ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 03 сарын 01


 

1.    Сангийн яам нь Хүний нөөцийн нэгдсэн систем, Төрийн албан хаагчийн цалингийн нэгдсэн систем хооронд интеграци-ийг хөгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хүний нөөцийн нэгдсэн систем, Төрийн албан хаагчийн цалингийн нэгдсэн систем хооронд интеграци хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх болно.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (татварын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээг цахим сайтаас татна, хийж гүйцэтгэсэн ажил болон туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн  10:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ худалдан авах ажиллагааны цахим сайт www.tender.gov.mn хаягаар 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10:00-ны дотор ирүүлнэ үү.

Сангийн яам, Засгийн газрын 2 дугаар байр “Д” корпус,

С.Данзангийн гудамж, Чингэлтэй дүүрэг,

Улаанбаатар (713 тоот, Б.Сайнжаргал, 51-267246)


САНГИЙН ЯАМ © 2025 он