Антивирус програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох тендер

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 11 сарын 17


“Ай Ти Зон” ХХК - Тус яамнаас зарласан "Антивирус програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох" СЯ/20180250 дугаар бүхий тендерт ирүүлсэн танай тендер "хамгийн сайн" гэж үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрхийг үүгээр олгож байна.

“Вертексмон” ХХК - Тус яамнаас зарласан "Антивирус програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох" СЯ/20180250 дугаар бүхий тендерт танай компанийн цахимаар ирүүлсэн тендерийг хянан үнэлэхэд тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 21.1-т заасан ‘Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа 2019 оны 1-р сарын 09-ний өдөр’ байх шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу танай тендерээс татгалзсан.

“Инфосолюшн” ХХК - Тус яамнаас зарласан "Антивирус програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох" СЯ/20180250 дугаар бүхий тендерт танай компанийн цахимаар ирүүлсэн тендерийг хянан үнэлэхэд 2017 оны гэрээний хуулбар ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-т заасан ‘2016-2017 онуудад мэдээллийн технологийн чиглэлээр тасралтгүй ажилласан байх(өмнөх захиалагчийн тодорхойлолт болон гэрээний хуулбар материал ирүүлэх)’ шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу танай тендерээс татгалзсан.

“Софтлайн Азия” ХХК - Тус яамнаас зарласан "Антивирус програм хангамжийн нэг жилийн лиценз нийлүүлэгчийг сонгох" СЯ/20180250 дугаар бүхий тендерт танай компанийн цахимаар ирүүлсэн тендерийг хянан үнэлэхэд тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 21.1-т заасан ‘Тендерийн баталгааны үнийн дүн болон хүчинтэй хугацаа’ шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу танай тендерээс татгалзсан.


САНГИЙН ЯАМ © 2024 он