Засгийн газрын 2-р байрны Д корпусын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 12 сарын 31


СЯ/201802061-1 дугаартай Засгийн газрын 2-р байрны Д корпусын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер

 “ЗИГЗАГ ДИЗАЙН” ХХК - Танай компанийн 2018 оны 12 дугаар сарын 23-ний өдөр цахимаар ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн.

"ЧИНГИСИЙН ОТОГ ХХК" - Танай компанийн 2018 оны 12 дугаар сарын 23-ний өдөр цахимаар ирүүлсэн тендер нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт дэх ТОӨЗ 5.3-(г)-д Дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлтийн инженертэй байх гэсэн шаардлагагыг хангаагүй байх тул танай тендерээс татгалзсан.

 


САНГИЙН ЯАМ © 2024 он