Тендерийн урилга

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 10 сарын 12


ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

Огноо :2018.10.12

Тендер шалгаруулалтын нэр: Хурлын танхимын техник хэрэгсэл худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: СЯ/201802062             

САНГИЙН ЯАМ  нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хурлын танхимын техник хэрэгсэл худалдан авахтухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: “Сүүлийн 2 жил буюу 2016-2017 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх”
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: “Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.”
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: “Сүүлийн 2 жил буюу 2016-2017 оны санхүүгийн тайлан, балансыг аудитийн дүгнэлтийн хамт ирүүлэх”
  • Тендерийн баримт бичигт заасан бусад шаардагатай материалуудыг ирүүлэх.

 

Тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны  өдрийн, 10 цаг 30 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сангийн яамны

Төрийн захиргааны удирдлагын  газрын

 Санхүүгийн мэдээллийн технологийн  хэлтсийн гэрээт ажилтан Б.Анар

                   Өрөөний дугаар:211 Утас:71001111, 99609888

 


САНГИЙН ЯАМ © 2024 он