Тендерийн урилга(Цахилгааны магистрал, сантехникийн хоолойнууд, агааржуулалт, салхивчийн систем болон засварын ажил)

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 03 сарын 12


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019.3.12         

Сангийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Засгийн газрын 2 дугаар байрны “Д” корпусын цахилгааны магистрал, сантехникийн хоолойнууд, агааржуулалт, салхивчийн систем болон засварын ажил–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт төсөвт өртгийн 2%-тай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендертэй холбоотой мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сангийн яам, Засгийн газрын 2 дугаар байр “Д” корпус,

С.Данзангийн гудамж, Чингэлтэй дүүрэг,

Улаанбаатар (713 тоот, Б.Сайнжаргал, 51-267246)


САНГИЙН ЯАМ © 2024 он