Тендерийн урилга

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 09 сарын 28


ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

Огноо :2018.09.28

Тендер шалгаруулалтын нэр: Антивирусны програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: СЯ/201802050

 

САНГИЙН ЯАМ  нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Антивирусны програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50.000 мянга төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Төрийн сан : Сангийн яам 100900011001

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: “Сүүлийн 3 жил буюу 2015-2017 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх”
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: “Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.”
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: “Сүүлийн 2 жил буюу 2016-2017 оны санхүүгийн тайлан, балансыг аудитийн дүгнэлтийн хамт нотариатаар батлуулан ирүүлэх”
  • Тендерийн баримт бичигт заасан бусад шаардагатай материалуудыг ирүүлэх.

Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний  өдрийн, 10 цаг 30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сангийн яамны

Төрийн захиргааны удирдлагын  газрын

 Санхүүгийн мэдээллийн технологийн  хэлтсийн гэрээт ажилтан Б.Анар

                   Өрөөний дугаар:211 Утас:71001111, 99609888


САНГИЙН ЯАМ © 2018 он