Тендерийн урилга(Интернэтийн үйлчилгээ үзүүлэх)

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 01 сарын 16


Тендерийн урилга (ТУ)

 

1.  Сангийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдыг Интернэтийн үйлчилгээ үзүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

2.         Тендерийн бичиг баримтын иж бүрдэл эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөг байна.

3.         Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 1,500,000 төгрөг эсхүл  үүнтэй дүйцэхүйц дүн бүхий  чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ. Тендерийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутад уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

 

Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж,

Засгийн газрын 2-р байр, Д корпус, Сангийн яам,

713 тоот, Б.Сайнжаргал, 51-267246

 

 


САНГИЙН ЯАМ © 2024 он