Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2019 оны 11 сарын 19

МУ-ын Сангийн яамны харьяа ЖДҮ-ийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах Хоёр үе шаттай зээлийн төслийн хэрэгжүүлэх нэгжид туслах ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролын бакалавр буюу түүнээс доошгүй зэрэгтэй байх;
- Хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Баримт бичгийн стандартууд, төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын хүрээнд баримт бичиг боловсруулах, найруулан бичих ур чадварыг эзэмшсэн байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, албан бичгийн найруулга зүйн мэдлэгтэй байх;
- Байгууллагын дотоод ажил үйлчилгээг төлөвлөх, удирдан зохион байгуулах, зохицуулах чадвартай, энэ чиглэлээр ажилласан туршлагатай;
- Албан бичиг баримт төлөвлөх, бэлтгэх, Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы бүрэн чадвартай байх;
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
- Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;
- Ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, ажлаас суралцан өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй.
Сонирхсон хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- Ажилд орох хүсэлт /өөрийн давуу тал болон ур чадварын тухай тодорхой бичих/
- СV
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан болон гадаад хэлний түвшинг гэрчлэх баримт бичиг /үнэмлэх, гэрчилгээ, сертификат, г.м/-ийн хуулбар;
- Ажилласан жилийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;
Материал хүлээн авах:
2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17.00 цагаас өмнө Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж, Засгийн газрын II байр, Монгол Улсын Сангийн яамны 416 тоот өрөөнд авчирч өгнө үү.
Лавлах утас: 262289; 99294989
И-мэйл: Khadbaatar_n@mof.gov.mn