой болгох иргэдэд ойлгогдохоор байршуулахаар өөрчилмөөр байнаа.
  1. Дарихжав Огноо : 2022 02 14

    Шилэн дансанд нэг удаа нэг жил төрөөс санхүүжилт аваад, эсвэл тендерт оролцоод төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн, хөрөнгө оруулалтын ажил хийсэн байгууллага нэгжүүд нь дараагийн жилдээ оролцохгүй, санхүүжилт авахгүй, эсвэл татан буугдсан зэрэг олон шалтгаанаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд мэдээлэл тавихгүй болдог. Иймээс улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэсэн хувийн хэвшлийн ААН-үүдийн хийж гүйцэтгэх ажил, гэрээ, гүйцэтгэл, авсан санхүүжилт зэргийг санхүүжүүлсэн төр, төсвийн байгууллагууд өөрсдөө тодорхой мэдээлэх нэмэлт хүснэгт оруулж өгөх. Хувийн ААН-үүдийн цэсийг шилэн дансанд нэмж үүсгэхгүй байх талаар анхаарах. Хуулийн хариуцлага хэсэгт Төсвийн ерөнхийлөн Захирагчаас мэдээлээгүй албан тушаалтанд Төрийн албаны хууль, Хөдөлмөрийн хуульд зааснаар арга хэмжээ авах талаар тусгаж, харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн захирал дарга нарт арга хэмжээ тооцох тухай огт тусгаагүй байгааг анхаарна уу
  1. Дарихжав Огноо : 2022 02 14

    Шилэн дансны мэдээлэл хэт их олон байгаа нь ойлгомжгүй байдалтай байсаар ирлээ. Иймд 1. Шилэн дансыг 2 цэстэй байлгах. 2. Программаас шууд татагддаг байдалд оруулах. 3. Тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлт нь дээрх төсвийн гүйцэтгэлийн хэтрэлт хэмнэлт өөрчлөлттэй холбоотой мэдээлэлтэй утга нэг байгаа тул хасах. 4. 2 дахь цэснээс худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг төсөв гэсэн 1-р цэсэнд оруулах. Үлдсэн мэдээлэл дээр бусад цэсний мэдээллийг нэгтгэснээр 2 цэстэй болгох. 5. Хяналт шалгалтын дүнг тухай бүр мэдээлэх хэсэгт Дотоод аудитын дүгнэлт, санхүүгийн хяналт шалгалтын дүн гэж тодорхой тусгах утга нь ТЕЗ-ын дэргэдэх дотоод аудитын албаны мэдээлэл гэж ойлгодоггүй учраас.. 6 өмнөх оны зарлагын хэмнэлт гэсэн мэдээллийг хасах утга нь санхүүгийн тайлан батлагдсан төсвийн эх үүсвэрт ордог учир давхардсан. Хуулийн төсөлд: 8.1-д шилэн дансанд мэдээлэл тавих журмыг төрийн аудитын байгууллага батлуулж мөрдөх гэж орсон боловч дараа нь төрийн аудитын байгууллага санаачилгаараа аудит хийж болно гэсэн байгаа нь бүхэлдээ төрийн аудитын байгууллага хяналт тавих хэрэгжүүлэх болж байгаа тул ТЕЗ-ын аудит хийх гэснийг хасах, эсвэл шууд төрийн аудитын байгууллага дангаараа хариуцах болгох -Шилэн дансыг өнөөдөр Сангийн Яам хариуцаж, орон нутагт Санхүүгийн хяналт,дотоод аудитын алба хариуцан шилэн дансанд иухайн байгууллагын хүсэлтээр нэмүүлэх, хасуулах байгууллагын уламжилж, дотоод хяналтаараа илрүүлэн нэмүүлж хасуулах саналыг хүргэж ерөнхийдөө хөтөлж, шилэн дансанд хэрхэн мэдээллээ байршуулж байгаа талаар зааж сургаж ажиллаж байгаа гэтэл энэ талаар ямар ч зүйл заалт оруулаагүй байгаа тул нэмж оруулах
  1. Иргэн О.Мөнхбаяр Огноо : 2022 02 07

    Сайн байцгаана уу. Сангийн яамны бэлэн платформ байхад шилэн дансны тухай хууль шаардлагагүй гэж үздэг санхүүчдийн нэгэн төлөөлөл байна.. Төрийн сангийн бүх дансны мэдээллийг харж болдог https://ehuulga.mof.gov.mn/#/news/92 энэ системийг иргэд нээлттэй үзэх боломжтой болгох шаардлагатай. Улсын хэмжээний бүх төсөвт байгууллагын төрийн сангийн дансны жагсаалтыг иргэд олон нийтэд зарлан төсвийн байгууллагын орлого, зарлагыг шууд нээлттэйгээр, ойлгомжтой хэлбэрээр тайлагнах боломжтой. Энэ нь Шилэн дансны хуулийн хэрэгжилтээс илүү үр дүнтэй, маш бага зардлаар төсвийн ил тод байдлыг бүрэн хангаж чадах ажил болно. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг голлон хангадаг хүмүүс нь төсвийн байгууллагын нягтлан бодогч нар байдаг бөгөөд хуулийн дагуух мэдээллийг оруулахад механик ажиллагаа маш их шаарддаг төвөгтэй нөхцөл байдлыг ихээр үүсгэдэг. Иймд тус хуулийн санааг бол бүрэн дэмждэг, гол нь хэрэгжүүлэх арга зам, мэдээллийн сувгийг зөв оновчтой байлгаж чаддаггүй, байлгах боломж хангалттай байхад түүнийг ашигладаггүй явдалд сэтгэл дундуур байдаг. Хуулийн заалтад санал өгөхөөс илүү, хуулийг хэрэгжүүлэх, санхүүгийн ил тод байдлыг маш бага зардлаар иргэд олон нийтэд хүргэх боломжийг харуулахыг хүссэн болно. Хүндэтгэн хүлээн авна уу. АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.
  1. Болортуяа Огноо : 2022 01 15

    Энгийн иргэд хараад ойлгохоор. Хүмүүсээс асуухаар мэдэхгүй яаж хэрэглэж хэрхэн мэдээлэл авахаа мэддэггүй.

Санал хүсэлт оруулах :








САНГИЙН ЯАМ © 2024 он