ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - Ёс зүйн хороо

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 21


Сангийн яамны Ёс зүйн хорооноос яамны ажилтан, албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх 2018 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн ухааны доктор (Sc.D), профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Академич С.Нарангэрэл гуайг урьж, яамны албан хаагчдад Монгол төрийн албан хаагчийн ёс зүй, үнэт өв сэдвээр 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сургалт явууллаа.

Сургалтанд яамны нийт албан хаагчдын 75 хувь нь оролцож, төрийн эрхэмлэх зүйл, ёс суртахуун, ёс зүйн талаарх сонирхолтой лекц сонсож, өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авлаа.


САНГИЙН ЯАМ © 2024 он